Хөтөч

Салбаруудын байршил
ЭБЦТС ТӨХК-ийн салбар хэсгүүдийн байршил

Фэйсбүүк хуудас

Цаг агаар
+5
°
C
+
-2°
Эрдэнэт
Saturday, 23
Эрдэнэт хот
+9
°
C
+10°
+
Булган
Saturday, 23
Булган хот
+8
°
C
+
-1°
Цэцэрлэг
Saturday, 23
Цэцэрлэг хот
-3
°
C
-3°
-5°
Арвайхээрr
Thursday, 11
Арвайхээр хот

Үзсэн: 1657, Сэтгэгдэл: 0
Жил бүр уламжлал болон зохион байгуулагдаж буй “Онол практикийн бага хурал-2016” уралдаан 2016 оны 06 сарын 10-ны өдөр компанийн төв байрны хурлын танхимд амжилттай зохион байгуулагдлаа.
Компанийн бүх салбарын инженер техникийн ажилчдын дунд зохион байгуулах онол практикийн бага хурал нь цахилгаан түгээлтийн алдагдал түүнийг бууруулах, ашиглалтын үед тулгарч буй хүндрэлүүд, найдвартай ажиллагааг дээшлүүлэх, төлөвлөгөөт засварын ажлуудыг сайжруулах, зорилго зорилтоо нэгтгэн дүгнэх, сургалтын ажиллагааг дэмжих, инженер техникийн ажилчдын мэдлэг чадварыг хөгжүүлэх зорилготой байдаг билээ.
Энэ жилийн уралдаанд Булган, Өвөрхангай, Архангай, Эрдэнэт салбарын нийт 11 ажилтан тодорхой сэдвүүдээр илтгэл тавьж хэлэлцүүллээ.
Тус уралдаанд Хяналтын инженер Н.Оюунцэцэг “Гэмтэл илрүүлэгч”, “Цахилгаан эрчим хүч хэрэглэгчийн цахилгаан хангамжийн найдваржилтын зэрэглэл тогтоох, түүнд тавигдах шаардлагын тухай” сэдэвт илтгэлүүд, Архангай салбарын ахлах диспетчер Б.Цэрэннадмид “Архангай салбарын ЦДАШ-ын өнөөгийн байдал” сэдвээр, Булган салбарын диспетчер Л.Саруулбаяр “Трансформаторын цахилгаан эрчим хүчний алдагдлын судалгаа” сэдвээр, Өвөрхангай салбарын хэмжүүрийн монтёр О.Бат-Эрдэнэ “Цахилгаан түгээх сүлжээний хяналт удирдлагын систем” сэдвээр, Горимын инженер Н.Энхжаргал “Түгээх сүлжээний техникийн алдагдлыг бууруулах боломж” сэдвээр, Эрдэнэтийн ХҮТ-1-ийн байцаагч монтёр Б.Намжилмаа “АТП212 дэд станцын түгээлтийн алдагдал, түүнийг бууруулах арга зам” сэдвээр, Архангай салбарын эрчим хүч борлуулалтын хэсгийн хяналтын байцаагч Д.Намжилдорж “Ахуйн хэрэглээний тоолуурт анхаарлаа хандуулах нь” сэдвээр, Булган салбарын шугамын мастер М.Алтанхуяг “Булган салбарын цахилгаан тоног төхөөрөмжийн ашиглалт засварын байдал” сэдвээр, Архангай салбарын РХАХТ-ын монтёр М.Тулга “35/10кВ, 35/0,4кВ 10/0.4кВ-ын дэд станцуудыг диспетчерийн хяналтанд оруулах” сэдвээр , Эрдэнэтийн Засварын мастер Д.Мөнхсүлд “Цахилгаан түгээх сүлжээний дотоод хэрэгцээний алдагдлыг бууруулах боломжийн судалгаа” сэдвээр тус тус илтгэл тавьлаа.
“Онол практикийн бага хурал-2016” илтгэлийн уралдаан амжилттай зохион байгуулагдлаа

