ЭБЦТС ТӨХК-ийн хэрэглэгчийн цахим систем www.ebedn.mn сайт ашиглалтанд орлоо. Уг систем нэвтэрснээр хэрэглэгчид цахилгаан эрчим хүчний хэрэглээгээ хянах, төлбөр тооцоогоо интернет банк, мобайл банк, виза, мастер картаа ашиглан онлайнаар төлөх, төлбөрийн мэдээллийн дэлгэрэнгүйтэй танилцах, санал хүсэлтээ илэрхийлэх, тоолуурын мэдээлэл, бичилт, заалтаа харах, гэрээний мэдээллээ харах, шинэчлэх зэрэг олон боломжууд нээгдэж байгаа юм. Хэрэглэгч та цахим системийг ашиглахдаа өрхийн тэргүүний овог нэр, регистрийн дугаар, гэрийн хаяг, холбогдох утасны дугаар зөв байгаа эсэхэд хяналт тавьж, зөрүүтэй байгаа тохиолдолд хариуцсан байцаагч, операторууд, борлуулалтын нягтлан бодогч нарт хандан шинэчлүүлэх, www.edc.mn, www.facebook.com/ebedc цахим хуудсуудаар дамжуулан санал сэтгэгдлээ илэрхийлэх, түүнчлэн хэрэглэгчийн код болох 8 оронтой дугаараа мэддэг болох зэргээр бидний ажилд туслалцаа үзүүлэн хамтарч ажиллана уу.

Талархал

Нийтэлсэн: Д.Намжилдорж Огноо 2013-07-23
Мэдээ мэдээллийн шинэ сүлжээтэй болсон энэ мөчид Аймгийн начин цол хүртэж Мэдээллийн эхийг мялаасан та хоёрт салбарын хамт олныхоо өмнөөс талархал дэвшүүлье. Улам их амжилт гаргаж Хамт олноо баярлуулж яваарай.

Булган аймаг дахь салбар

Нийтэлсэн: Б.Ганбат Огноо 2013-07-13
Булган аймаг дахь салбар


БНМАУ-ын Сайд нарын Зөвлөлийн 1965 оны 154-р тогтоолоор аймгуудад Эрчим хүчний үйлдвэрүүд байгуулахаар заасныг үндэслэж,Булган аймгийн АДХ-ын Гүйцэтгэх захиргааны 1966 оны 9–р сарын 01-ний өдрийн 96-р тогтоолоор Аймгийн ЭХҮ байгуулагдсан байна.
Тус ЭХҮ нь моторчин 8,засварчин 3,монтёр 3, самбарчин 4 хүнтэйгээр ажиллаж эхэлжээ.1967 онд дизель цахилгаан станцын барилгын суурь тавигдаж,1968 онд ашиглалтанд орсон байна.
1969 онд 400 кВт-ын хүчин чадалтай 4 Д,600 кВт-ын чадалтай 6д дизель сурилагдан ашиглалтанд орж,6 кВ-ын өндөр хүчдэлийн шугам сүлжээ баригдсанаар аймгийн төв цахилгааны найдвартай хангамжид оржээ.ЭХҮ-ийн дизель станцын барилга иж бүрнээр баригдаж дуусаад 1969 оны 9-р сарын 8-ны өдөр ашиглалтанд оруулж албан ёсоор нээлтээ хийжээ.
1971 оны 10-р сараас дизель станцын барилгын өргөтгөл эхэлж,1971 онд үйлдвэрийн нийт ажиллагсад 35 болж,3 дизель станцтай, 1 трактортай ажиллаж байв.

ЭБЦТС ТӨХК-аас хоёр аймгийн начин төрлөө

Нийтэлсэн: Б.Ганбат Огноо 2013-07-11
ЭБЦТС ТӨХК-аас хоёр аймгийн начин төрлөө


Их Монгол Улс байгуулагдсаны 807 жил, Ардын хувьсгалын 92 жилийн ой, Монгол үндэсний их баяр наадамд Булган аймгийн Сэлэнгэ сумын харъяат, тус компанийн хуулийн зөвлөх бөгөөд дотоод хяналтын хэлтсийн дарга М.Нуваантая, Булган аймгийн Сайхан сумын харъяат, тус компанийн санхүү эрхэлсэн захирал Х.Жаргаланбаатар нар одтой сайхан барилдааныг үзүүлэн 5 даван шөвгөрч, аймгийн начин цол хүртлээ.

Өмнөх Дараах
Top