Хөтөч

Салбаруудын байршил
ЭБЦТС ТӨХК-ийн салбар хэсгүүдийн байршил

Фэйсбүүк хуудас

Цаг агаар

Үзсэн: 1157, Сэтгэгдэл: 0
ЭБЦТС ТӨХК, Дэлхийн банктай хамтран хэрэгжүүлэх "Эрчим хүчний төсөл - 2"-ын хэлэлцүүлэг явагдлаа
ЭБЦТС ТӨХК нь хэрэглэгчдийнхээ цахилгаан хангамжийг сайжруулах зорилгоор Дэлхийн банкны олон улсын хөгжлийн агентлагийн хөнгөлөлттэй зээлд хамрагдан “Эрчим хүчний төсөл II”-ийг 2018 оноос 4 аймгийн 5 суманд хэрэгжүүлэхээр боллоо. Тус төсөл нь Орхон аймгийн Баян-Өндөр сум, Булган аймгийн Булган сум, Өвөрхангай аймгийн Хархорин сум, Архангай аймгийн Эрдэнэбулган сум, Өвөрхангай аймгийн Арвайхээр суманд хэрэгжих юм. Төсөл хэрэгжихтэй холбоотойгоор “ЭБЦТС” ТӨХК-ийн Төсөл хэрэгжүүлэх нэгжийн ажлын хэсэг 4 аймгийн 5 сумын Орон нутгийн удирдлагууд болон ард иргэдтэй нийт 7 хэлэлцүүлэгээр хэрэглэгч чанартай, найдвартай цахилгаан эрчим хүчээр тасралтгүй хангагдах, өдөр шөнийн тарифтай тоолууртай болсноор хямдралтай цагт хямд үнэтэй цахилгаан эрчим хүч хэрэглэх, хүлээлт чирэгдэлгүй үйлчлүүлэх, ЦЭХ-ний хэрэглээний талаарх өөрийн мэдээллийг хянах талаарх дэлгэрэнгүй мэдээллүүдийг хүргэлээ. Төслийн танилцуулга, хэлэлцүүлгийн материалтай энд дарж дэлгэрэнгүй танилцана уу.
Нийтэлсэн: Б.Ганбат, Ангилал: МЭДЭЭ МЭДЭЭЛЭЛ, Огноо: 2018-01-22
Үзсэн: 281, Сэтгэгдэл: 0
ШИНЭ ЖИЛИЙН МЭНДЧИЛГЭЭ
Нийтэлсэн: Б.Ганбат, Ангилал: МЭДЭЭ МЭДЭЭЛЭЛ, Огноо: 2017-12-28
Үзсэн: 295, Сэтгэгдэл: 0
ЭРЧИМ ХҮЧ ХЭМНЭХ ҮНДЭСНИЙ ХӨТӨЛБӨР
Монгол Улсын Эрчим хүч хэмнэлтийн тухай хууль, Тогтвортой хөгжлийн үзэл баримтлал–2030, Ногоон хөгжлийн бодлого, Төрөөс эрчим хүчний талаар баримтлах бодлого, Төрөөс аж үйлдвэрийн талаар баримтлах бодлого, Уур амьсгалын өөрчлөлтийн Үндэсний хөтөлбөр зэрэг бодлого, хууль тогтоомжид инноваци, дэвшилтэт техник, технологийг нэвтрүүлэх замаар эрчим хүчний үр ашиг, хэмнэлтийн бодлогыг хэрэгжүүлэхээр заасныг үндэслэл болгож Эрчим хүч хэмнэх үндэсний хөтөлбөрийг боловсруулсан юм.

Энэхүү хөтөлбөр нь эрчим хүч хэмнэх үйл ажиллагааг идэвхжүүлэх, дэмжих, хурдасгахад чиглэсэн зорилго, 18 зорилт бүхий 53 үйл ажиллагааг эрчим хүч, барилга, аж үйлдвэр, тээвэр, нийтийн салбарт хийхээр тусгажээ. Энэхүү Эрчим хүч хэмнэх Үндэсний хөтөлбөр нь 2018-2022 оны хооронд хэрэгжих юм.

Хөтөлбөрт эрчим хүчний хэмнэлттэй, байгаль орчинд сөрөг нөлөө багатай дэвшилтэт техник, технологийг нэвтрүүлэх, түүнийг дагасан норм стандартыг нутагшуулах, хүний нөөцийг бэлтгэх, мэргэшүүлэх, эрчим хүчний үр ашигтай хэрэглээг төлөвшүүлсэн олон нийтийн боловсрол, мэдлэгийг тэлэх үйл ажиллагааг түлхүү хэрэгжүүлж эрчим хүчийг хэмнэх, үр ашигтай хэрэглэх, улмаар олон улсын өмнө хүлээсэн хүлэмжийн хийн ялгарлыг бууруулах үүргийг биелүүлэхэд оруулах хувь нэмрийг нэмэгдүүлэхэд чиглэсэн арга хэмжээнүүдийг хэрэгжүүлэхээр тусгасан.

Нийтэлсэн: Б.Ганбат, Ангилал: МЭДЭЭ МЭДЭЭЛЭЛ, Огноо: 2017-10-30
у нас можно скачать программы бесплатно или ещё можно посмотреть фильм Театр / Being Julia на лучшем кино сайте, а так же качественные шаблоны dle без регистрации
Холбоосууд
Авилгатай тэмцэх газар ХАСХОМ гаргах Эрчим хүчний яам Төрийн Өмчийн Бодлого Зохицуулалтын Газар Эрчим хүчний хөгжлийн төв Эрчим хүчний зохицуулах хороо Хэрэглэгчийн цахим систем Ажиллагсдын бүтээмж, инновацийн нэгдсэн систем

Мэдээний хуанли
«    4-р сар 2019    »
ДаМяЛхПүБаБяНя
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930 

Их уншигдсан мэдээ

Хэрэглэгчийн цахим систем

Сайтын үзүүлэлт
Нийт хандалтын тоо:
183904
Яг одоо сайтыг
хүн сонирхож байна.