Онол-практикийн бага хуралд тавигдах илтгэлүүд нь ололт амжилт, тэргүүн туршлагыг нэвтрүүлсэн тухай, хөдөлмөрийн бүтээмж үр ашгийг нэмэгдүүлэх, төлөвлөгөөт засварын ажлын чанарыг сайжруулах, техник тоног төхөөрөмжийн насжилтыг уртасгаж ашиглалтын түвшинг сайжруулах, хэмнэлтийн бодлогыг хэрэгжүүлэх, цахилгаан түгээлтийн алдагдлыг бууруулахад чиглэсэн, хэрэгжүүлэх боломжтой байх зэрэг шаардлагууд тавигдсан бөгөөд нийт 7 үзүүлэлт бүхий шалгуур үзүүлэлтэнд 0-2 оноог 5 шүүгч тус бүрдээ дүгнэн нийлбэр оноогоор дүгнэсэн.
Энэ жилийн уралдааны “Тэргүүн байр”-ыг Өвөрхангай салбарын хэмжүүрийн монтёр О.Бат-Эрдэнийн “Цахилгаан түгээх сүлжээний хяналт удирдлагын систем” сэдэвт илтгэл, “Дэд байр”-ыг Архангай салбарын РХАХТА-ы монтёр М.Тулгын ““35/10кВ, 35/0,4кВ 10/0.4кВ-ын дэд станцуудыг диспетчерийн хяналтанд оруулах” сэдэвт илтгэл, “Гутгаар байр”-ыг Хяналтын инженер Н.Оюунцэцэгийн “Гэмтэл илрүүлэгч” сэдэвт илтгэл, “Тусгай байр”-ыг Горимын инженер Н.Энхжаргалын “Түгээх сүлжээний техникийн алдагдлыг бууруулах боломж”, Эрдэнэт салбарын ХҮТ-1-ийн байцаагч монтёр Б.Намжилмаагийн “АТП212 дэд станцын түгээлтийн алдагдал, түүнийг бууруулах арга зам” сэдэвт илтгэлүүд тус тус эзэллээ.
“Онол практикийн бага хурал-2016” илтгэлийн уралдаан амжилттай зохион байгуулагдлаа

Эдгээр илтгэлүүд өөр өөрийн онцлогтой, шинийг санаачилсан, бүтээмжийг нэмэгдүүлсэн гээд маш олон санаа санаачлагыг дэвшүүлсэн, хэрэгжүүлж эхэлж байгаа ажлууд байсан. Цаашид салбар бүр илтгэл тавьсан ажилтантай хамтран ажиллах, боломжтой ажлуудыг хэрэгжүүлэх тал дээр анхааран, их засвар, урсгал засварын төлөвлөгөөнд тусган ажиллах нь зүйтэй юм.
Мөн энэ жилийн илтгэлийн уралдаанд залуу боловсон хүчнүүд идэвхитэй оролцсон бөгөөд эдгээр нь шинэ техник технологийг хэрэгжүүлэх боломжийг эрэлхийлсэн, хэмнэлтийн бодлогыг хэрэгжүүлэх боломжийг гаргасан илтгэлүүд тавигдсанаараа онцлог болж чадлаа. 2015, 2016 онуудын илтгэлийн материалыг эмхэтгэл болгон та бүхэндээ хүргэх болно.
Уралдааныг зохион байгуулах комиссын нарийн бичиг, ХАБЭА-н инженер Л.Энхзул
Огноо: 2016-06-28, Нийтэлсэн: Админ, Ангилал: МЭДЭЭ МЭДЭЭЛЭЛ
Сэтгэгдэл бичих
Нэр:*
Цахим шуудан:*
Сэтгэгдэл:
Тод Налуу Доогуур зураас Strike | Зүүн тийш зэрэгцүүлэх Голдоо Баруун тийш зэрэгцүүлэх | Инээмсэглэл оруулах Insert link URLХамгаалалттай URL хаягийг оруулах Өнгө сонгох | Add Hidden Text Insert Quote Convert selected text from selection to Cyrillic (Russian) alphabet Insert spoiler
Код оруул: *
Холбоосууд
Авилгатай тэмцэх газар ХАСХОМ гаргах Эрчим хүчний яам Төрийн Өмчийн Бодлого Зохицуулалтын Газар Эрчим хүчний хөгжлийн төв Эрчим хүчний зохицуулах хороо Хэрэглэгчийн цахим систем Ажиллагсдын бүтээмж, инновацийн нэгдсэн систем ЭБЦТС ТӨХК-ийн Үйлдвэрчний Эвлэлийн Хороо

Мэдээний хуанли
«    4-р сар 2024    »
ДаМяЛхПүБаБяНя
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930 

Хэрэгжиж буй төсөл хөтөлбөр
Дэлхийн банкны хөнгөлөлттэй зээлээр санхүүжиж буй Эрчим хүчний төсөл-2

Их уншигдсан мэдээ

    Хэрэглэгчийн цахим систем
    ЭБЦТС ТӨХК-ийн Хэрэглэгчийн цахим систем

    Сайтын үзүүлэлт
    Нийт хандалтын тоо:
    1103213
    Яг одоо сайтыг
    хүн сонирхож байна.