Хөтөч

Салбаруудын байршил
ЭБЦТС ТӨХК-ийн салбар хэсгүүдийн байршил

Фэйсбүүк хуудас

Цаг агаар
+5
°
C
+
-2°
Эрдэнэт
Saturday, 23
Эрдэнэт хот
+9
°
C
+10°
+
Булган
Saturday, 23
Булган хот
+8
°
C
+
-1°
Цэцэрлэг
Saturday, 23
Цэцэрлэг хот
-3
°
C
-3°
-5°
Арвайхээрr
Thursday, 11
Арвайхээр хот

Үзсэн: 1176, Сэтгэгдэл: 0
Хангамж үйлчилгээний хэлтсийн зорилго нь:
Компанийн бүх салбар, хэлтэс, нэгжүүдийн өдөр тутмын хэрэгцээт болон, үндсэн ба туслах тоноглолын их, урсгал засварт шаардлагатай сэлбэг материал, түүхий эд, тоног төхөөрөмж, түлш, шатах тослох материалыг бэлтгэн нийлүүлэх, технологийн үйл ажиллагаанд шаардлагатай автотехникийн үйлчилгээ, шуурхай ажиллагааны ажиллагсадын авто тээврийн үйлчилгээг тасралтгүй, найдвартай, аюул осолгүйгээр ханган ажиллах, төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах ажиллагааг зохион байгууллахад оршино.
Хангамж үйлчилгээний хэлтсийн бүтэц, зохион байгуулалт:
ХАНГАМЖ ҮЙЛЧИЛГЭЭНИЙ ХЭЛТЭС

Үйл ажиллагааны чиглэл:
Компанийн өдөр тутмын үйл ажиллагаанд шаардлагатай сэлбэг, материалыг захиалгын дагуу, цаг хугацаанд нь олж нийлүүлэх, компанийн тоноглолуудын их, урсгал засвар, хөрөнгө оруулалт, ТЗБАХ-ний ажилд шаардлагатай сэлбэг материал, түүхий эд, тоног төхөөрөмж, түлш, шатах тослох материалын захиалгыг нэгтгэх, Худалдан авах ажиллагааны төлөвлөгөөг батлуулж батлагдсан төлөвлөгөөний дагуу “Төрийн өмчийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай” хууль, түүнийг хэрэгжүүлэхтэй холбогдон гарсан тогтоол, журам, зааврууд, компанийн худалдан авах ажиллагааг зохион байгуулах журамд нийцүүлэн сонгон шалгаруулалт явуулах, Бараа материалын зах зээлийн үнийн судалгаа, шинжилгээг тогтмол хийж түүний үндсэн дээр компанийн үйл ажиллагааны болон бизнес төлөвлөгөөг бодитой хийхэд оролцоно.
Хэлтсийн хэрэгжүүлж буй ажил:
Худалдан авах ажиллагааг нээлттэй ил тод, шударга, өрсөлдөх тэгш боломжоор хангах зорилгоор засгийн газрын цахим худалдан авалтын системд компанийн худалдан авалтын төлөвлөгөөг оруулж уг системд тендерийн бичиг баримт оруулан уламжлалт хэлбэрээр зарлаж байна. Мөн компанийн албан ёсны веб сайт, мэдээллийн самбар, өдөр тутмын сонинд тендерийн урилгыг нийтлэдэг. Үндэсний үйлдвэрлэл болон дотоодын компани аж ахуйн нэгжүүдийг дэмжих зорилгоор “Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай” хуулийн 10 дугаар зүйлд заасны дагуу дотоодын давуу эрхийн зөрүү тоооцож ажиллаж байна.
Үзсэн: 1095, Сэтгэгдэл: 0
ХЭЛТСИЙН БҮТЭЦ
Тус хэлтэс нь хэлтсийн дарга, хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн инженер, хяналт эрсдлийн үнэлгээний инженер, дотоод аудитор гэсэн орон тоотойгоор компанийн Гүйцэтгэх захирлын шууд удирдлагад ажилладаг ба бусад салбар хэлтсээс хараат бусаар үйл ажиллагаагаа явуулж байна.

