ЭБЦТС ТӨХК-ийн хэрэглэгчийн цахим систем www.ebedn.mn сайт ашиглалтанд орлоо. Уг систем нэвтэрснээр хэрэглэгчид цахилгаан эрчим хүчний хэрэглээгээ хянах, төлбөр тооцоогоо интернет банк, мобайл банк, виза, мастер картаа ашиглан онлайнаар төлөх, төлбөрийн мэдээллийн дэлгэрэнгүйтэй танилцах, санал хүсэлтээ илэрхийлэх, тоолуурын мэдээлэл, бичилт, заалтаа харах, гэрээний мэдээллээ харах, шинэчлэх зэрэг олон боломжууд нээгдэж байгаа юм. Хэрэглэгч та цахим системийг ашиглахдаа өрхийн тэргүүний овог нэр, регистрийн дугаар, гэрийн хаяг, холбогдох утасны дугаар зөв байгаа эсэхэд хяналт тавьж, зөрүүтэй байгаа тохиолдолд хариуцсан байцаагч, операторууд, борлуулалтын нягтлан бодогч нарт хандан шинэчлүүлэх, www.edc.mn, www.facebook.com/ebedc цахим хуудсуудаар дамжуулан санал сэтгэгдлээ илэрхийлэх, түүнчлэн хэрэглэгчийн код болох 8 оронтой дугаараа мэддэг болох зэргээр бидний ажилд туслалцаа үзүүлэн хамтарч ажиллана уу.-->

НЭЭЛТТЭЙ АЖЛЫН БАЙР

Нийтэлсэн: Б.Ганбат. Огноо 2018-06-4
ЭБЦТС ТӨХК нь Орхон аймгийн Баян-Өндөр сум, ХҮТ-1-ийн Борлуулалтын хэсэгт Байцаагч монтёрын ажлын байранд түр хугацаагаар ажиллах ажилтан шалгаруулж ажилд авна

НЭЭЛТТЭЙ АЖЛЫН БАЙР
Ажлын байранд тавигдах шаардлага нөхцөл
1. Ерөнхий шаардлага:
Боловсрол - Тусгай дунд, дээд
Мэргэжил - Эрчим хүчний чиглэлээр мэргэжил эзэмшсэн
Туршлага: Эрчим хүчний салбарын үйл ажиллагааны технологийн мэддэг, холбогдох хууль дүрэм журмыг сайн мэддэг, хэрэгжүүлэх оюуны чадвартай.

2. Тусгай шаардлага:
- Багаар ажиллах, ачаалал даах чадвартай
- Ажилдаа хариуцлагатай хандах чадвартай
- Үнэнч шударга, ажилдаа идэвхи санаачлагатай
- Харьцааны өндөр соёлтой.
- Урлаг спортын авъяастай бол давуу тал болно.
3. Бүрдүүлэх материал:
1. Ажилд орохыг хүсэгчийн анкет энд дарж татаж авна уу
2. Сүүлийн 3 сард авахуулсан 3х4 цээж зураг 1%
3. Гурван үеийн намтар
4. Иргэний үнэмлэхний хуулбар
5. Их дээд сургууль төгссөн дипломын хуулбар
6. Ажиллаж байсан байгууллагын тодорхойлолт

Материалыг 2018 оны 6 дугаар сарын 8-ны өдөр хүртэл ЭБЦТС ТӨХК-ийн төв байрны 206 тоотод хүлээн авна
Захиргаа, хүний нөөцийн хэлтэс. Холбоо барих утас: 70356822

Сэтгэгдэл:

Сэтгэгдэл нэмэх