Хөтөч

Салбаруудын байршил
ЭБЦТС ТӨХК-ийн салбар хэсгүүдийн байршил

Фэйсбүүк хуудас

Цаг агаар
+5
°
C
+
-2°
Эрдэнэт
Saturday, 23
Эрдэнэт хот
+9
°
C
+10°
+
Булган
Saturday, 23
Булган хот
+8
°
C
+
-1°
Цэцэрлэг
Saturday, 23
Цэцэрлэг хот
-3
°
C
-3°
-5°
Арвайхээрr
Thursday, 11
Арвайхээр хот

Үзсэн: 1755, Сэтгэгдэл: 0
Компанийн оноосон нэр:
“Эрдэнэт-Булганы цахилгаан түгээх сүлжээ” ТӨХК
Хаяг: Орхон аймаг, Баян-Өндөр сум, Баянцагаан баг, ЭБЦТ ТӨХК-ийн байр
Хурал хуралдуулах газар, өдөр, цаг:
“Эрчим хүчний яам”-ны хурлын танхимд 2020 оны 04 дүгээр сарын 23-ны өдрийн 13:30 цагт
Бүртгэлийн өдөр:
2020 оны 04 дүгээр сарын 07-ны өдөр
Хурлаар хэлэлцэх асуудал:
1. Компанийн 2019 оны аудитлагдсан тайлан тэнцлийн дүнгийн тухай;
2. Компанийн жилийн үйл ажиллагааны болон санхүүгийн тайлангийн талаарх Төлөөлөн удирдах зөвлөлийн гаргасан дүгнэлтийг хэлэлцэж батлах;
3. Төлөөлөн удирдах зөвлөлийн 2019 оны ажлын тайлан, 2020 оны зардал батлах тухай;
4. Ногдол ашгийн тухай Төлөөлөн удирдах зөвлөлийн шийдвэрийг танилцуулах;
5. Төлөөлөн удирдах зөвлөлийн гишүүнийг сонгох, бүрэн эрхийг нь хугацаанаас нь өмнө дуусгавар болгох тухай;
6. Компанийн өөрийн хөрөнгийн хэмжээг нэмэгдүүлэх, компанийн дүрэмд нэмэлт, өөрчлөлт оруулах буюу компанийн дүрмийн шинэчилсэн найруулгыг батлах тухай;
7. Гүйцэтгэх захиралтай байгуулсан контрактын биелэлтийн тухай;
8. Төлөөлөн удирдах зөвлөлийн шийдвэрээр Хувьцаа эзэмшигчдийн хурлаар хэлэцүүлэхээр оруулсан бусад асуудал.

Хурал хуралдуулах тухай хувьцаа эзэмшигчдэд мэдэгдэх өдөр, журам:
Хувьцаа эзэмшигчдийн хурал хуралдах тухай Хувьцаа эзэмшигчдэд 2020 оны 03 дугаар сарын 18-ны өдөр мэдэгдэнэ. Хурлаар хэлэлцэх асуудал, гарах шийдвэрийн төсөл, түүнтэй холбогдох баримт бичигтэй 2020 оны 04 дүгээр сарын 01-ны өдрөөс эхлэн 09:30- 17:30 цагийн хооронд 91011191 утсаар болон “Эрдэнэт-Булганы цахилгаан түгээх сүлжээ” ТӨХК-ийн төв байранд ирж ТУЗ-ийн нарийн бичгийн даргатай уулзан танилцаж болно. Мөн электрон хэлбэрээр авч танилцаж болно.
Хуралд бэлтгэх явцад хувьцаа эзэмшигчдийн танилцаж болох баримт бичгийн жагсаалт:
1. Төлөөлөн удирдах зөвлөлийн ХЭХ хуралдуулах шийдвэр
2. Хувьцаа эзэмшигчдийн ээлжит хурлаар хэлэлцэх асуудалд санал өгөх “Саналын хуудас”
3. Хувьцаа эзэмшигчдийн ээлжит хурлаар хэлэлцэх асуудалтай холбоотой материалууд
4. Хувьцаа эзэмшигчдийн ээлжит хурлын тогтоолын төсөл

Нийтэлсэн: Ч.Болор-Эрдэнэ, Ангилал: МЭДЭЭ МЭДЭЭЛЭЛ, Огноо: 2020-03-30
Үзсэн: 1036, Сэтгэгдэл: 0
Үндэсний аудитийн газрын ЭБЦТС ТӨХК-ийн 2019 оны санхүүгийн тайланд хийсэн аудитын 2020 оны 03-р сарын 13-ны өдрийн 03/775 тоот дүгнэлт гарлаа. Энэхүү дүгнэлтэд тус компанийн 2019 оны 12-р сарын 31-ний өдрөөрх санхүүгийн байдал, орлогын дэлгэрэнгүй тайлан, өмчийн өөрчлөлт болон мөнгөн гүйлгээний тайланг материаллаг зүйлсийн хувьд нягтлан бодох бүртгэлийн стандаарт болон холбогдох хууль тогтоомжийн дагуу үнэн, бодитой, шударга илэрхийлсэн тул зөрчилгүй санал дүгнэлтийг гаргасан байна.

