Хөтөч

Салбаруудын байршил
ЭБЦТС ТӨХК-ийн салбар хэсгүүдийн байршил

Фэйсбүүк хуудас

Цаг агаар
+5
°
C
+
-2°
Эрдэнэт
Saturday, 23
Эрдэнэт хот
+9
°
C
+10°
+
Булган
Saturday, 23
Булган хот
+8
°
C
+
-1°
Цэцэрлэг
Saturday, 23
Цэцэрлэг хот
-3
°
C
-3°
-5°
Арвайхээрr
Thursday, 11
Арвайхээр хот

Үзсэн: 25291, Сэтгэгдэл: 0
ШИНЭ ЖИЛИЙН БАЯРЫН МЭНДЧИЛГЭЭХэрэглэгчдийг найдвартай, чанартай цахилгаан эрчим хүчээр тасралтгүй хангах зорилтыг дэвшүүлэн, энэхүү зорилтоо хариуцлагатайгаар гүйцэтгэж байгаа ЭБЦТС ТӨХК-ийн хамт олныхоо нэрийн өмнөөс болон хувиасаа та бүхний амар амгаланг айлтган, шинэ жилийн баярын мэнд хүргэе.

Тус компани Монгол улсын 11 аймгийн 121 сум, суурин газрын 76000 гаруй хэрэглэгчид цахилгаан эрчим хүч түгээх, хангах үйл ажиллагааг 35, 15, 10, 6, 0.4 кВ-ын 6533.6 км шугам сүлжээ, өөрийн эзэмшлийн 650 дэд станц болон хуваарилах байгууламжийг ашиглан гүйцэтгэж, Төвийн бүсийн нэгдсэн системийн хэмжээгээр түгээсэн цахилгаан эрчим хүчний 20,0%, борлуулсан цахилгааны 23,0%, мөнгөн урсгалын 30,0%-ийг дангаараа бүрдүүлдэг, үндэсний хэмжээний томоохон компанийн нэг билээ. Манай хамт олон улиран одож буй 2018 оноо цахилгаан эрчим хүчний түгээлт, борлуулалтын төлөвлөгөөг 101%-аар биелүүлэн, цахилгаан түгээлтийн алдагдлыг бууруулан компанийн хэмжээнд 11,9%-ийн түгээлтийн алдагдалтай ажиллаж, 4.1 сая кВт.ц цахилгаан эрчим хүч хэмнэлээ. Сүүлийн 3 жил дараалан санхүүгийн тайлан балансаар цэвэр ашигтай ажиллаж, төрийн өмчийн үр ашгийг нэмэгдүүллээ. Мөн онд дэлхийн банктай хамтран хэрэгжүүлж буй “Эрчим хүчний төсөл-II” төслөөр компанийн харьяа Эрдэнэт, Булган, Архангай, Өвөрхангай, Хархорин салбарын төвийн нам хүчдэлийн шугам сүлжээний шинэчлэл, 38000 хэрэглэгчийг ухаалаг тоолуурын системд шилжүүлэх ажлын бэлтгэл хангагдаж, төсөл бодитойгоор хэрэгжиж эхлээд байна. Энэ оны байдлаар “ДҮТ” ХХК-иас баталсан тодотгосон төлөвлөгөөгөөр 1068.6 сая кВтц цахилган эрчим хүч худалдан авахаар төлөвлөснөөс 1078.6 сая кВтц-г худалдан авч, төлөвлөгөөний биелэлт 100,9 хувьтай байна. “ДҮТ” ХХК-иас худалдан авсан цахилгаан эрчим хүчний төлбөрт 2018 онд 174,5 тэрбум төгрөг төвлөрүүлэхээс 176,9 тэрбум төгрөг төвлөрүүлж, орлого төвлөрүүлэлтийг 101.4 хувиар биелүүлсэн байна. Манай хамт олон Монгол улсын засгийн газар, Монголын үндэсний худалдаа аж үйлдвэрийн танхимаас зохион байгуулдаг “ТОП-100” аж ахуйн нэгжийн шагнал, “Эрүүл аюулгүй ажлын байрыг эрхэмлэгч хамт олон”, “Ахмадад ээлтэй хамт олон” Орхон аймгийн “Шилдэг аж ахуйн нэгж” байгууллага, "Нийгмийн зөвшлийн гурван талт хамтын хэлэлцээрийг хэрэгжүүлэгч шилдэг байгууллага"-аар шалгарсан амжилттайгаар 2018 оноо үдэж байна.

Ирж буй 2019 ондоо өрх гэр бүхэн аз жаргал, гэрэл гэгээгээр бялхан, амжилт бүтээл дүүрэн байж, юу санасан есөн цагаан хүсэл тань сэтгэлчлэн бүтэхийн өлзийтэй ерөөлийг өргөн дэвшүүлье.

ЭБЦТС ТӨХК-ИЙН ГҮЙЦЭТГЭХ ЗАХИРАЛ ГОМБОЖАВЫН БАЯРЦОГТ
Огноо: 2018-12-31, Нийтэлсэн: Б.Ганбат, Ангилал: МЭДЭЭ МЭДЭЭЛЭЛ
Холбоосууд
Авилгатай тэмцэх газар ХАСХОМ гаргах Эрчим хүчний яам Төрийн Өмчийн Бодлого Зохицуулалтын Газар Эрчим хүчний хөгжлийн төв Эрчим хүчний зохицуулах хороо Хэрэглэгчийн цахим систем Ажиллагсдын бүтээмж, инновацийн нэгдсэн систем ЭБЦТС ТӨХК-ийн Үйлдвэрчний Эвлэлийн Хороо

Мэдээний хуанли
«    4-р сар 2024    »
ДаМяЛхПүБаБяНя
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930 

Хэрэгжиж буй төсөл хөтөлбөр
Дэлхийн банкны хөнгөлөлттэй зээлээр санхүүжиж буй Эрчим хүчний төсөл-2

Их уншигдсан мэдээ

    Хэрэглэгчийн цахим систем
    ЭБЦТС ТӨХК-ийн Хэрэглэгчийн цахим систем

    Сайтын үзүүлэлт
    Нийт хандалтын тоо:
    1103248
    Яг одоо сайтыг
    хүн сонирхож байна.