ЭБЦТС ТӨХК-ийн хэрэглэгчийн цахим систем www.ebedn.mn сайт ашиглалтанд орлоо. Уг систем нэвтэрснээр хэрэглэгчид цахилгаан эрчим хүчний хэрэглээгээ хянах, төлбөр тооцоогоо интернет банк, мобайл банк, виза, мастер картаа ашиглан онлайнаар төлөх, төлбөрийн мэдээллийн дэлгэрэнгүйтэй танилцах, санал хүсэлтээ илэрхийлэх, тоолуурын мэдээлэл, бичилт, заалтаа харах, гэрээний мэдээллээ харах, шинэчлэх зэрэг олон боломжууд нээгдэж байгаа юм. Хэрэглэгч та цахим системийг ашиглахдаа өрхийн тэргүүний овог нэр, регистрийн дугаар, гэрийн хаяг, холбогдох утасны дугаар зөв байгаа эсэхэд хяналт тавьж, зөрүүтэй байгаа тохиолдолд хариуцсан байцаагч, операторууд, борлуулалтын нягтлан бодогч нарт хандан шинэчлүүлэх, www.edc.mn, www.facebook.com/ebedc цахим хуудсуудаар дамжуулан санал сэтгэгдлээ илэрхийлэх, түүнчлэн хэрэглэгчийн код болох 8 оронтой дугаараа мэддэг болох зэргээр бидний ажилд туслалцаа үзүүлэн хамтарч ажиллана уу.

"ЭБЦТС" ТӨХК-ИЙН ЦАХИЛГААН ЭРЧИМ ХҮЧ ТҮГЭЭГЧДИЙН IV ЗӨВЛӨГӨӨНИЙ ШИЙДВЭР

Нийтэлсэн: Б.Ганбат Огноо 2013-12-11
ЭБЦТС ТӨХК-ИЙН ЦАХИЛГААН ЭРЧИМ ХҮЧ ТҮГЭЭГЧДИЙН IV ЗӨВЛӨГӨӨНӨӨС ГАРСАН ШИЙДВЭР

2013 оны 11-р сарын 28-ны өдөр Булган хот

ЭБЦТС ТӨХК-ийн зөвлөгөөнд компанийн гүйцэтгэх захирал Ч.Баттуяа, Тэргүүн дэд захирал бөгөөд ерөнхий инженер Ж.Гүрбазар, Санхүү эрхэлсэн захирал бөгөөд ерөнхий нягтлан бодогч Х.Жаргаланбаатар болон бусад салбар хэлтсийн дарга, инженерүүдийн илтгэл, зөвлөгөөнд оролцогчдоос гаргасан санал шүүмжлэлийг үндэслэн, компанийн хэмжээнд дараах арга хэмжээнүүдийг цаг алдалгүй авч хэрэгжүүлэх нь зүйтэй гэж үзэж, энэхүү шийдвэрийг гаргав.

Өмнөх Дараах
Top