ЭБЦТС ТӨХК-ийн хэрэглэгчийн цахим систем www.ebedn.mn сайт ашиглалтанд орлоо. Уг систем нэвтэрснээр хэрэглэгчид цахилгаан эрчим хүчний хэрэглээгээ хянах, төлбөр тооцоогоо интернет банк, мобайл банк, виза, мастер картаа ашиглан онлайнаар төлөх, төлбөрийн мэдээллийн дэлгэрэнгүйтэй танилцах, санал хүсэлтээ илэрхийлэх, тоолуурын мэдээлэл, бичилт, заалтаа харах, гэрээний мэдээллээ харах, шинэчлэх зэрэг олон боломжууд нээгдэж байгаа юм. Хэрэглэгч та цахим системийг ашиглахдаа өрхийн тэргүүний овог нэр, регистрийн дугаар, гэрийн хаяг, холбогдох утасны дугаар зөв байгаа эсэхэд хяналт тавьж, зөрүүтэй байгаа тохиолдолд хариуцсан байцаагч, операторууд, борлуулалтын нягтлан бодогч нарт хандан шинэчлүүлэх, www.edc.mn, www.facebook.com/ebedc цахим хуудсуудаар дамжуулан санал сэтгэгдлээ илэрхийлэх, түүнчлэн хэрэглэгчийн код болох 8 оронтой дугаараа мэддэг болох зэргээр бидний ажилд туслалцаа үзүүлэн хамтарч ажиллана уу.

ТЕНДЕРИЙН УРИЛГА

Нийтэлсэн: С.Гандолгор Огноо 2017-05-9
ТЕНДЕРИЙН УРИЛГА

Огноо : 2017-05-08
Тендер шалгаруулалтын нэр: Микропроцессорын реле хамгаалалт
Тендер шалгаруулалтын дугаар: ЭБЦТС/201701030

Эрдэнэт булганы цахилгаан түгээх сүлжээ эрх бүхий тендерт оролцогчдоос Микропроцессорын реле хамгаалалт -ыг нийлүүлэх тухай битүүмжилсэн тендер ирүүлэхийг урьж байна.
Тендерийн баримт бичгийг (хүсвэл нэмэлт хувийг) бичгээр хүсэлтээ гаргаж, эргэж төлөгдөхгүй нөхцөлтэйгээр иж бүрдэлээр нь 50,000 төгрөг, эсхүл түүнтэй тэнцэх хэмжээний чөлөөтэй хөрвөх валютаар худалдан авч болно. Тендер нь түүнийг нээсэн өдрөөс эхлэн 45 хоногийн дотор хүчинтэй байна.

Тендерт оролцогч нь Санхүүгийн болон туршлагын дараах шаардлагыг хангасан байна.
Үүнд:
Борлуулалтын хэмжээ: 2016, 2015 оны борлуулалтын орлогын тус бүр нь санал болгож буй үнийн дүнгийн 50 хувиас багагүй
Түргэн хөрвөх чадвартай хөрөнгө болон авах боломжтой зээлийн хэмжээ: Түргэн хөрвөх чадвартай хөрөнгө болон авах боломжтой зээлийн хэмжээ нь санал болгож буй үнийн 100 хувиас багагүй
Санхүүгийн тайлан ирүүлэх жилийн тоо: 2016, 2015 оны аудитаар баталгаажуулсан санхүүгийн тайланг ирүүлнэ.
Сүүлийн гурван жилд хэрэгжүүлсэн ижил төстэй ажлын өртөг: 2016, 2015 оны аль нэг жилд нь санал болгож буй үнийн дүнгийн 50 хувиас багагүй үнийн дүнтэй ижил төстэй ажлыг гүйцэтгэсэн байна
Тусгай зөвшөөрөл шаардлагатай бол тусгай зөвшөөрөл ирүүлэх эсэх: Шаардахгүй
Тендерийн хамт 2290000 төгрөгийн дүнтэй тендерийн баталгаа ирүүлнэ.
Тендерийг 2017 оны 06 -р сарын 07 -ны өдрийн 11 цаг 00 минут -аас өмнө доорх хаягаар ирүүлэх ба нээлтэд оролцох хүсэлтэй тендерт оролцогчдыг байлцуулан тендерийг 2017 оны 06 -р сарын 07 -ны өдрийн 11 цаг 30 минут - т нээнэ.

