Эрдэнэт Булганы Цахилгаан Түгээх сүлжээ ТӨХК нь 1980 онд байгуулагдсан цагаасаа эхлэн эрчим хүчний салбарын томоохон төлөөлөл байж, хүн ардынхаа илч гэрлийн манаанд өдгөө 35 дахь жилдээ тасралтгүй, хариуцлагатайгаар зогсож байгаа билээ.
Энэхүү хугацаанд хуримтлуулсан ажлын арвин баялаг туршлага, оюуны өндөр чадавхи, нэр хүнд, амжилт бүхэн бидний үнэт зүйлс бөгөөд энэхүү үнэт зүйлсээ бататган, компанийн хөгжлийн бодлого, алсын харааг боловсруулан ажилласнаар улсынхаа ТОП - 100 аж ахуй нэгжийн нэг болон төлөвшсөн нэр хүндтэй, үндэсний томоохон компани болтлоо хөгжсөн байна.
Монгол орны 11 аймгийн 114 сум суурин газрын 66000 гаруй хэрэглэгчдээ найдвартай чанартай цахилгаан эрчим хүчээр тасралтгүй хангах манай хамт олны нөр их хөдөлмөрийн зорилго нь эх орныхоо хөгжил дэвшилд бодит хувь нэмрээ оруулан, ард түмний ая тухтай амьдралыг тэтгэх ариун хүслээс эхтэй.
Улс орныхоо хөгжлийн төлөө мөр зэрэгцэн ажиллаж буй мэргэжил зорилго нэгт байгууллага, хамт олон, эрчим хүчний салбарын үе үеийн ажилтан, ахмад буурлууд, бидэнд итгэл найдвар хүлээлгэн хамтран ажиллагч байгууллага, хэрэглэгчид та бүхэндээ ЭБЦТС ТӨХК-ийн түүхт 35 жилийн ойн баярын мэнд хүргэж, ажлын амжилт, эрүүл энх, сайн сайхан бүхнийг хүсэн, юу санасан есөн цагаан хүсэл нь сэтгэлчлэн бүтэхийн ерөөлийг дэвшүүлье.
ЭБЦТС ТӨХК-ийн Гүйцэтгэх захирал Ч.Баттуяа