ЭБЦТС ТӨХК-ийн хэрэглэгчийн цахим систем www.ebedn.mn сайт ашиглалтанд орлоо. Уг систем нэвтэрснээр хэрэглэгчид цахилгаан эрчим хүчний хэрэглээгээ хянах, төлбөр тооцоогоо интернет банк, мобайл банк, виза, мастер картаа ашиглан онлайнаар төлөх, төлбөрийн мэдээллийн дэлгэрэнгүйтэй танилцах, санал хүсэлтээ илэрхийлэх, тоолуурын мэдээлэл, бичилт, заалтаа харах, гэрээний мэдээллээ харах, шинэчлэх зэрэг олон боломжууд нээгдэж байгаа юм. Хэрэглэгч та цахим системийг ашиглахдаа өрхийн тэргүүний овог нэр, регистрийн дугаар, гэрийн хаяг, холбогдох утасны дугаар зөв байгаа эсэхэд хяналт тавьж, зөрүүтэй байгаа тохиолдолд хариуцсан байцаагч, операторууд, борлуулалтын нягтлан бодогч нарт хандан шинэчлүүлэх, www.edc.mn, www.facebook.com/ebedc цахим хуудсуудаар дамжуулан санал сэтгэгдлээ илэрхийлэх, түүнчлэн хэрэглэгчийн код болох 8 оронтой дугаараа мэддэг болох зэргээр бидний ажилд туслалцаа үзүүлэн хамтарч ажиллана уу.

Мэндчилгээ

Нийтэлсэн: Б.Ганбат Огноо 2014-01-30
Мэндчилгээ

Тендерт шалгарлаа

Нийтэлсэн: Б.Ганбат Огноо 2014-01-13
Тендерт шалгарлаа

Орхон аймгийн Баян-Өндөр сумын Сум хөгжүүлэх сангийн санхүүжилтээр хийгдэж буй Орхон аймгийн гэр хорооллын цахилгаан эрчим хүчний хангамжийг сайжруулах ажлын гүйцэтгэгчийг сонгон шалгаруулах нээлттэй тендер шалгаруулалтанд ЭБЦТС ТӨХК шалгарч гэрээ хийх эрхээ аваад байна. Уг ажлаар Эрдэнэт хотыйн гэр хорооллын 4 баг, 5 байранд 6кВ-ийн ЦДАШ, 6/0,4кВ-ийн дэд станц 5ш, 0,4, 0,22 кВ-ийн ЦДАШ-ууд баригдах юм. Энэ ажлын дүнд нийт 500 орчим объектийн хүчдэлийн уналт буурч, цахилгаан эрчим хүчний чанар, хүртээмж сайжрах юм байна.

АСТ боллоо

Нийтэлсэн: Б.Ганбат Огноо 2014-01-3
ЭБЦТС ТӨХК-ийн Эрдэнэт салбарын ажиллагсдын дунд жил бүр уламжлал болгон зохиогддог Аюулгүй ажиллагааны дүрэм, Техник ашиглалтын дүрэм, Бүтээмжийн мэдлэг шалгах АСТ 2014 оны 1 сарын 3-нд амжилттай зохион байгуулагдлаа. Тэмцээнийг Техникийн хэлтэс ба ЭХБМХ-ийн ажиллагсдын дунд 2 ангилалтайгаар явуулсан ба ангилал бүрдээ Ашиглалтын хэсгийн Б.Наранбат ахлагчтай “Ашиглалт” баг, ЭХБМХ-ийн С.Болд ахлагчтай “Бүтээмж” баг тус тус тэргүүллээ. Тэргүүн байр эзэлсэн багууд нь 2-р сард зохиогдох компанийн нэгдсэн тэмцээнд хамт олноо төлөөлөн оролцох юм.

АСТ боллоо
АСТ боллоо
АСТ боллоо