ЭБЦТС ТӨХК-ийн ээлжит Санхүүгийн тайлангийн аудит (2016 оны) 2017 оны 01-р сарын 05-наас 01-р сарын 13-ны хооронд компанийн төв байрны сургалтын танхимд хийгдэж байна. ЭБЦТС ТӨХК-ийн Төлөөлөн Удирдах Зөвлөлийн тогтоол болон, Монгол Улсын Ерөнхий Аудиторын 2016.09.19-ний өдрийн А/93 тоот тушаалаар Үндэсний Аудитын Газрыг төлөөлж “ЭС ЖИ ЭМ ДИ –АУДИТ” ХХК-ийн аудиторууд ажиллаж байгаа тул иргэд, харилцагчид та бүхэн холбогдох санал хүсэлтээ өгнө үү ? “ЭС ЖИ ЭМ ДИ –АУДИТ” ХХК, УТАС: 99 11 69 48, 88 88 69 48, И-мэйл: ekhbayar@sgmd-audit.mn

ЗАРЛАЛ

Нийтэлсэн: Админ Огноо 2017-01-5
ЗАРЛАЛ
ЭБЦТС ТӨХК-ийн ээлжит Санхүүгийн тайлангийн аудит (2016 оны) 2017 оны 01-р сарын 05-наас 01-р сарын 13-ны хооронд компанийн төв байрны сургалтын танхимд хийгдэж байна. ЭБЦТС ТӨХК-ийн Төлөөлөн Удирдах Зөвлөлийн тогтоол болон, Монгол Улсын Ерөнхий Аудиторын 2016.09.19-ний өдрийн А/93 тоот тушаалаар Үндэсний Аудитын Газрыг төлөөлж “ЭС ЖИ ЭМ ДИ –АУДИТ” ХХК-ийн аудиторууд ажиллаж байгаа тул иргэд, харилцагчид та бүхэн холбогдох санал хүсэлтээ өгнө үү ?

“ЭС ЖИ ЭМ ДИ –АУДИТ” ХХК
УТАС: 99 11 69 48,
88 88 69 48
И-мэйл: ekhbayar@sgmd-audit.mn

СОНГОН ШАЛГАРУУЛАЛТЫН ЗАР

Нийтэлсэн: Админ Огноо 2016-12-12
Нэр: Гэрээт харуул,хамгаалалтын үйлчилгээ үзүүлэх байгууллага, аж ахуйн нэгжийг сонгон шалгаруулах

“ЭБЦТС”ТӨХК нь эрх бүхий тендерт оролцогчдоос “Гэрээт харуул, хамгаалалтын үйлчилгээ” үзүүлэх үнийн санал ирүүлэхийг урьж байна. Үнийн саналын хамт дараах материалыг ирүүлнэ. Үүнд:
1. Улсын бүртгэлийн гэрчилгээ/нотариатаар баталгаажуулсан хуулбар/
2. Харуул хамгаалалтын үйл ажиллагаа эрхлэх зөвшөөрөл /нотариатаар баталгаажуулсан хуулбар/
3. Машин, техник, хамгаалах хэрэгслийн судалгаа/тээврийн хэрэгслийн гэрчилгээний нотариатаар баталгаажуулсан хуулбар/
4. Ажиллагсадын анкет
5. Татвар, нийгмийн даатгал, шүүхийн байгууллагуудын тодорхойлолт
6. Гэрээний төсөл
Гүйцэтгэгч байгууллагыг “Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа,ажил,үйлчилгээ худалдан авах тухай” хуулийн дагуу “Харьцуулалтын арга”-аар сонгоно.
Үнийн саналыг 2016 оны 12-р сарын 16-ны өдрийн 10:00 цагаас өмнө компанийн байрны 106 тоот өрөөнд хүлээн авна.

Өмнөх Дараах
Top