Хөтөч

Салбаруудын байршил
ЭБЦТС ТӨХК-ийн салбар хэсгүүдийн байршил

Фэйсбүүк хуудас

Цаг агаар
+5
°
C
+
-2°
Эрдэнэт
Saturday, 23
Эрдэнэт хот
+9
°
C
+10°
+
Булган
Saturday, 23
Булган хот
+8
°
C
+
-1°
Цэцэрлэг
Saturday, 23
Цэцэрлэг хот
-3
°
C
-3°
-5°
Арвайхээрr
Thursday, 11
Арвайхээр хот

Үзсэн: 1298, Сэтгэгдэл: 0
“Эрдэнэт Булганы Цахилгаан Түгээх Сүлжээ” Төрийн Өмчит Хувьцаат Компанийн Төлөөлөн Удирдах Зөвлөлийн товч танилцуулга


“Эрдэнэт Булганы Цахилгаан Түгээх Сүлжээ” Төрийн Өмчит Хувьцаат Компанийн Төлөөлөн Удирдах Зөвлөл нь Компанийн тухай хуулийн 75 дугаар зүйлд заасны дагуу Төлөөлөн Удирдах Зөвлөлийн дарга, гишүүдээс бүрдэх бөгөөд нийт 9 гишүүний бүрэлдэхүүнтэй. Гишүүдийн бүрэлдэхүүний хувьд Төрийн Өмчийн бодлого, зохицуулалтын газрын төлөөлөл 1 , Эрчим хүчний яамны төлөөлөл 5 , хараат бус гишүүн 3 байна. Төлөөлөн удирдах зөвлөл нь Компанийн тухай хууль болон “Эрдэнэт Булганы Цахилгаан Түгээх Сүлжээ” Төрийн Өмчит Хувьцаат Компанийн дүрэм, компанийн Төлөөлөн Удирдах Зөвлөлийн ажиллах журмын дагуу сард нэг удаа хуралддаг.

ЭБЦТС ТӨХК-ийн ТУЗ-ийн бүрэлдэхүүн

д/д ТУЗ-ийн гишүүдийн нэр Гишүүний төрөл Нэр дэвшүүлсэн этгээд Албан тушаал
1 Л.Нямдорж ТУЗ-ийн дарга Эрчим хүчний яам ЭХЯ-ны ТЗУГ-ын Хуулийн хэлтсийн дарга
2 Т.Хулан ТУЗ-ийн гишүүн Төрийн өмчийн бодлого зохицуулалтын газар ТӨБЗГ-ынБТХ-ийн мэргэжилтэн
3 М.Гансүх ТУЗ-ийн гишүүн Эрчим хүчний яам ЭХЯ-ны БХЗГ-ын мэргэжилтэн
4 О.Бүжин ТУЗ-ийн гишүүн Эрчим хүчний яам БТГ-ын Хөрөнгө оруулалт үйлдвэрлэлийн хэлтсийн мэргэжилтэн
5 Ш.Ганзориг ТУЗ-ийн гишүүн Эрчим хүчний яам БТГ-ын ахлах шинжээч
6 П.Жаргалсайхан ТУЗ-ийн гишүүн Эрчим хүчний яам ТЗУГ-ын Санхүүгийн хэлтсийн ахлах мэргэжилтэн
7 Б.Сэмжидмаа Хараат бус гишүүн Нэр дэвшүүлэх хороо "Эрдэнэт үйлдвэр" ХХК-ийн УБ хот дахь төлөөлөгчийн газрын дарга
8 Д.Пүрэвбаяр Хараат бус гишүүн Нэр дэвшүүлэх хороо
9 Д.Тэгшдэлгэр Хараат бус гишүүн Нэр дэвшүүлэх хороо


Төлөөлөн удирдах зөвлөл нь дараах бүрэн эрхийг хэрэгжүүлдэг. Үүнд:

