ТЕНДЕРИЙН УРИЛГА
Огноо : 2018.06.08
Тендер шалгаруулалтын нэр: Кабель нийлүүлэх
Тендер шалгаруулалтын дугаар: ЭБЦТС/201801046
ЭБЦТС ТӨХК нь эрх бүхий тендерт оролцогчдоос Кабель нийлүүлэх тухай цахим тендер ирүүлэхийг урьж байна.
Тендерийн баримт бичгийг (хүсвэл нэмэлт хувийг) эргэж төлөгдөхгүй нөхцөлтэйгээр иж бүрдэлээр нь 50000 төгрөг, эсхүл түүнтэй тэнцэх хэмжээний чөлөөтэй хөрвөх валютаар худалдан авч болно. Тендер нь түүнийг нээсэн өдрөөс эхлэн [45] хоногийн дотор хүчинтэй байна.
Тендерт оролцогч нь Санхүүгийн болон туршлагын дараах шаардлагыг хангасан байна.
Үүнд:
Борлуулалтын хэмжээ: Сүүлийн 2 жилийн дундаж багц тус бүрийн төсөвт өртөгийн 60 буюу түүнээс дээш
Түргэн хөрвөх чадвартай хөрөнгө болон авах боломжтой зээлийн хэмжээ: Багц тус бүрийн төсөвт өртөгийн 60 буюу түүнээс дээш
Аудитаар баталгаажуулсан санхүүгийн тайлан ирүүлэх жилийн тоо: Сүүлийн 2 жил 2016,2017 он
Тусгай зөвшөөрөл шаардлагатай бол тусгай зөвшөөрөл ирүүлэх эсэх: Шаардлагагүй
Тендерийн хамт төсөвт өртөгийн 1 хувьтай тэнцэх тендерийн баталгаа ирүүлнэ.
Тендерийг 2018 оны 07 дугаар сарын 09-ны өдрийн 08 цаг 30 минут–аас өмнө доорх хаягаар ирүүлэх ба нээлтэд оролцох хүсэлтэй тендерт оролцогчдыг байлцуулан тендерийг 2018 оны 07 дугаар сарын 09-ны өдрийн, 09 цаг 25 минутад нээнэ.
Гадаадын этгээд тендер ирүүлэх эрхтэй, эрхгүй эсэх: Эрхтэй
Дотоодны давуу эрх тооцох эсэх. Тооцохгүй
Сонирхсон этгээд тендерийн баримт бичиг болон бусад мэдээллийг доорх хаягаар авч болно.
Орхон аймгийн Баян-Өндөр сум Баянцагаан баг
ЭБЦТС ТӨХК-ийн байр 1-р давхар 102 тоот
Худалдан авах ажиллагааны мэргэжилтэн Г.Буянхишиг
Утас: 70358843, Факс: 70352623
И-майл хаяг:Buyankhishig.g@edc.mn