ЭБЦТС ТӨХК-ийн хэрэглэгчийн цахим систем www.ebedn.mn сайт ашиглалтанд орлоо. Уг систем нэвтэрснээр хэрэглэгчид цахилгаан эрчим хүчний хэрэглээгээ хянах, төлбөр тооцоогоо интернет банк, мобайл банк, виза, мастер картаа ашиглан онлайнаар төлөх, төлбөрийн мэдээллийн дэлгэрэнгүйтэй танилцах, санал хүсэлтээ илэрхийлэх, тоолуурын мэдээлэл, бичилт, заалтаа харах, гэрээний мэдээллээ харах, шинэчлэх зэрэг олон боломжууд нээгдэж байгаа юм. Хэрэглэгч та цахим системийг ашиглахдаа өрхийн тэргүүний овог нэр, регистрийн дугаар, гэрийн хаяг, холбогдох утасны дугаар зөв байгаа эсэхэд хяналт тавьж, зөрүүтэй байгаа тохиолдолд хариуцсан байцаагч, операторууд, борлуулалтын нягтлан бодогч нарт хандан шинэчлүүлэх, www.edc.mn, www.facebook.com/ebedc цахим хуудсуудаар дамжуулан санал сэтгэгдлээ илэрхийлэх, түүнчлэн хэрэглэгчийн код болох 8 оронтой дугаараа мэддэг болох зэргээр бидний ажилд туслалцаа үзүүлэн хамтарч ажиллана уу.

ТЕНДЕРИЙН УРИЛГА

Нийтэлсэн: С.Гандолгор Огноо 2017-04-11

Огноо : 2017.04.07
Тендер шалгаруулалтын нэр: 5 хүний суудалтай хагас тэвштэй технологийн автомашин
нийлүүлэх

Тендер шалгаруулалтын дугаар: ЭБЦТС/201701017


ЭБЦТС ТӨХК нь эрх бүхий тендерт оролцогчдоос 5 хүний суудалтай хагас тэвштэй технологийн автомашин нийлүүлэх тухай битүүмжилсэн тендер ирүүлэхийг урьж байна.


Тендерийн баримт бичгийг (хүсвэл нэмэлт хувийг) бичгээр хүсэлтээ гаргаж, эргэж төлөгдөхгүй нөхцөлтэйгээр иж бүрдэлээр нь 50000 төгрөг, эсхүл түүнтэй тэнцэх хэмжээний чөлөөтэй хөрвөх валютаар худалдан авч болно. Тендер нь түүнийг нээсэн өдрөөс эхлэн 45 хоногийн дотор хүчинтэй байна.
Тендерт оролцогч нь Санхүүгийн болон туршлагын дараах шаардлагыг хангасан байна. Үүнд:
Борлуулалтын хэмжээ: Сүүлийн 2 жилийн дундаж төсөвт өртөгийн 60 буюу түүнээс дээш
Түргэн хөрвөх чадвартай хөрөнгө болон авах боломжтой зээлийн хэмжээ: Төсөвт өртөгийн 60 буюу түүнээс дээш
Аудитаар баталгаажуулсан санхүүгийн тайлан ирүүлэх жилийн тоо: Сүүлийн 2 жил 2015, 2016 он
Тусгай зөвшөөрөл шаардлагатай бол тусгай зөвшөөрөл ирүүлэх эсэх: Шаардлагагүй

Тендерийн хамт 1 750 000 төгрөгийн дүнтэй тендерийн баталгаа ирүүлнэ.
Тендерийг 2017 оны 05 дугаар сарын 08-ны өдрийн 09 цаг 00 минутаас өмнө доорх хаягаар ирүүлэх ба нээлтэд оролцох хүсэлтэй тендерт оролцогчдыг байлцуулан тендерийг 2017 оны 05 дугаар сарын 08-ны өдрийн, 09 цаг 10 минутад нээнэ.
Гадаадын этгээд тендер ирүүлэх эрхтэй, эрхгүй эсэх: Эрхтэй
Дотоодны давуу эрх тооцох эсэх. Тооцохгүй
Сонирхсон этгээд тендерийн баримт бичиг болон бусад мэдээллийг доорх хаягаар авч болно.
Орхон аймгийн Баян-Өндөр сум Баянцагаан баг, ЭБЦТС ТӨХК-ийн байр, 102 тоот, Зах зээлийн мэргэжилтэн Г.Буянхишиг
Утас: 70358843, 88522188 Факс: 70352623, Данс: Төрийн банк 130400001675, Веб сайт: edc.mn

ТЕНДЕРИЙН УРИЛГА

Нийтэлсэн: С.Гандолгор Огноо 2017-04-4
Огноо: 2017.03.31
Тендер шалгаруулалтын нэр: 10 кВ-ын трансформатор нийлүүлэх
Тендер шалгаруулалтын дугаар: ЭБЦТС/201701072


ЭБЦТС ТӨХК нь эрх бүхий тендерт оролцогчдоос 10 кВ-ын трансформатор нийлүүлэх тухай битүүмжилсэн тендер ирүүлэхийг урьж байна.


Тендерийн баримт бичгийг (хүсвэл нэмэлт хувийг) бичгээр хүсэлтээ гаргаж, эргэж төлөгдөхгүй нөхцөлтэйгээр иж бүрдэлээр нь 50000 төгрөг, эсхүл түүнтэй тэнцэх хэмжээний чөлөөтэй хөрвөх валютаар худалдан авч болно. Тендер нь түүнийг нээсэн өдрөөс эхлэн 45 хоногийн дотор хүчинтэй байна.

Тендерт оролцогч нь Санхүүгийн болон туршлагын дараах шаардлагыг хангасан байна. Үүнд:

ТЕНДЕРИЙН УРИЛГА

Нийтэлсэн: С.Гандолгор Огноо 2017-04-4
Огноо : 2017-03-31
Тендер шалгаруулалтын нэр: Кабель
Тендер шалгаруулалтын дугаар: ЭБЦТС/201701006


“ЭБЦТС”ТӨХК нь эрх бүхий тендерт оролцогчдоос Кабель нийлүүлэх битүүмжилсэн тендер ирүүлэхийг урьж байна.


Тендерийн баримт бичгийг (хүсвэл нэмэлт хувийг) бичгээр хүсэлтээ гаргаж, эргэж төлөгдөхгүй нөхцөлтэйгээр “ЭБЦТС” ТӨХК-ийн Төрийн банкны 130400001675 дансанд иж бүрдэл бүрийг нь 50000 төгрөг тушааж, худалдан авч болно. Тендер нь түүнийг нээсэн өдрөөс эхлэн 45 хоногийн дотор хүчинтэй байна.
Тендерийн хамт 590000 төгрөгийн тендерийн баталгаа ирүүлнэ.

Тендерийг 2017 оны 5-р сарын 01-ний өдрийн 14 цаг 00 цагаас өмнө доорх хаягаар ирүүлэх ба нээлтэд оролцох хүсэлтэй тендерт оролцогчдыг байлцуулан 2017 оны 5-р сарын 01-ний өдрийн 14 цаг 30 минутад нээнэ.
Монгол улсын гарал үүсэлтэй бараанд давуу эрхийн зөрүү тооцохгүй
Сонирхсон этгээд тендерийн баримт бичиг болон бусад мэдээллийг доорх хаягаар авч болно.

Орхон аймаг, Баян-Өндөр сум, Баянцагаан баг, ”ЭБЦТС” ТӨХК-ийн байр, 102 тоот өрөө, Факс:70352623, утас:70358843