Хөтөч

Салбаруудын байршил
ЭБЦТС ТӨХК-ийн салбар хэсгүүдийн байршил

Фэйсбүүк хуудас

Цаг агаар
+5
°
C
+
-2°
Эрдэнэт
Saturday, 23
Эрдэнэт хот
+9
°
C
+10°
+
Булган
Saturday, 23
Булган хот
+8
°
C
+
-1°
Цэцэрлэг
Saturday, 23
Цэцэрлэг хот
-3
°
C
-3°
-5°
Арвайхээрr
Thursday, 11
Арвайхээр хот

Үзсэн: 1382, Сэтгэгдэл: 0
САЙН ҮЙЛСИЙН АЯН ӨРНҮҮЛЛЭЭ

Дэлхийн олон оронд тархаад байгаа шинэ төрлийн коронавирус (COVID-19)-ийн халдвартай холбоотойгоор Монгол улс гамшгаас хамгаалах бүх нийтийн бэлэн байдлын зэрэгт шилжиж, уг өвчнөөс урьдчилан сэргийлэх арга хэмжээг бүхий л салбарт хэрэгжүүлж, энэхүү нөхцөл байдлыг хохирол багатайгаар даван туулахаар хичээн ажиллаж байгаа. Бид бүхний төлөө энэ хүнд цаг үед өдөр, шөнөгүй улс орныхоо аюулгүй байдал, ард иргэдийнхээ амь нас, эрүүл энхийн төлөө гар бие оролцож, халуун цэг дээр ажиллаж байгаа ажилтнуудад сэтгэлийн дэм өгч, баярлаж, талархаж байгаагаа илэрхийлэн “ЭБЦТС” ТӨХК-ийн хамт олон "САЙН ҮЙЛСИЙН АЯН" өрнүүлж, Эрдэнэт хотын хэмжээнд ажиллаж байгаа Аймгийн Онцгой Комиссын 40 , Цагдаагийн ээлжинд ажиллаж байгаа 24 , Онцгой байдлын газрын 6 , Хот тохижуулах газрын 30, Эрүүл мэндийн газрын 40 , гадуур хэв журам сахиулж байгаа 216, нийт 356 хүнд амны хаалт, дархлаа дэмжих бүтээгдэхүүн, халуун аарц, пирожки хүргэж өглөө. Бид аль болох эрүүл ахуйн дэглэмийг сахиж ажилласан ба онцгой дэглэмийн үед ажиллаж буй хүмүүсийн талархлыг хүлээсэн ажил боллоо. Уг аян Компанийн харьяа Хархорин салбар, Архангай салбаруудад нэгэн зэрэг өрнөсөн юм.


Энэ ажлыг санаачилсан, зохион байгуулсан, бараа бүтээгдэхүүнийг савласан, халуун хоолыг бэлтгэсэн, түгээсэн бүх хүмүүст чин сэтгэлийн талархал илэрхийлье.

САЙН ҮЙЛСИЙН АЯН ӨРНҮҮЛЛЭЭ
САЙН ҮЙЛСИЙН АЯН ӨРНҮҮЛЛЭЭ
САЙН ҮЙЛСИЙН АЯН ӨРНҮҮЛЛЭЭ
САЙН ҮЙЛСИЙН АЯН ӨРНҮҮЛЛЭЭ


Сайн үйлс бүхэн дэлгэрэх болтугай.

ХАЛДВАРЫН ЭСРЭГ ХАМТДАА...


Нийтэлсэн: Б.Ганбат, Ангилал: МЭДЭЭ МЭДЭЭЛЭЛ, Огноо: 2020-11-27
Үзсэн: 884, Сэтгэгдэл: 0
АЖИЛТНУУД ШИНЖИЛГЭЭНД ХАМРАГДЛАА

Монгол Улсын Засгийн Газрын 2020 оны 11-р сарын 11-ний №178-р тогтоол, Орхон аймгийн Засаг даргын А/671-р захирамжийн дагуу ЭБЦТС ТӨХК-ийн хамт олон эрчим хүчний тасралтгүй, найдвартай ажиллагааг хангах, иргэд, хэрэглэгчдийнхээ тав тухтай амьдралын төлөө байнгын бэлэн байдалд, 24 цагаар жижүүрлэн ажиллаж байгаа билээ. Аймгийн онцгой комисстой хамтран Коронавируст (Ковид-19) халдвараас урьдчилан сэргийлэх, халдвар хамгааллын дэглэмийг баримтлах олон ажлуудыг хийж байгаагийн дотор өнөөдөр төв компанийн 192 ажилтныг COVID-19 вирусын шинжилгээнд хамруулсан бөгөөд хариу бүгд СӨРӨГ гарсан байна. Нийт хэрэглэгчиддээ хорио цээрийн дэглэмийг чанд сахиж, халдвараас урьдчилан сэргийлэхийг уриалж байна.


АЖИЛТНУУД ШИНЖИЛГЭЭНД ХАМРАГДЛАА
АЖИЛТНУУД ШИНЖИЛГЭЭНД ХАМРАГДЛАА
АЖИЛТНУУД ШИНЖИЛГЭЭНД ХАМРАГДЛАА
АЖИЛТНУУД ШИНЖИЛГЭЭНД ХАМРАГДЛАА
Нийтэлсэн: Б.Ганбат, Ангилал: МЭДЭЭ МЭДЭЭЛЭЛ, Огноо: 2020-11-25
у нас можно скачать программы бесплатно или ещё можно посмотреть фильм Театр / Being Julia на лучшем кино сайте, а так же качественные шаблоны dle без регистрации
Холбоосууд
Авилгатай тэмцэх газар ХАСХОМ гаргах Эрчим хүчний яам Төрийн Өмчийн Бодлого Зохицуулалтын Газар Эрчим хүчний хөгжлийн төв Эрчим хүчний зохицуулах хороо Хэрэглэгчийн цахим систем Ажиллагсдын бүтээмж, инновацийн нэгдсэн систем ЭБЦТС ТӨХК-ийн Үйлдвэрчний Эвлэлийн Хороо

Мэдээний хуанли
«    4-р сар 2024    »
ДаМяЛхПүБаБяНя
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930 

Хэрэгжиж буй төсөл хөтөлбөр
Дэлхийн банкны хөнгөлөлттэй зээлээр санхүүжиж буй Эрчим хүчний төсөл-2

Их уншигдсан мэдээ

    Хэрэглэгчийн цахим систем
    ЭБЦТС ТӨХК-ийн Хэрэглэгчийн цахим систем

    Сайтын үзүүлэлт
    Нийт хандалтын тоо:
    1104507
    Яг одоо сайтыг
    хүн сонирхож байна.