2019 ОНЫ САНХҮҮГИЙН ТАЙЛАНД ХИЙСЭН АУДИТИЙН ДҮГНЭЛТ
2019 ОНЫ САНХҮҮГИЙН ТАЙЛАНД ХИЙСЭН АУДИТИЙН ДҮГНЭЛТ


Санхүүгийн тайлантай ЭНД ДАРЖ дэлгэрэнгүй танилцана уу.
Нийтэлсэн: Б.Ганбат, Ангилал: МЭДЭЭ МЭДЭЭЛЭЛ, Огноо: 2020-03-16
Үзсэн: 4295, Сэтгэгдэл: 0
Дэлхийн эрүүл мэндийн байгууллагаас шинэ коронавирусээр үүсгэгдсэн халдвар гарсан тохиолдлыг зарласанаас хойш Монгол Улс болон орон нутаг, бүх шатны эрүүл мэндийн байгууллага тухайн халдвараас урьдчилан сэргийлэх арга хэмжээг авч хэрэгжүүлэн ажиллаж байна.

Анх БНХАУ-ын Хубэй мужийн Үхань хотод "Шалтгаан тодорхойгүй уушгины хатгалгаа" өвчнөөр 44 хүн өвчилж, 11 хүний биеийн байдал хүнд байгаа талаар мэдээлсэн байна. ДЭМБ-аас 2020-01-05 өдөр энэ шинэ коронавирусээр үүсгэгдсэн халдвар болохыг судлан тогтоожээ. Анх далайн гаралтай амьтнаас хүнд халдварлаж байгааг тогтоосон бол одоо хүнээс хүнд халдварлан бүртгэгдэж байгаа юм.

Шинэ коронавирусын халдвар нь 2002 онд гарсан SARS-тай 75%, 2012 онд гарсан MERS-ын халдвартай 40% ижил байгааг судлаачид тогтоогоод байна. Шинэ вирусын халдвар нь одоогоор урд гарсан 2 халдвараас тохиолдын тоогоор 2-3 дахин их бүртгэгдээд байгаа тул ДЭМБ-аас Шинэ коронавирусын халдварыг "Нийгмийн эрүүл мэндийн ноцтой байдал" гэж зарлалаа.

2020-02-06 өдрийн байдлаар Сэжигтэй тохиолдлын тоо 28336, нас барсан 565, бүрэн эдгэрсэн 1322 иргэн байгааг ЭМЯ мэдээллэж байна. Монгол Улсад өнөөдрийн байдлаар өвчлөл бүртгэгдээгүй байна. Өнгөрсөн 7 хоногийн дундаас эдгэрсэн хүний тоо нас баралтын тооноос илүү гарч эдгэрэлтийн тоо өсөж байгаа нь сайн үзүүлэлт болж байна.

Тархалтын хувьд БНХАУ-ын 30 муж, БНХАУ-Макао, БНХАУ-Хонг Конг, БНХАУ-Тайвань, Сингапур, АНУ, БНСУ, Япон, Непал, Вьетнам, Франц, Канад, Австрали, Малайз, ХБНГУ, Шри-Ланк, Камбож, Арабын нэгдсэн Эмират улс, Финлянд, Филиппин, Энэтхэг, Итали, ОХУ, Швед, Их Британи (28) улсуудад өвчний тохиолдол бүртгэгджээ.

Урьдчилан сэргийлэх: Эрүүл мэндийн яам болон ДЭМБ-аас доорх 3 зөвлөмжийг өгч байна.

КОРОНАВИРУСЫН ХАЛДВАРААС СЭРГИЙЛЭХ ЗӨВЛӨМЖ



Мөн дараах зүйлийг өдөр тутамдаа заавал хэвшүүлэхийг ДЭМБ-аас иргэдэд зөвлөж байна.

