Хөтөч

Салбаруудын байршил
ЭБЦТС ТӨХК-ийн салбар хэсгүүдийн байршил

Фэйсбүүк хуудас

Цаг агаар
+5
°
C
+
-2°
Эрдэнэт
Saturday, 23
Эрдэнэт хот
+9
°
C
+10°
+
Булган
Saturday, 23
Булган хот
+8
°
C
+
-1°
Цэцэрлэг
Saturday, 23
Цэцэрлэг хот
-3
°
C
-3°
-5°
Арвайхээрr
Thursday, 11
Арвайхээр хот

Үзсэн: 2577, Сэтгэгдэл: 0
ЭРЧИМ ХҮЧНИЙ САЙД Ц.ДАВААСҮРЭНГИЙН ЯРИЛЦЛАГА

Бид энэ удаагийн ярилцлагын буландаа УИХ-ын гишүүн, Эрчим хүчний сайд Ц.Даваасүрэнг урьж, салбарын үйл ажиллагаа болон цаг үеийн зарим асуултад хариулт авлаа. /Эх сурвалж: https://news.mn/

-Таньд шинэ оны мэнд хүргэе. Мөн бидний ярилцлагын урилгыг хүлээн авсанд талархал илэрхийлье. Яриагаа 2019 оны ажлын үр дүнгээр эхлэе. Бодлого, баримт бичгийн хүрээнд болон үйлдвэрлэлийн чиглэлд ямар том ажлууд хийгдсэн бэ?

-Салбарын хүрээнд хийгдсэн хамгийн томоохон ажлаас дурьдая гэвэл тэргүүн эгнээнд сүүлийн хориод жилийн хугацаанд үе үеийн Засгийн газрын тархины өвчин болж ирсэн нийслэлийн агаарын бохирдлыг бууруулахад бодитой нөлөөлсөн хоёр ажлаа нэрлэх байна.

У.Хүрэлсүхийн Засгийн газар 2019 оны 5 дугаар сарын 15-ны өдрөөс нийслэлд түүхий нүүрс оруулахгүй байх түүхэн шийдвэрийг гаргасны дараах нэг жилийн хугацаанд сайжруулсан шахмал түлшний үйлдвэрийг барьж ашиглалтад оруулан, нийслэлийн дөч гаруй мянган айлын цахилгааны хэрэглээг 4 квт-аар нэмэгдүүлэн цахилгаан халаагуур ашиглах боломжийг бий болгож өгсөн нь нийслэлийн агаарын бохирдлыг эрс бууруулан Улаанбаатарын оршин суугчдыг аюулгүй орчинд амьдрах нөхцлийг бий болгож өгч байна.

Өнгөрсөн 2019 оны хувьд Эрчим хүчний салбарыг 2018-2023 онуудад хөгжүүлэх дунд хугацааны хөтөлбөрийг хэрэгжүүлж эхэлсэн жил байлаа. Энэ хүрээнд, найдвартай, тогтвортой, бие даасан эрчим хүчний системийг байгуулах суурь ажлууд хийгдэнэ. Тухайлбал, Эрдэнэ-бүрэнгийн 90 МВт-ын Усан цахилгаан станц, нийслэлд 100 МВт-ын батарей хуримтлуурын станц барьж байгуулах ажлуудын хөрөнгө оруулалтын асуудлыг шийдвэрлэж, энэ онд ажлыг эхлүүлэхээр болоод байна.

Өнгөрсөн зун Сэргээгдэх эрчим хүчний тухай хуулинд нэмэлт өөрчлөлт оруулах ажлыг зохион байгуулж, УИХ-аар батлуулснаар тусгай зөвшөөрлийн замбараагүй олголтод цэг тавьж, хэрэглэгчдэд очих үнийн дарамтыг багасгах хууль, эрх зүйн боломжийг нээж өглөө. Ингэснээр иргэдийг бухимдуулж буй эрчим хүчний үнийн өсөлтөд шууд нөлөөлж буй дэмжих тариф өсөхгүй, цаашид тогтвортой байх нөхцөл бүрдэж байгаа юм.

Эрчим хүчний хэрэглээ жил бүр дундажаар 70-80 МВт-аар өсөж байна. Энэ хэрэглээг хаах хүрээнд ОХУ-ын хөнгөлөлттэй зээлийн хөрөнгөөр Дулааны 4-р цахилгаан станцын №1-4-р турбингенераторыг шинэчлэх төслийн эхний ээлжийн хоёр турбингенераторыг шинэчлэн 50 МВт-аар хүчин чадлыг нь нэмэгдүүлж, Европын сэргээн босголт хөгжлийн банкны хөнгөлөлттэй зээлийн хөрөнгөөр Дарханы дулааны цахилгаан станцын хүчин чадлыг 35 МВт-аар өргөтгөх ажлыг дуусган ашиглалтад хүлээн авлаа.

