Нэг. Зорилго
Компани, бүх салбарын инженер техникийн ажилчдын дунд зохион байгуулах онол практикийн бага хурал нь цахилгаан түгээлтийн алдагдал түүнийг бууруулах, ашиглалтын үед тулгарч буй хүндрэлүүд, найдвартай ажиллагааг дээшлүүлэх, төлөвлөгөөт засварын ажлуудыг сайжруулах, зорилго зорилтоо нэгтгэн дүгнэх, сургалтын ажиллагааг дэмжих, инженер техникийн ажилчдын мэдлэг чадварыг хөгжүүлэх зорилготой.
Хоёр. Агуулга
Онол-практикийн бага хуралд тавигдах илтгэлүүд нь ололт амжилт, тэргүүн туршлагыг нэвтрүүлсэн тухай, хөдөлмөрийн бүтээмж үр ашгийг нэмэгдүүлэх, төлөвлөгөөт засварын ажлын чанарыг сайжруулах, техник тоног төхөөрөмжийн насжилтыг уртасгаж ашиглалтын түвшинг сайжруулах, хэмнэлтийн бодлогыг хэрэгжүүлэх, цахилгаан түгээлтийн алдагдлыг бууруулахад чиглэсэн, хэрэгжүүлэх боломжтой байна.
Илтгэлийн бүрэн эх нь дараахь шаардлагыг хангасан байна. Үүнд:
1. А4 цаасан дээр хуудасны дээд, доод талаас 3см, баруун зүүн талаас 2,5см зай үлдээж бичнэ.
2. Microsoft office word программ дээр бичсэн байна.
3. Илтгэлийг Unicode ашиглан Times new roman фондоор 12 үсгийн өндөртэй бичнэ.
4. Мөрүүд хоорондоо нэг мөрний /single/ зайтай байна.
5. Илтгэл нь хураангуй, түлхүүр үг, оршил, судалгааны материал, арга зүй, үр дүн, /график, зураг, хүснэгт, ажлын байрны судалгаа шинжилгээ, онол практик дээр гарч байсан давуу болон сул талыг харьцуулан дурьдах/, дүгнэлт, ашигласан ном зохиол, илтгэгчийн товч намтарыг оролцуулан 10-15 нүүрэнд багтаасан байна.
6. Илтгэгч илтгэлээ Power point программ дээр бэлдэж илтгэлээ тавина.
7. Илтгэл нь хэт онолын эсвэл ерөнхийлсөн байдлаас зайлсхийсэн байх шаардлагатай.