ҮЙЛ АЖИЛЛАГААНЫ СТРАТЕГИЙН ЗОРИЛТ
1. Компанийн бодлого, хөтөлбөр, төлөвлөгөө, төслийн хэрэгжилтийн явцад хяналт шинжилгээ хийх, үр дүнд нь үнэлгээ өгөх
2. Хууль тогтоомжийн дагуу шалгалт, дотоод аудит хийж дүгнэлт, зөвлөмж гаргах
3. Эрчим хүчний байгууламжийн болон хөдөлмөрийн аюулгүй байдалд хяналт тавих мэргэжил арга зүйн зөвлөмжөөр хангах

ХЭЛТСИЙН АЖИЛЧИД

 №

 Овог нэр

 Албан тушаал

Өрөөний дугаар

 Утас

 Цахим шуудан

1

Б.Ганчулуун

Хэлтсийн дарга, ХАБЭАБ инженер

205

 

70358135

75957008

/1205/

ganchuluun.b@edc.mn

2

Л.Энхзул

Эрдэнэтийн ХАБЭА хариуцсан инженер

enkhzul.l@edc.mn

3

Л.Дэнсмаа

Хяналт, эрсдлийн үнэлгээний инженер

densee.l@edc.mn

4

Э.Даваа-Очир

Дотоод аудитын мэргэжилтэн

davaa-ochir.e@edc.mn

Үзсэн: 1149, Сэтгэгдэл: 0
Захиргаа хүний нөөцийн хэлтэс нь:
Хэлтсийн дарга, Хуулийн зөвлөх, Хүний нөөцийн мэргэжилтэн, Захирлын туслах, Сургалт мэдээллийн мэргэжилтэн, Чийрэгжүүлэлтийн арга зүйч эрүүл ахуйч эмч, Архив бичиг хэргийн ажилтан гэсэн 8 орон тоотой үйл ажиллагаа явуулж байна.
Хэлтсийн үйл ажиллагааны зорилго нь :
--Компанийн үйл ажиллагааг хэвийн явуулахад шаардагдах хүний нөөцийг бүрдүүлэх, сургаж хөгжүүлэх, идэвхжүүлэх,
--Хамт олны таатай уур амьсгалыг бүрдүүлж, байгууллагын соёлыг төлөвшүүлэх,
--Ажлын бүтээмж , чанар, дадал, гүйцэтгэлийг тогтмол сайжруулах
--Ажиллагсдын ажлын гүйцэтгэлийг бодитоор үнэлж цалин хөлс, урамшууллын тогтолцоог боловсронгуй болгох
--Хүний нөөцийн болон байгууллагын дотоод менежментийн бодлоготой уялдсан ажиллагаа, хөтөлбөрийг хэрэгжүүлэх, ажилтан ажиллагсдын нийгмийн асуудлыг шийдвэрлүүлэх, дэмжлэг туслалцаа үзүүлэх зэрэг үйл ажиллагааг хэрэгжүүлэх.
Хэлтсийн үйл ажиллагааны зорилт нь :
• Хүний нөөцийн үйл ажиллагааг хууль эрх зүйн дагуу удирдан зохион байгуулах
• Байгууллагын хүний нөөцийг стратеги зорилго, төлөвлөгөөнд нийцүүлэн чадваржуулах
• Компаний хүний нөөцийн хөгжлийг дэмжих
• Ажилтнуудын бүтээмжийг дээшлүүлэх
• Монгол улсын хууль тогтоомж, Компанийн дотоод дүрэм журам, Хамтын гэрээний хэрэгжилтийг сайжруулах чиглэлээр үйл ажиллагаагаа явуулдаг.
у нас можно скачать программы бесплатно или ещё можно посмотреть фильм Театр / Being Julia на лучшем кино сайте, а так же качественные шаблоны dle без регистрации
Холбоосууд
Авилгатай тэмцэх газар ХАСХОМ гаргах Эрчим хүчний яам Төрийн Өмчийн Бодлого Зохицуулалтын Газар Эрчим хүчний хөгжлийн төв Эрчим хүчний зохицуулах хороо Хэрэглэгчийн цахим систем Ажиллагсдын бүтээмж, инновацийн нэгдсэн систем ЭБЦТС ТӨХК-ийн Үйлдвэрчний Эвлэлийн Хороо

Мэдээний хуанли
«    4-р сар 2017    »
ДаМяЛхПүБаБяНя
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930

Хэрэгжиж буй төсөл хөтөлбөр
Дэлхийн банкны хөнгөлөлттэй зээлээр санхүүжиж буй Эрчим хүчний төсөл-2

Их уншигдсан мэдээ

    Хэрэглэгчийн цахим систем
    ЭБЦТС ТӨХК-ийн Хэрэглэгчийн цахим систем

    Сайтын үзүүлэлт
    Нийт хандалтын тоо:
    1098663
    Яг одоо сайтыг
    хүн сонирхож байна.