Хөтөч

Салбаруудын байршил
ЭБЦТС ТӨХК-ийн салбар хэсгүүдийн байршил

Фэйсбүүк хуудас

Цаг агаар

Үзсэн: 3386, Сэтгэгдэл: 0
ЗАРЛАЛ ЭБЦТС ТӨХК нь 2016 онд багтаан хэрэглэгчийн цахим системийг нэвтрүүлэхээр төлөвлөн бэлтгэл ажлууд хийгдэж байна. Уг систем нэвтэрснээр хэрэглэгчид цахилгаан эрчим хүчний хэрэглээгээ хянах, төлбөр тооцоогоо интернет банк, мобайл банк, виза, мастер картаа ашиглан онлайнаар төлөх, төлбөрийн мэдээллийн дэлгэрэнгүйтэй танилцах, санал хүсэлтээ илэрхийлэх, тоолуурын мэдээлэл, бичилт, заалтаа харах илгээх, гэрээний мэдээллээ харах, шинэчлэх зэрэг олон боломжууд нээгдэх юм.
Уг ажилтай холбоотойгоор хэрэглэгчийн мэдээллийн баазад шинэчлэл хийгдэж байгаа тул хэрэглэгчид цахилгааны мөнгөө төлөхөөр кассаар үйлчлүүлэхдээ өрхийн тэргүүний овог нэр, регистрийн дугаар, гэрийн хаяг, холбогдох утасны дугаар зөв байгаа эсэхэд хяналт тавьж, зөрүүтэй байгаа тохиолдолд хариуцсан байцаагч, операторууд, гэрээний мэргэжилэн, борлуулалтын нягтлан бодогч нарт хандан шинэчлүүлэх, www.edc.mn, www.facebook.com/ebedc цахим хуудсуудаар дамжуулан санал сэтгэгдлээ илэрхийлэх, түүнчлэн хэрэглэгчийн код болох 8 оронтой дугаараа мэддэг болох зэргээр бидний ажилд туслалцаа үзүүлэн хамтарч ажиллана уу.
Нийтэлсэн: Админ, Ангилал: МЭДЭЭ МЭДЭЭЛЭЛ, Огноо: 2016-03-22
Үзсэн: 467, Сэтгэгдэл: 0
Эрдэнэт Булганы Цахилгаан Түгээх Сүлжээ ТӨХК-йин хамт олон Хонин жилийн ажлаа дүгнэж Тэргүүний салбар, хэлтсүүдээ шалгарууллаа. Салбаруудаас жилийн ажлын дүнгээр Н.Энхсайхан даргатай Архангай салбар I байр, Б.Эрдэнэбат даргатай Эрдэнэт салбар II байр, хэлтсүүдээс Б.Ариунбаяр даргатай Техникийн хэлтэс I байр, Ш.Дайрийжав даргатай Эрчим хүч борлуулалт маркетингийн хэлтэс II байр тус тус эзэллээ. Түүнчлэн тус компанийн Гүйцэтгэх захирал Ч.Баттуяа олон нийтийн санал асуулгаар Орхон аймгийн Хонин жилийн 9 алдартны нэг болсон амжилттайгаар бичин жилээ угтаж байна. Ажил мэргэжилдээ амжилт гарган хамт олноо хошуучилсан салбар, хэлтсүүд болон Орхон аймгийн 9 алдартны нэгээр шалгарсан Ч.Баттуяа захиралдаа баяр хүргэж, эрүүл энх, аз жаргал, амжилт бүтээлийн дээдийг хүсэн ерөөе.
Нийтэлсэн: Б.Ганбат, Ангилал: МЭДЭЭ МЭДЭЭЛЭЛ, Огноо: 2016-02-5
Үзсэн: 407, Сэтгэгдэл: 0
ЗАРЛАЛ Монгол Улсын Засгийн газраас иргэдийг урамшуулах, иргэдэд хэрэглээгээ хянах соёлыг төлөвшүүлэх, худалдаа үйлчилгээний төлбөрт багтсан НӨАТ-аас тодорхой хувийг буцаан авах, төлбөрийн баримтаараа бэлэн мөнгөний хонжвор бүхий сугалаанд оролцох боломжтой Нэмэгдсэн Өртгийн Албан Татварын Урамшууллын Системийг бий болгосон билээ. Үүнтэй холбогдуулан Татварын ерөнхий газраас бараа, ажил үйлчилгээний борлуулалтын баримтын мэдээллийг цахимаар цуглуулах “PosAPI сан”-г үүсгэн ebarimt.mn сайтыг ашиглалтанд оруулсан билээ.
Үүнтэй уялдуулан ЭБЦТС ТӨХК нь борлуулалтын програмдаа шинэчлэл хийж, Хэрэглэгчдэд Үйлчлэх Төвүүдийн болон Салбаруудын кассууд, мөн төв компанийн кассаар төлбөр төлсөн хэрэглэгчдэдээ НӨАТУС-ийн баримтыг хэвлэж өгөх боломжтой боллоо. Аж ахуйн нэгж, байгууллагуудад НӨАТ-ын баримт хэвлэж өгөхөд харилцагч байгууллагуудын регистрийн дугаарын бүртгэл дутуу байгаагаас шалтгаалан кассууд дээр дараалал үүсэх, төлбөр төлөхөөр ирсэн хэрэглэгч регистрийн дугаараа мэдэхгүй байх зэрэг хүндрэл үүсч байгаа тул тус компанитай харьцдаг бүх байгууллага, компаниуд борлуулалтын нягтлан бодогч, гэрээний мэргэжилтэн болон хариуцсан байцаагч нартаа хандан ААН-ийн регистрээ бүртгүүлнэ үү.
Нийтэлсэн: Б.Ганбат, Ангилал: МЭДЭЭ МЭДЭЭЛЭЛ, Огноо: 2016-01-31
у нас можно скачать программы бесплатно или ещё можно посмотреть фильм Театр / Being Julia на лучшем кино сайте, а так же качественные шаблоны dle без регистрации
Холбоосууд
Авилгатай тэмцэх газар ХАСХОМ гаргах Эрчим хүчний яам Төрийн Өмчийн Бодлого Зохицуулалтын Газар Эрчим хүчний хөгжлийн төв Эрчим хүчний зохицуулах хороо Хэрэглэгчийн цахим систем Ажиллагсдын бүтээмж, инновацийн нэгдсэн систем

Мэдээний хуанли
«    2-р сар 2019    »
ДаМяЛхПүБаБяНя
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728 

Их уншигдсан мэдээ

Хэрэглэгчийн цахим систем

Сайтын үзүүлэлт
Нийт хандалтын тоо:
170076
Яг одоо сайтыг
хүн сонирхож байна.