ЭБЦТС ТӨХК-ийн хэрэглэгчийн цахим систем www.ebedn.mn сайт ашиглалтанд орлоо. Уг систем нэвтэрснээр хэрэглэгчид цахилгаан эрчим хүчний хэрэглээгээ хянах, төлбөр тооцоогоо интернет банк, мобайл банк, виза, мастер картаа ашиглан онлайнаар төлөх, төлбөрийн мэдээллийн дэлгэрэнгүйтэй танилцах, санал хүсэлтээ илэрхийлэх, тоолуурын мэдээлэл, бичилт, заалтаа харах, гэрээний мэдээллээ харах, шинэчлэх зэрэг олон боломжууд нээгдэж байгаа юм. Хэрэглэгч та цахим системийг ашиглахдаа өрхийн тэргүүний овог нэр, регистрийн дугаар, гэрийн хаяг, холбогдох утасны дугаар зөв байгаа эсэхэд хяналт тавьж, зөрүүтэй байгаа тохиолдолд хариуцсан байцаагч, операторууд, борлуулалтын нягтлан бодогч нарт хандан шинэчлүүлэх, www.edc.mn, www.facebook.com/ebedc цахим хуудсуудаар дамжуулан санал сэтгэгдлээ илэрхийлэх, түүнчлэн хэрэглэгчийн код болох 8 оронтой дугаараа мэддэг болох зэргээр бидний ажилд туслалцаа үзүүлэн хамтарч ажиллана уу.

Шагналын хур буулаа

Нийтэлсэн: Б.Ганбат Огноо 2013-08-30
Эрчим хүчний 91 жилийн ойн баярыг тохиолдуулан Монгол Улсын ерөнхийлөгчийн зарлигаар Хөдөлмөрийн гавъяаны Улаан тугийн одонгоор ЭБЦТС ТӨХК-ийн Гүйцэтгэх захирал Ч.Баттуяа, Эрчим хүчний яамны сайдын 2013 оны 8-р сарын 13-ны өдрийн 108 тоот тушаалаар жолооч С.Хишигбат, шуурхай үйлчилгээний монтёр Ш.Мөнхбаяр, тоолуурын лабораторийн эрхлэгч О.Уранчимэг нар Эрчим хүчний тэргүүний ажилтан цол тэмдгээр, кассын нярав Н.Энхжаргал, борлуулалтын менежер Г.Сайнсанаа нар Эрчим хүчний яамны Жуух бичгээр тус тус шагнагдлаа. Түүнчлэн Орхон аймгийн Хүндэт тэмдэгээр байцаагч монтер Д.Зина, засварын монтёр В.Баярсайхан, Орхон аймгийн ИТХ-ын Хүндэт жуух бичгээр ашиглалтын монтёр З.Ганхуяг, байцаагч монтёр С.Болд нар шагнагдсан байна. ЭБЦТС ТӨХК-ийн Гүйцэтгэх захирлын 2013 оны 8-р сарын 22-ны өдрийн 38 тоот тушаалаар Булган салбарын нягтлан бодогч М.Оюунчимэг, Архангай салбарын жолооч Ж.Эрдэнэбилэг, Өвөрхангай салбарын жолооч Д.Доржбат, байцаагч Д.Норжинсүрэн, Уянга сумын техникч Б.Энхбаатар, Хархорин салбарын дарга Х.Амгаабазар, ахлах инженер Г.Мандахбаяр, байцаагч Т.Хоролсүрэн, Бат-Өлзий сумын байцаагч монтёр Г.Энхбат, дуудлагын монтёр Д.Ганзориг Дэлгэрхааны техникч Э.Өлзийхутаг нарыг ЭБЦТС ТӨХК-ийн Хүндэт тэмдгээр тус тус шагнажээ.
Төр засаг, орон нутаг, компанийн хамт олондоо ажил албаа үнэлүүлэн шагнагдаж, хамт олныхоо бахархал хүндэтгэлийг хүлээсэн дээрх ажилтан ажиллагсаддаа баяр хүргэн, цаашдын үйлс бүтээлд нь өндөр амжилт хүсье.

Хөдөлмөрийн тухай хууль

Нийтэлсэн: Н.Оюунцэцэг Огноо 2013-08-15
1999-05-14-ний өдөр батлагдсан. 2001-12-27, 2002-07-10, 2003-05-22, 2007-08-03, 2008-05-22, 2011-02-02, 2012-05-22, 2012-11-08, 2012-12-13-ний өдрүүдэд нэмэлт өөрчлөлт орсон

Өмнөх Дараах
Top