БНХАУ-ын хөнгөлөлттэй зээлийн хөрөнгөөр Монгол Улсад анхны болох 330 кВ-ын Улаанбаатар-Мандалговийн цахилгаан дамжуулах агаарын шугам ашиглалтад орсноор Оюутолгой, Цагаан суварга, Тавантолгой болон Өмнийн бүсийн бусад уул уурхайн орд газруудыг дотоодын эрчим хүчээр хангах боломж бүрдэж байна.

Сэргээгдэх эрчим хүчний хүрээнд Сүмбэрийн 10 МВт-ын, Бөхөгийн 15 МВт-ын нарны станцууд баригдаж ашиглалтад орлоо.

Мөн Эрдэнэтийн дулааны цахилгаан станц, Дорнодын дулааны цахилгаан станц гээд хэд хэдэн нэмэлт эх үүсвэрүүдийн өргөтгөл шинэчлэлийн ажлыг эхлүүлээд байна.
Нийтэлсэн: Б.Ганбат, Ангилал: МЭДЭЭ МЭДЭЭЛЭЛ, Огноо: 2020-01-13
Үзсэн: 1142, Сэтгэгдэл: 0
МЭНДЧИЛГЭЭ
Нийтэлсэн: Б.Ганбат, Ангилал: МЭДЭЭ МЭДЭЭЛЭЛ, Огноо: 2019-12-31
Үзсэн: 1558, Сэтгэгдэл: 0
ЭНХ ЭРДЭНЭТИЙН ХӨГЖИЛ ТББ-ААС АЖИЛЛАГСДАД НҮДНИЙ ДУСААЛГА БЭЛЭГЛЭЛЭЭ

Энх Эрдэнэтийн Хөгжил ТББ-аас "ЭРҮҮЛ НҮДЭЭР ЭНХ ЭРДЭНЭТИЙНХЭЭ ХӨГЖЛИЙГ ХАРЦГААЯ" уриатай хэрэгжүүлж буй сайн үйлсийн аяны хүрээнд тус компанийн 288 ажилтанд БНСУ-д үйлдвэрлэгдсэн нүдний дусаалгыг бэлэглэлээ.

"Walgreens" дусаалга нь нүдний улаалт болон хэт хуурайшлыг намдаах хиймэл нулимс бөгөөд байгалийн хүнд хэцүү нөхцөлд болон байнгын хуурайшил тоосжилттой орчинд ажилладаг манай ажиллагсдын хувьд эзнээ олсон, үр ашигтай сайхан бэлэг боллоо.

Эрдэнэт хотынхоо хөгжил цэцэглэлт, хүн ардынхаа эрүүл сайхан амьдралын төлөө олон сайн үйлсийг санаачлан хэрэгжүүлж буй Энх Эрдэнэтийн Хөгжил ТББ-ын хамт олонд талархал илэрхийлэн, цаашдын ажил хөдөлмөрт нь өндөр амжилт хүсье.
ЭНХ ЭРДЭНЭТИЙН ХӨГЖИЛ ТББ-ААС АЖИЛЛАГСДАД НҮДНИЙ ДУСААЛГА БЭЛЭГЛЭЛЭЭ

Нийтэлсэн: Б.Ганбат, Ангилал: МЭДЭЭ МЭДЭЭЛЭЛ, Огноо: 2019-12-31
у нас можно скачать программы бесплатно или ещё можно посмотреть фильм Театр / Being Julia на лучшем кино сайте, а так же качественные шаблоны dle без регистрации
Холбоосууд
Авилгатай тэмцэх газар ХАСХОМ гаргах Эрчим хүчний яам Төрийн Өмчийн Бодлого Зохицуулалтын Газар Эрчим хүчний хөгжлийн төв Эрчим хүчний зохицуулах хороо Хэрэглэгчийн цахим систем Ажиллагсдын бүтээмж, инновацийн нэгдсэн систем ЭБЦТС ТӨХК-ийн Үйлдвэрчний Эвлэлийн Хороо

Мэдээний хуанли
«    3-р сар 2024    »
ДаМяЛхПүБаБяНя
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031

Хэрэгжиж буй төсөл хөтөлбөр
Дэлхийн банкны хөнгөлөлттэй зээлээр санхүүжиж буй Эрчим хүчний төсөл-2

Их уншигдсан мэдээ

    Хэрэглэгчийн цахим систем
    ЭБЦТС ТӨХК-ийн Хэрэглэгчийн цахим систем

    Сайтын үзүүлэлт
    Нийт хандалтын тоо:
    1098645
    Яг одоо сайтыг
    хүн сонирхож байна.