ЭБЦТС ТӨХК-ийн хэрэглэгчийн цахим систем www.ebedn.mn сайт ашиглалтанд орлоо. Уг систем нэвтэрснээр хэрэглэгчид цахилгаан эрчим хүчний хэрэглээгээ хянах, төлбөр тооцоогоо интернет банк, мобайл банк, виза, мастер картаа ашиглан онлайнаар төлөх, төлбөрийн мэдээллийн дэлгэрэнгүйтэй танилцах, санал хүсэлтээ илэрхийлэх, тоолуурын мэдээлэл, бичилт, заалтаа харах, гэрээний мэдээллээ харах, шинэчлэх зэрэг олон боломжууд нээгдэж байгаа юм. Хэрэглэгч та цахим системийг ашиглахдаа өрхийн тэргүүний овог нэр, регистрийн дугаар, гэрийн хаяг, холбогдох утасны дугаар зөв байгаа эсэхэд хяналт тавьж, зөрүүтэй байгаа тохиолдолд хариуцсан байцаагч, операторууд, борлуулалтын нягтлан бодогч нарт хандан шинэчлүүлэх, www.edc.mn, www.facebook.com/ebedc цахим хуудсуудаар дамжуулан санал сэтгэгдлээ илэрхийлэх, түүнчлэн хэрэглэгчийн код болох 8 оронтой дугаараа мэддэг болох зэргээр бидний ажилд туслалцаа үзүүлэн хамтарч ажиллана уу.-->

Тендерийн урилга

Нийтэлсэн: Г.Буянхишиг. Огноо 2018-06-22
ТЕНДЕРИЙН УРИЛГА



Огноо : 2018.06.21
Тендер шалгаруулалтын нэр: Урт ачааны автомашин нийлүүлэх
Тендер шалгаруулалтын дугаар: ЭБЦТС/201801009



ЭБЦТС ТӨХК нь эрх бүхий тендерт оролцогчдоос Урт ачааны автомашин нийлүүлэх тухай цахим тендер ирүүлэхийг урьж байна.

Цахим тендерийн хураамж 50000 төгрөг. Тендер нь түүнийг нээсэн өдрөөс эхлэн [45] хоногийн дотор хүчинтэй байна.

Тендерт оролцогч нь Санхүүгийн болон туршлагын дараах шаардлагыг хангасан байна.
Үүнд:
Борлуулалтын хэмжээ: Сүүлийн 1 жилд төсөвт өртөгийн 60 буюу түүнээс дээш
Түргэн хөрвөх чадвартай хөрөнгө болон авах боломжтой зээлийн хэмжээ: Төсөвт өртөгийн 60 буюу түүнээс дээш
Тусгай зөвшөөрөл шаардлагатай бол тусгай зөвшөөрөл ирүүлэх эсэх: Шаардлагагүй


Тендерийн хамт 2 732 000 төгрөгийн дүнтэй тендерийн баталгаа ирүүлнэ.

Тендерийг 2018 оны 07 дугаар сарын 23-ны өдрийн 08 цаг 30 минут–аас өмнө доорх хаягаар ирүүлэх ба нээлтэд оролцох хүсэлтэй тендерт оролцогчдыг байлцуулан тендерийг 2018 оны 07 дугаар сарын 23-ны өдрийн, 08 цаг 40 минутад нээнэ.

Гадаадын этгээд тендер ирүүлэх эрхтэй, эрхгүй эсэх: Эрхтэй
Дотоодны давуу эрх тооцох эсэх. Тооцохгүй

Сонирхсон этгээд тендерийн баримт бичиг болон бусад мэдээллийг доорх хаягаар авч болно.

Орхон аймгийн Баян-Өндөр сум Баянцагаан баг
ЭБЦТС ТӨХК-ийн байр 1-р давхар 102 тоот
Худалдан авах ажиллагааны мэргэжилтэн Г.Буянхишиг
Утас: 70358843, Факс: 70352623
И-майл хаяг:Buyankhishig.g@edc.mn
Tender.gov.mn


Сэтгэгдэл:

Сэтгэгдэл нэмэх