Хөтөч

Салбаруудын байршил
ЭБЦТС ТӨХК-ийн салбар хэсгүүдийн байршил

Фэйсбүүк хуудас

Цаг агаар
+5
°
C
+
-2°
Эрдэнэт
Saturday, 23
Эрдэнэт хот
+9
°
C
+10°
+
Булган
Saturday, 23
Булган хот
+8
°
C
+
-1°
Цэцэрлэг
Saturday, 23
Цэцэрлэг хот
-3
°
C
-3°
-5°
Арвайхээрr
Thursday, 11
Арвайхээр хот

Үзсэн: 1753, Сэтгэгдэл: 0
Нэг. Зорилго

Компани, бүх салбарын инженер техникийн ажилчдын дунд зохион байгуулах онол практикийн бага хурал нь цахилгаан түгээлтийн алдагдал түүнийг бууруулах, ашиглалтын үед тулгарч буй хүндрэлүүд, найдвартай ажиллагааг дээшлүүлэх, төлөвлөгөөт засварын ажлуудыг сайжруулах, зорилго зорилтоо нэгтгэн дүгнэх, сургалтын ажиллагааг дэмжих, инженер техникийн ажилчдын мэдлэг чадварыг хөгжүүлэх зорилготой.
Хоёр. Агуулга

Онол-практикийн бага хуралд тавигдах илтгэлүүд нь ололт амжилт, тэргүүн туршлагыг нэвтрүүлсэн тухай, хөдөлмөрийн бүтээмж үр ашгийг нэмэгдүүлэх, төлөвлөгөөт засварын ажлын чанарыг сайжруулах, техник тоног төхөөрөмжийн насжилтыг уртасгаж ашиглалтын түвшинг сайжруулах, хэмнэлтийн бодлогыг хэрэгжүүлэх, цахилгаан түгээлтийн алдагдлыг бууруулахад чиглэсэн, хэрэгжүүлэх боломжтой байна.
Илтгэлийн бүрэн эх нь дараахь шаардлагыг хангасан байна. Үүнд:
1. А4 цаасан дээр хуудасны дээд, доод талаас 3см, баруун зүүн талаас 2,5см зай үлдээж бичнэ.
2. Microsoft office word программ дээр бичсэн байна.
3. Илтгэлийг Unicode ашиглан Times new roman фондоор 12 үсгийн өндөртэй бичнэ.
4. Мөрүүд хоорондоо нэг мөрний /single/ зайтай байна.
5. Илтгэл нь хураангуй, түлхүүр үг, оршил, судалгааны материал, арга зүй, үр дүн, /график, зураг, хүснэгт, ажлын байрны судалгаа шинжилгээ, онол практик дээр гарч байсан давуу болон сул талыг харьцуулан дурьдах/, дүгнэлт, ашигласан ном зохиол, илтгэгчийн товч намтарыг оролцуулан 10-15 нүүрэнд багтаасан байна.
6. Илтгэгч илтгэлээ Power point программ дээр бэлдэж илтгэлээ тавина.
7. Илтгэл нь хэт онолын эсвэл ерөнхийлсөн байдлаас зайлсхийсэн байх шаардлагатай.
Гурав. Оролцох хүрээ

Хэлтэс тус бүрээс 2-оос доошгүй, салбарууд 3-аас доошгүй илтгэл хэлэлцүүлэхээр материал ирүүлэх.
Салбаруудын илтгэлийн материалд зөвлөмж, зааврыг дараахь хүмүүс өгнө. Үүнд:

• Булган салбарын илтгэлийн материалд- Зөвлөх инженер Ж.Гүрбазар
• Өвөрхангай салбарын илтгэлийн материалд- Зөвлөх инженер Б.Ганчулуун
• Хархорин салбарын илтгэлийн материалд-Зөвлөх инженер Ш.Дайрийжав
• Архангай салбарын илтгэлийн материалд-Мэргэшсэн инженер Д.Мөнх-Эрдэнэ

Дөрөв. Зохион байгуулалт

Онол практикийн хурал зохион байгуулах комисс:
Комиссын дарга: Ерөнхий инженер О.Цэрэндорж
Нарийн бичгийн дарга: Хяналтын хэлтсийн дарга Б.Ганчулуун
Гишүүд: Сургалтын инженер П.Гансэлэм, ХАБЭА инженер Л.Энхзул, Горимын инженер Н.Энхжаргал

Онол практикийн бага хурал нь 2016 оны 06 сарын 10-ны өдөр 09.00-18.00 цагийн хооронд ЭБЦТС ТӨХК-ийн хурлын танхимд болно.
Хуралд тавих илтгэлийг Microsoft Office Word форматаар 2016 оны 06 сарын 06 өдөр хүртэл jagaaz@yahoo.com хаягаар хүлээн авна.
Тав. Шагнал урамшуулал

Онол практикийн бага хуралд тавигдсан илтгэлүүдээс 5 байр эзлүүлэн мөнгөн шагналаар шагнаж урамшуулна. Шалгаруулахдаа асуудлыг бодитоор судласан байдал, өөрөө судалгаагаа хийсэн байдал, эдийн засгийн бодит үр өгөөжтэйг нь батлан харуулсан, оновчтой санааг эрэлхийлсэн, шинийг санаачилсан, тулгамдаж буй асуудлыг шийдвэрлэсэн, асуудлыг шийдэх гарцыг гаргасан зэргийг харгалзан үзэж шалгаруулна.
Шагнал:
1-р байр: 1, Өргөмжлөл, мөнгөн шагнал
2-р байр: 1, Өргөмжлөл, мөнгөн шагнал
3-р байр: 1, Өргөмжлөл, мөнгөн шагнал
Тусгай байр: 2, Өргөмжлөл, мөнгөн шагнал

Удирдамж боловсруулсан: Хяналтын хэлтсийн дарга Б.Ганчулуун
Огноо: 2016-05-19, Нийтэлсэн: Админ, Ангилал: МЭДЭЭ МЭДЭЭЛЭЛ
Сэтгэгдэл бичих
Нэр:*
Цахим шуудан:*
Сэтгэгдэл:
Тод Налуу Доогуур зураас Strike | Зүүн тийш зэрэгцүүлэх Голдоо Баруун тийш зэрэгцүүлэх | Инээмсэглэл оруулах Insert link URLХамгаалалттай URL хаягийг оруулах Өнгө сонгох | Add Hidden Text Insert Quote Convert selected text from selection to Cyrillic (Russian) alphabet Insert spoiler
Код оруул: *
Холбоосууд
Авилгатай тэмцэх газар ХАСХОМ гаргах Эрчим хүчний яам Төрийн Өмчийн Бодлого Зохицуулалтын Газар Эрчим хүчний хөгжлийн төв Эрчим хүчний зохицуулах хороо Хэрэглэгчийн цахим систем Ажиллагсдын бүтээмж, инновацийн нэгдсэн систем ЭБЦТС ТӨХК-ийн Үйлдвэрчний Эвлэлийн Хороо

Мэдээний хуанли
«    4-р сар 2024    »
ДаМяЛхПүБаБяНя
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930 

Хэрэгжиж буй төсөл хөтөлбөр
Дэлхийн банкны хөнгөлөлттэй зээлээр санхүүжиж буй Эрчим хүчний төсөл-2

Их уншигдсан мэдээ

    Хэрэглэгчийн цахим систем
    ЭБЦТС ТӨХК-ийн Хэрэглэгчийн цахим систем

    Сайтын үзүүлэлт
    Нийт хандалтын тоо:
    1103039
    Яг одоо сайтыг
    хүн сонирхож байна.