1. Компанийн үйл ажиллагааны үндсэн чиглэлийг тогтоох
2. Хувьцаа эзэмшигчдийн ээлжит болон ээлжит бус хурлыг зарлан хуралдуулах
3. Хувьцаа эзэмшигчдийн хурлаар хэлэлцэх асуудал, саналын эрхтэй хувьцаа эзэмшигчдийн нэрсийн жагсаалтыг гаргах, бүртгэлийн өдөр болон хувьцаа эзэмшигчдийн хурлыг хуралдуулахтай холбогдох бусад асуудлыг шийдвэрлэх
4. Компанийн зарласан хувьцааны төрөл болон тоонд багтаан хувьцаа гаргах
5. Компанийн дүрэмд заасан хувьцаанд хамаарах болон бусад үнэт цаас гаргах
6. Компанийн тухай хуулийн 55 дугаар зүйлд заасны дагуу эд хөрөнгийн болон эд хөрөнгийн эрхийн зах зээлийн үнийг тогтоох
7. Өөрийн гаргасан хувьцаа, бусад үнэт цаасыг худалдан авах буюу эргүүлэн авах
8. Компанийн гүйцэтгэх удирдлагыг сонгох, өөрчлөх, түүний бүрэн эрхийг тогтоох
9. Гүйцэтгэх удирдлагатай байгуулсан гэрээний нөхцөл, түүнд олгох шагнал, урамшуулал, хариуцлагын хэмжээг тогтоох
10. Аудитын байгууллагыг сонгож, түүнтэй байгуулах гэрээний нөхцөлийг тогтоох
11. Компанийн жилийн үйл ажиллагааны болон санхүүгийн тайлангийн талаар дүгнэлт гаргах
12. Компанийн дүрэмд өөрөөр заагаагүй бол ногдол ашгийн хэмжээ, түүнийг төлөх журмыг тодорхойлох
13. Төлөөлөн удирдах зөвлөл, гүйцэтгэх удирдлагын үйл ажиллагааны болон компанийн засаглалын дотоод журмыг батлах
14. Компанийн салбар болон төлөөлөгчийн газар байгуулах
15. Компанийг өөрчлөн байгуулах талаар хувьцаа эзэмшигчдийн хурлын шийдвэрийн төслийг бэлтгэх, гаргасан шийдвэрийг хэрэгжүүлэх
16. Их хэмжээний хэлцэл хийх зөвшөөрөл олгох
17. Сонирхлын зөрчилтэй хэлцэл хийх зөвшөөрөл олгох
18. Компанийн зорилтот түвшний төлөвлөгөө, хөрөнгө оруулалт, их засвар, техник зохион байгуулалтыг төлөвлөгөөг батлах
19. Компанийн дүрмээр тогтоосон бусад асуудал
Төлөөлөн удирдах зөвлөл нь Компанийн тухай хуулийн 81 дүгээр зүйлд заасны дагуу Төлөөлөн Удирдах Зөвлөлийн дэргэдэх Аудитын хороо, Цалин урамшуулалын хороо, Нэр дэвшүүлэх хороотой.
Нийтэлсэн: З.Мөнхнаран, Ангилал: МЭДЭЭ МЭДЭЭЛЭЛ, Огноо: 2020-08-17
Үзсэн: 1874, Сэтгэгдэл: 0
ЦАХИЛГААН ЭРЧИМ ХҮЧНИЙ ХЯЗГААРЛАЛТ ХИЙХ ТУХАЙ
ЦАХИЛГААН ЭРЧИМ ХҮЧ ХЭРЭГЛЭГЧДИЙН АНХААРАЛД:


Дулааны Цахилгаан Станц-4-ийн хэсэгчилсэн зогсолт буюу засварын ажил 2020 оны 07-р сарын 30-наас 08-р сарын 02-ны өдрүүдэд хийгдэхтэй холбогдуулан эдгээр өдрүүдэд хэрэглэгчдийн эрчим хүчний хангамжийг хязгаарлаж болзошгүй байгаа тул цахилгаан эрчим хүчний хэрэглээндээ зохицуулалт хийхийг анхааруулъя. Хязгаарлалтын хамрах хүрээ, хязгаарлах хугацаа тодорхойгүй болно.

