ЭБЦТС ТӨХК-ийн хэрэглэгчийн цахим систем www.ebedn.mn сайт ашиглалтанд орлоо. Уг систем нэвтэрснээр хэрэглэгчид цахилгаан эрчим хүчний хэрэглээгээ хянах, төлбөр тооцоогоо интернет банк, мобайл банк, виза, мастер картаа ашиглан онлайнаар төлөх, төлбөрийн мэдээллийн дэлгэрэнгүйтэй танилцах, санал хүсэлтээ илэрхийлэх, тоолуурын мэдээлэл, бичилт, заалтаа харах, гэрээний мэдээллээ харах, шинэчлэх зэрэг олон боломжууд нээгдэж байгаа юм. Хэрэглэгч та цахим системийг ашиглахдаа өрхийн тэргүүний овог нэр, регистрийн дугаар, гэрийн хаяг, холбогдох утасны дугаар зөв байгаа эсэхэд хяналт тавьж, зөрүүтэй байгаа тохиолдолд хариуцсан байцаагч, операторууд, борлуулалтын нягтлан бодогч нарт хандан шинэчлүүлэх, www.edc.mn, www.facebook.com/ebedc цахим хуудсуудаар дамжуулан санал сэтгэгдлээ илэрхийлэх, түүнчлэн хэрэглэгчийн код болох 8 оронтой дугаараа мэддэг болох зэргээр бидний ажилд туслалцаа үзүүлэн хамтарч ажиллана уу.-->

ҮНИЙН САНАЛ АВАХ УРИЛГА

Нийтэлсэн: Б.Ганбат Огноо 2015-05-4
Эрдэнэт Булганы Цахилгаан Түгээх Сүлжээ ТӨХК нь сонгогдсон эрх бүхий тендерт оролцогчдоос "Булган салбарын KIA RHINO автокраны засвар" гүйцэтгэх тухай үнийн санал ирүүлэхийг урьж байна.

Үнийн саналыг 2015 оны 5-р сарын 7-ний өдрийн 14 цаг 00 минутаас өмнө Орхон аймаг, Баян-Өндөр сум, Баянцагаан баг, "ЭБЦТС" ТӨХК-ийн байр, 106 тоот хаягаар ирүүлнэ.

Үнийн саналыг нээлтэд оролцох хүсэлтэй тендерт оролцогчдыг байлцуулан 2015 оны 5-р сарын 7-ний өдрийн 14 цаг 30 минутад нээнэ.

Монгол Улсын гарал үүсэлтэй бараанд давуу эрхийн зөрүү тооцохгүй.

Сонирхсон этгээд тендерийн баримт бичиг болон бусад мэдээллийг доорх хаягаар авч болно.
Орхон аймаг, Баян-Өндөр сум, Баянцагаан баг, "ЭБЦТС" ТӨХК-ийн байр, 106 тоот, Утас: 70350520

ҮНИЙН САНАЛ АВАХ УРИЛГА

Нийтэлсэн: Б.Ганбат Огноо 2015-05-4
Эрдэнэт булганы цахилгаан түгээх сүлжээ ТӨХК нь сонгогдсон эрх бүхий тендерт оролцогчдоос "1 ба 3 фазын автоматууд" нийлүүлэх тухай үнийн санал ирүүлэхийг урьж байна.

Үнийн саналыг 2015 оны 5-р сарын 7-ний өдрийн 10 цаг 00 минутаас өмнө Орхон аймаг, Баян-Өндөр сум, Баянцагаан баг, "ЭБЦТС"ТӨХК-ийн байр, 106 тоот хаягаар ирүүлнэ.

Үнийн саналыг нээлтэд оролцох хүсэлтэй тендерт оролцогчдыг байлцуулан 2015 оны 5-р сарын 7-ний өдрийн 10 цаг 30 минутад нээнэ.

Монгол Улсын гарал үүсэлтэй бараанд давуу эрхийн зөрүү тооцохгүй.

Сонирхсон этгээд тендерийн баримт бичиг болон бусад мэдээллийг доорх хаягаар авч болно.
Орхон аймаг, Баян-Өндөр сум, Баянцагаан баг, "ЭБЦТС"ТӨХК-ийн байр, 106 тоот, Утас:70350520

ТЭМЦЭЭН БОЛЖ ӨНДӨРЛӨЛӨӨ

Нийтэлсэн: Б.Ганбат Огноо 2015-05-1
ТЭМЦЭЭН БОЛЖ ӨНДӨРЛӨЛӨӨ
Эрдэнэт Булганы Цахилгаан Түгээх Сүлжээ ТӨХК-ийн 35 жилийн ойн хүрээнд зохиогдсон Спортын наадам 2015 оны 4-р сарын 22-24-ний өдрүүдэд Архангай аймгийн төв Цэцэрлэг хотод амжилттай зохион байгуулагдлаа. Тэмцээнд ЭБЦТС ТӨХК-ийн салбаруудын шилдэг 5 багийн 200 гаруй тамирчид спортын 5 төрөлд оюун ухаан, авхаалж самбаа, хүч чадлаа сорин өрсөлдлөө. Багуудын байр эзэлсэн байдлыг жагсаавал:

д/д

Баг / Төрөл

Шатар эр

Шатар эм

Теннис эр

Теннис эм

Теннис хос

Биллъярд

Сагсан бөмбөг эр

Сагсан бөмбөг эм

Волейбол эр

Волейбол эм

Оноо

Байр

1

Эрдэнэт

I

II

IV

II

I

I

I

II

I

I

16

I

2

Хархорин

III

I

I

III

II

II

V

IV

III

V

29

II

3

Өвөрхангай

IV

III

III

I

III

III

IV

III

V

III

32

III

4

Булган

II

V

V

IV

IV

V

III

I

II

II

33

IV

5

Архангай

V

IV

II

V

V

IV

II

V

IV

IV

39

V

Шилдэг тамирчид:

Төрөл

Тамирчны нэр

Баг

Волейбол эр

Б. Бямбабаяр

Эрдэнэт

Волейбол эм

Б. Мөнхнаран

Өвөрхангай

Сагсан бөмбөг эр

Г. Тогтохбаяр

Архангай

Сагсан бөмбөг эм

Д. Болорчимэг

Булган

Шатар эр

Р.Энхбат

Эрдэнэт

Шатар эм

Б.Бадамсансар

Хархорин

Биллъярд

Д.Мөнхбаяр

Эрдэнэт

Ширээний теннис эр

Н.Баяраа

Хархорин

Ширээний теннис эм

Т.Алимаа

Өвөрхангай

Тэмцээнд оролцсон нийт тамирчиддаа болон амжилттай зохион байгуулсан ЭБЦТС ТӨХК-ийн Н.Энхсайхан даргатай Архангай салбарын хамт олондоо баяр хүргэж, ажил хөдөлмөр, урлаг спортын өндөр амжилтыг хүсэн ерөөе.

Өмнөх Дараах
Top