Нэр: Гэрээт харуул,хамгаалалтын үйлчилгээ үзүүлэх байгууллага, аж ахуйн нэгжийг сонгон шалгаруулах“ЭБЦТС”ТӨХК нь эрх бүхий тендерт оролцогчдоос “Гэрээт харуул, хамгаалалтын үйлчилгээ” үзүүлэх үнийн санал ирүүлэхийг урьж байна. Үнийн саналын хамт дараах материалыг ирүүлнэ. Үүнд:
1. Улсын бүртгэлийн гэрчилгээ/нотариатаар баталгаажуулсан хуулбар/
2. Харуул хамгаалалтын үйл ажиллагаа эрхлэх зөвшөөрөл /нотариатаар баталгаажуулсан хуулбар/
3. Машин, техник, хамгаалах хэрэгслийн судалгаа/тээврийн хэрэгслийн гэрчилгээний нотариатаар баталгаажуулсан хуулбар/
4. Ажиллагсадын анкет
5. Татвар, нийгмийн даатгал, шүүхийн байгууллагуудын тодорхойлолт
6. Гэрээний төсөл
Гүйцэтгэгч байгууллагыг “Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа,ажил,үйлчилгээ худалдан авах тухай” хуулийн дагуу “Харьцуулалтын арга”-аар сонгоно.
Үнийн саналыг 2016 оны 12-р сарын 16-ны өдрийн 10:00 цагаас өмнө компанийн байрны 106 тоот өрөөнд хүлээн авна.