ЭБЦТС ТӨХК-ийн хэрэглэгчийн цахим систем www.ebedn.mn сайт ашиглалтанд орлоо. Уг систем нэвтэрснээр хэрэглэгчид цахилгаан эрчим хүчний хэрэглээгээ хянах, төлбөр тооцоогоо интернет банк, мобайл банк, виза, мастер картаа ашиглан онлайнаар төлөх, төлбөрийн мэдээллийн дэлгэрэнгүйтэй танилцах, санал хүсэлтээ илэрхийлэх, тоолуурын мэдээлэл, бичилт, заалтаа харах, гэрээний мэдээллээ харах, шинэчлэх зэрэг олон боломжууд нээгдэж байгаа юм. Хэрэглэгч та цахим системийг ашиглахдаа өрхийн тэргүүний овог нэр, регистрийн дугаар, гэрийн хаяг, холбогдох утасны дугаар зөв байгаа эсэхэд хяналт тавьж, зөрүүтэй байгаа тохиолдолд хариуцсан байцаагч, операторууд, борлуулалтын нягтлан бодогч нарт хандан шинэчлүүлэх, www.edc.mn, www.facebook.com/ebedc цахим хуудсуудаар дамжуулан санал сэтгэгдлээ илэрхийлэх, түүнчлэн хэрэглэгчийн код болох 8 оронтой дугаараа мэддэг болох зэргээр бидний ажилд туслалцаа үзүүлэн хамтарч ажиллана уу.

ЦАХИЛГААНЧИН

Нийтэлсэн: Б.Ганбат Огноо 2013-10-2
Ажлын байранд тавигдах шаардлага нөхцөл

1. Ерөнхий шаардлага

Боловсрол - Дээд
Мэргэжил - Цахилгаан
Туршлага- Мэргэжлээрээ 3 дээш жил ажилласан , Цахилгааны ажлын дадлага, туршлагатай, Ажил хариуцах чадвартай, ажлын шаардлагаар илүү цагаар ажиллах боломжтой, тогтвор суурьшилтай ажиллах, багаар ажиллах чадвартай

2. Тусгай шаардлага
-
- Ажилдаа хариуцлагатай хандах чадвартай
- Үнэнч шударга, ажилдаа идэвхи санаачлагатай
- Харьцааны өндөр соёлтой.
- Урлаг спортын авъяастай бол давуу тал болно.

Өргөдлийг 2013 оны 06 дугаар сарын 15-ны өдөр хүртэл бүртгэнэ.
Захиргаа удирдлагын хэлтэс. Холбоо барих утас: 70356822