Гараа маш сайн савандаж угаах
Амны хаалтыг хамар болон эрүүг бүрэн гүйцэт халхалж зөв зүүх
Өрөө тасалгааг 2 цаг тутам 15 минутаар сайн салхижуулах.Тасалгааны хэмийг 17 хэмээс буулгаж хэт хөргөж болохгүй
Гадуур гарахдаа бээлий заавал өмс. Олон нийтийн газрын хаалганы бариул болон нийтийн тээвэрт зорчихдоо заавал өмсөх
Гэр бүлийн гишүүн бүрт аяга, таваг, халбага, сэрээг тусад нь гарга. Зочны хоолны хэрэгсэлийг заавал тусад нь байлгах
Гэр бүлийн гишүүн бүрт алчуурыг тусад нь хэрэглэх. Албан өрөө болон зочинд нэг удаагийн цаасан алчуур хэрэглэх
Чийгтэй хувцас өмсөхгүй байх. Шинэ коронавирусын халдвар үүсгэгч вирус нь чийгтэй нөхцөлд өсөн үржих магадлал өндөртэйг судалж тогтоосон байна
Загас болон далайн гаралтай бүтээгдэхүүн түүхийгээр идэхээс татгалзах
Олон нийтийн газрын хаалаганы бариулыг гараар барихгүй байх
Томуу, томуу төст өвчнөөр өвчилсөн хүнийг тусад нь өрөөнд байлгах. Гэр бүлийн бүх гишүүд амны хаалт хэрэглэх.
Хэрэв та :
1. 39-40 хэм өндөр халуурсан
2. Дараах шинж тэмдгүүдээс 2 нь илэрсэн
- Амьсгал давчдах
- Цээжээр өвдөх
- Ханиалгах
- Амьсгал авахад төвөгтэй байх
3. Өвчлөл бүртгэгдсэн улс оронд аялсан, зорчсон. Тус орноос ирсэн хүнтэй ойр байсан бол ОЛОН ХҮН ЦУГЛАСАН ЭМНЭЛГИЙН БАЙГУУЛЛАГАД ОЧИЛГҮЙ, ӨӨРИЙН ХАРЬЯА ӨРХИЙН ЭРҮҮЛ МЭНДИЙН ТӨВД УТСААР ХАНДАН ӨӨРИЙН НӨХЦӨЛ БАЙДЛЫГ ТОДОРХОЙ ХЭЛЖ ТУСЛАМЖ ҮЙЛЧИЛГЭЭ АВААРАЙ!!!
Мөн олон нийтийн газраар аль болох явахгүй байхыг ЭМЯ болон ЭМГ-аас зөвлөж байна.


Ажилтнууд ажилдаа ирэх болон ажлаас буухдаа нийтийн тээврийн хэрэгслээр зорчихдоо амны хаалтыг тогтмол зүүх, олон нийтийн газраар үйлчлүүлэхдээ тогтмол бээлий өмсөх, мөн халуун хоол идэхийн өмнө, ариун цэврийн өрөөнд орсны дараа болон гараа бохирдох бүрт нь савандаж, зөв угааж байхыг сануулж байна. Албан тасалгааг 2 цаг тутам 15 минутаар салхижуулах шаардлагатай. Ингэхдээ тасалгааны хэмийг 17 хэмээс буулгахгүй, хэт хүйтэн болгохгүй байхыг анхааруулъя. Шинэ коронавирусын халдварыг үүсгэж байгаа вирус нь хлор агуулсан бодист тэсвэргүй байгааг судалж тогтоосон тул ариутгалын бодисыг зөв тунгаар найруулан цэвэрлэгээ, халдваргүйжүүлэлтэд хэрэглэх нь зөв. Өнөөдрийн байдлаар Монгол улсад уг өвчин бүртгэгдээгүй байгаа тул өргөн хэрэглэдэг жавелион гэж ариутгалын бодисыг 10 л усанд 1 ширхэгээр хийж цэвэрлэгээнд хэрэглэх хэрэгтэй.

Мөн ажил амралтын дэглэмийг сайтар зохицуулах, халуун хоол унд хэрэглэх,сайн унтаж амрах, стресст өртөхгүй, стрессийг зөв тайлж амарч байхыг зөвлөж байна.
Нийтэлсэн: Б.Ганбат, Ангилал: МЭДЭЭ МЭДЭЭЛЭЛ, Огноо: 2020-02-6
у нас можно скачать программы бесплатно или ещё можно посмотреть фильм Театр / Being Julia на лучшем кино сайте, а так же качественные шаблоны dle без регистрации
Холбоосууд
Авилгатай тэмцэх газар ХАСХОМ гаргах Эрчим хүчний яам Төрийн Өмчийн Бодлого Зохицуулалтын Газар Эрчим хүчний хөгжлийн төв Эрчим хүчний зохицуулах хороо Хэрэглэгчийн цахим систем Ажиллагсдын бүтээмж, инновацийн нэгдсэн систем ЭБЦТС ТӨХК-ийн Үйлдвэрчний Эвлэлийн Хороо

Мэдээний хуанли
«    4-р сар 2024    »
ДаМяЛхПүБаБяНя
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930 

Хэрэгжиж буй төсөл хөтөлбөр
Дэлхийн банкны хөнгөлөлттэй зээлээр санхүүжиж буй Эрчим хүчний төсөл-2

Их уншигдсан мэдээ

    Хэрэглэгчийн цахим систем
    ЭБЦТС ТӨХК-ийн Хэрэглэгчийн цахим систем

    Сайтын үзүүлэлт
    Нийт хандалтын тоо:
    1103963
    Яг одоо сайтыг
    хүн сонирхож байна.