ЭБЦТС ТӨХК-ийн хэрэглэгчийн цахим систем www.ebedn.mn сайт ашиглалтанд орлоо. Уг систем нэвтэрснээр хэрэглэгчид цахилгаан эрчим хүчний хэрэглээгээ хянах, төлбөр тооцоогоо интернет банк, мобайл банк, виза, мастер картаа ашиглан онлайнаар төлөх, төлбөрийн мэдээллийн дэлгэрэнгүйтэй танилцах, санал хүсэлтээ илэрхийлэх, тоолуурын мэдээлэл, бичилт, заалтаа харах, гэрээний мэдээллээ харах, шинэчлэх зэрэг олон боломжууд нээгдэж байгаа юм. Хэрэглэгч та цахим системийг ашиглахдаа өрхийн тэргүүний овог нэр, регистрийн дугаар, гэрийн хаяг, холбогдох утасны дугаар зөв байгаа эсэхэд хяналт тавьж, зөрүүтэй байгаа тохиолдолд хариуцсан байцаагч, операторууд, борлуулалтын нягтлан бодогч нарт хандан шинэчлүүлэх, www.edc.mn, www.facebook.com/ebedc цахим хуудсуудаар дамжуулан санал сэтгэгдлээ илэрхийлэх, түүнчлэн хэрэглэгчийн код болох 8 оронтой дугаараа мэддэг болох зэргээр бидний ажилд туслалцаа үзүүлэн хамтарч ажиллана уу.

Байцаагч-монтёр ажилд авна

Нийтэлсэн: А.Дагийсүрэн Огноо 2014-03-24
Ажлын байранд тавигдах шаардлага нөхцөл

1. Ерөнхий шаардлага:

Боловсрол - Дээд
Мэргэжил - Цахилгааны инженер
Туршлага: эрчим хүчний салбарын үйл ажиллагааны технологийн мэддэг, холбогдох хууль дүрэм журмыг сайн мэддэг, хэрэгжүүлэх оюуны чадвартай, дагалдангийн хугацааг бүрэн дуусгаж өгсөн байна.

2. Тусгай шаардлага:

- Ажилдаа хариуцлагатай хандах чадвартай
- Үнэнч шударга, ажилдаа идэвхи санаачлагатай
- Харьцааны өндөр соёлтой.
- Урлаг спортын авъяастай бол давуу тал болно.
3. Бүрдүүлэх материал:
1. Ажилд орохыг хүсэгчийн анкет Энд дарж татаж авна уу
2. Сүүлийн 3 сард авахуулсан 3х4 цээж зураг 1%
4. Иргэний үнэмлэхний хуулбар
5. Их дээд сургууль төгссөн дипломын хуулбар
6. Ажиллаж байсан байгууллагын тодорхойлолт

Материалыг 2014 оны 4 дүгээр сарын 1-ний өдөр хүртэл ЭБЦТС ТӨХК-ийн төв байрны 204 тоотод хүлээн авна
Захиргаа удирдлагын хэлтэс. Холбоо барих утас: 70358135

МЭНДЧИЛГЭЭ

Нийтэлсэн: Б.Ганбат Огноо 2014-03-7
МЭНДЧИЛГЭЭ

Таныг ажилд урьж байна

Нийтэлсэн: Б.Ганбат Огноо 2014-03-7
Ажлын байрны зорилго:
Компанийн хөдөлмөрийн харилцаанд оролцогч талуудын хууль ёсны эрх ашиг, сонирхлыг нь төлөөлөн хамгаалж баталгаажуулах, ажилтнуудын нийгмийн хамгааллын асуудлыг хууль тогтоомжид нийцүүлэн дэс дараатай шийдвэрлэх.
Ажлын байрны нэр:
ЭБЦТС ТӨХК-ийн Үйлдвэрчний Эвлэлийн Хорооны орон тооны дарга
Тавигдах шаардлага:
1. Нийгэм, эдийн засаг, хөдөлмөрийн чиглэлээр баклавр болон түүнээс дээш зэрэгтэй
2. Хөдөлмөрийн насны
3. Багаар хамтран ажиллах, оновчтой шийдвэр гаргаж асуудлыг шийдвэрлэх чадвартай
4. Харьцааны өндөр соёлтой, хувийн зохион байгуулалт сайтай, шинийг санаачлагч, бүтээлч сэтгэхүйтэй
5. ҮЭ-ийн байгууллагад ажиллаж байсан туршлагатай бол давуу тал болно.
Бүрдүүлэх материал:
1. Ажилд орохыг хүсэгчийн анкет Энд дарж татаж авна уу
2. Ажиллах мөрийн хөтөлбөр
3. Сүүлийн 3 сард авахуулсан 3х4 цээж зураг 1%
4. Иргэний үнэмлэхний хуулбар
5. Их дээд сургууль төгссөн дипломын хуулбар
6. Ажиллаж байсан байгууллагын тодорхойлолт
Материалыг 2014 оны 4-р сарын 1-нээс 4-ний хооронд ЭБЦТС ТӨХК-ийн төв байрны 109 тоотод ажлын цагаар хүлээж авна. Мэдээлэл авах утас: 99352851