ЭБЦТС ТӨХК утас 70352513
Нийтэлсэн: З.Мөнхнаран, Ангилал: МЭДЭЭ МЭДЭЭЛЭЛ, Огноо: 2020-07-29
Үзсэн: 706, Сэтгэгдэл: 0

Архангай аймгийн Эрдэнэбулган сумын Цагаан даваанд долдугаар сарын 15-ны өдөр шатахуун тээвэрлэгч машин осолдож, шатсан ноцтой осол гарсан. Уг осолд Ж.Банзрагч, О.Цэнгэл нарын залуу гэр бүлийн долоон хүн өртөж, таван настай бяцхан охин нас барсан бөгөөд нөхөр Ж.Банзрагч болон 10 настай хүү нь 60-85% түлэгдэлттэйгээр Гэмтэл согог судлалын үндэсний төв /ГССҮТ/-ийн Сэхээн амьдруулах тасагт эмчлүүлж байна. Эхнэр нь том охин (13 нас), бага хүү (4 сартай) болон ээжийн хамт мөн ГССҮТ-ийн Эрчимт эмчилгээний тасагт 30-60 % түлэгдэлттэй эмчлүүлж байгаа юм. Ж.Банзрагчийн гэр бүлд урт хугацааны эмчилгээ, хагалгаанд орох шаардлагатай болсон бөгөөд эмчилгээний зардалд дэм болохыг нийт Монголчуудаасаа хүссэн ХАНДИВЫН АЯНД ЭБЦТС ТӨХК-ийн Төв компанийн удирдлага, хэлтэс, албадууд нэгдэж сэтгэлийн хандив өргөлөө.

Уг хандивт:
1. Удирдлага - 16,000 төгрөг
2. Захиргаа хүний нөөцийн хэлтэс - 40,000 төгрөг
3. Эдийн засаг хөгжлийн хэлтэс - 35,000 төгрөг
4. Борлуулалтын хэлтэс - 158,000 төгрөг
5. Дотоод хяналт, аюулгүй ажиллагааны хэлтэс - 20,000 төгрөг
6. Техникийн бодлогын хэлтэс - 134,000 төгрөг
7. Санхүү нягтлан бодох бүртгэлийн хэлтэс - 100,000 төгрөг
8. Хангамж үйлчилгээний хэлтэс - 245,000 төгрөг тус тус өргөлөө.

Нийт 748,000 төгрөгийн хандив цугларсаныг холбогдох дансаар шилжүүллээ.

Сайн үйлс бүхэн дэлгэрэх болтугай.

ЦАГААН ДАВААНЫ ОСОЛД ӨРТСӨН ГЭР БҮЛД ТУСЛАХ ХАНДИВЫН АЯНД НЭГДЛЭЭ

Сайн үйлсийн аянд нэгдэж сэтгэлийн хандив өргөсөн нийт хамт олондоо ажлын амжилт хүсье.
Нийтэлсэн: М.Гэрэлт-Од, Ангилал: МЭДЭЭ МЭДЭЭЛЭЛ, Огноо: 2020-07-27
у нас можно скачать программы бесплатно или ещё можно посмотреть фильм Театр / Being Julia на лучшем кино сайте, а так же качественные шаблоны dle без регистрации
Холбоосууд
Авилгатай тэмцэх газар ХАСХОМ гаргах Эрчим хүчний яам Төрийн Өмчийн Бодлого Зохицуулалтын Газар Эрчим хүчний хөгжлийн төв Эрчим хүчний зохицуулах хороо Хэрэглэгчийн цахим систем Ажиллагсдын бүтээмж, инновацийн нэгдсэн систем ЭБЦТС ТӨХК-ийн Үйлдвэрчний Эвлэлийн Хороо

Мэдээний хуанли
«    4-р сар 2024    »
ДаМяЛхПүБаБяНя
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930 

Хэрэгжиж буй төсөл хөтөлбөр
Дэлхийн банкны хөнгөлөлттэй зээлээр санхүүжиж буй Эрчим хүчний төсөл-2

Их уншигдсан мэдээ

    Хэрэглэгчийн цахим систем
    ЭБЦТС ТӨХК-ийн Хэрэглэгчийн цахим систем

    Сайтын үзүүлэлт
    Нийт хандалтын тоо:
    1103828
    Яг одоо сайтыг
    хүн сонирхож байна.