Гадаадын этгээд тендер ирүүлэх эрхтэй эсэх: эрхтэй
Дотоодын давуу эрх тооцох эсэх: Тооцохгүй

Сонирхсон этгээд тендерийн баримт бичиг болон бусад мэдээллийг доорх хаягаар авч болно.
Монгол, Орхон, Баян-Өндөр сум "ЭБЦТС"ТӨХК-ийн байр,
Утас: 70358843, Факс: 70352623, Данс: Төрийн банк 130400001675
Имэйл хаяг: info@edc.mn

ТЕНДЕРИЙН УРИЛГА

Нийтэлсэн: С.Гандолгор Огноо 2017-05-9
ТЕНДЕРИЙН УРИЛГА


Огноо : 2017.05.08
Тендер шалгаруулалтын нэр: Өрөмтэй кран нийлүүлэх
Тендер шалгаруулалтын дугаар: ЭБЦТС/201701018



ЭБЦТС ТӨХК нь эрх бүхий тендерт оролцогчдоос Өрөмтэй кран нийлүүлэх тухай битүүмжилсэн тендер ирүүлэхийг урьж байна.

Тендерийн баримт бичгийг (хүсвэл нэмэлт хувийг) бичгээр хүсэлтээ гаргаж, эргэж төлөгдөхгүй нөхцөлтэйгээр иж бүрдэлээр нь 50000 төгрөг, эсхүл түүнтэй тэнцэх хэмжээний чөлөөтэй хөрвөх валютаар худалдан авч болно. Тендер нь түүнийг нээсэн өдрөөс эхлэн [45] хоногийн дотор хүчинтэй байна.

Тендерт оролцогч нь Санхүүгийн болон туршлагын дараах шаардлагыг хангасан байна.
Үүнд:
Борлуулалтын хэмжээ: Сүүлийн 2 жилийн дундаж төсөвт өртөгийн 60 буюу түүнээс дээш
Түргэн хөрвөх чадвартай хөрөнгө болон авах боломжтой зээлийн хэмжээ: Төсөвт өртөгийн 60 буюу түүнээс дээш
Аудитаар баталгаажуулсан санхүүгийн тайлан ирүүлэх жилийн тоо: Сүүлийн 2 жил 2015,2016 он
Тусгай зөвшөөрөл шаардлагатай бол тусгай зөвшөөрөл ирүүлэх эсэх: Шаардлагагүй


Тендерийн хамт 2 700 000 төгрөгийн дүнтэй тендерийн баталгаа ирүүлнэ.

Тендерийг 2017 оны 06 дугаар сарын 07-ны өдрийн 09 цаг 00 минут–аас өмнө доорх хаягаар ирүүлэх ба нээлтэд оролцох хүсэлтэй тендерт оролцогчдыг байлцуулан тендерийг 2017 оны 06 дугаар сарын 07-ны өдрийн, 09 цаг 30 минутад нээнэ.

Гадаадын этгээд тендер ирүүлэх эрхтэй, эрхгүй эсэх: Эрхтэй
Дотоодны давуу эрх тооцох эсэх. Тооцохгүй

Сонирхсон этгээд тендерийн баримт бичиг болон бусад мэдээллийг доорх хаягаар авч болно.

Орхон аймгийн Баян-Өндөр сум Баянцагаан баг
ЭБЦТС ТӨХК-ийн байр 1-р давхар 102 тоот
Зах зээлийн мэргэжилтэн Г.Буянхишиг
Утас: 70358843, 88522188 Факс: 70352623
Данс: Төрийн банк 130400001675
Веб сайт: edc.mn

Таныг ажилд урьж байна

Нийтэлсэн: Б.Ганбат Огноо 2017-05-3
ЭБЦТС ТӨХК нь Орхон аймгийн Баян-Өндөр сум, Дэнж багт байрлах ЦРП-8 дэд станцад сахиул ажилд авна

1. Тавигдах шаардлага:

- 45-аас доош насны
- Эрэгтэй
- Гэр барьж дэд станцын дэргэд амьдрах боломжтой
- Элдэв хорт зуршилгүй
- Ажилдаа хариуцлагатай хандах чадвартай, үнэнч шударга
- Тогтвор суурьшилтай ажиллах

2. Бүрдүүлэх материал:
1. Ажилд орохыг хүсэгчийн анкет Энд дарж татаж авна уу
2. Сүүлийн 3 сард авахуулсан 3х4 цээж зураг 1%
4. Иргэний үнэмлэхний хуулбар

Материалыг 2017 оны 05 дугаар сарын 12-ны өдөр хүртэл ЭБЦТС ТӨХК-ийн төв байрны 205 тоотод хүлээн авна
Захиргаа хүний нөөцийн хэлтэс. Холбоо барих утас: 70356822