ЭБЦТС ТӨХК-ийн хэрэглэгчийн цахим систем www.ebedn.mn сайт ашиглалтанд орлоо. Уг систем нэвтэрснээр хэрэглэгчид цахилгаан эрчим хүчний хэрэглээгээ хянах, төлбөр тооцоогоо интернет банк, мобайл банк, виза, мастер картаа ашиглан онлайнаар төлөх, төлбөрийн мэдээллийн дэлгэрэнгүйтэй танилцах, санал хүсэлтээ илэрхийлэх, тоолуурын мэдээлэл, бичилт, заалтаа харах, гэрээний мэдээллээ харах, шинэчлэх зэрэг олон боломжууд нээгдэж байгаа юм. Хэрэглэгч та цахим системийг ашиглахдаа өрхийн тэргүүний овог нэр, регистрийн дугаар, гэрийн хаяг, холбогдох утасны дугаар зөв байгаа эсэхэд хяналт тавьж, зөрүүтэй байгаа тохиолдолд хариуцсан байцаагч, операторууд, борлуулалтын нягтлан бодогч нарт хандан шинэчлүүлэх, www.edc.mn, www.facebook.com/ebedc цахим хуудсуудаар дамжуулан санал сэтгэгдлээ илэрхийлэх, түүнчлэн хэрэглэгчийн код болох 8 оронтой дугаараа мэддэг болох зэргээр бидний ажилд туслалцаа үзүүлэн хамтарч ажиллана уу.

ОНОЛ ПРАКТИКИЙН ХУРАЛ АМЖИЛТТАЙ БОЛЖ ӨНДӨРЛӨЛӨӨ

Нийтэлсэн: Н.Оюунцэцэг Огноо 2015-08-10
ЭБЦТС ТӨХК-ийн 35 жилийн ойг угтан зарлагдсан онол практикийн хурал 2015-08-06-ны өдөр компанийн байранд амжилттай болж өндөрлөлөө. Хуралд материалаа ирүүлсэн, илтгэлээ хэлэлцүүлсэн нийт оролцогчиддоо ажлын амжилт хүсч цаашдын судалгаа шинжилгээний ажилдаа улам их амжилт гаргахыг ерөөе.
ОНОЛ ПРАКТИКИЙН ХУРАЛ АМЖИЛТТАЙ БОЛЖ ӨНДӨРЛӨЛӨӨ

Гүйцэтгэх захирлын мэндчилгээ

Нийтэлсэн: Б.Ганбат Огноо 2015-08-5
Гүйцэтгэх захирлын мэндчилгээ

Эрдэнэт Булганы Цахилгаан Түгээх сүлжээ ТӨХК нь 1980 онд байгуулагдсан цагаасаа эхлэн эрчим хүчний салбарын томоохон төлөөлөл байж, хүн ардынхаа илч гэрлийн манаанд өдгөө 35 дахь жилдээ тасралтгүй, хариуцлагатайгаар зогсож байгаа билээ.
Энэхүү хугацаанд хуримтлуулсан ажлын арвин баялаг туршлага, оюуны өндөр чадавхи, нэр хүнд, амжилт бүхэн бидний үнэт зүйлс бөгөөд энэхүү үнэт зүйлсээ бататган, компанийн хөгжлийн бодлого, алсын харааг боловсруулан ажилласнаар улсынхаа ТОП - 100 аж ахуй нэгжийн нэг болон төлөвшсөн нэр хүндтэй, үндэсний томоохон компани болтлоо хөгжсөн байна.
Монгол орны 11 аймгийн 114 сум суурин газрын 66000 гаруй хэрэглэгчдээ найдвартай чанартай цахилгаан эрчим хүчээр тасралтгүй хангах манай хамт олны нөр их хөдөлмөрийн зорилго нь эх орныхоо хөгжил дэвшилд бодит хувь нэмрээ оруулан, ард түмний ая тухтай амьдралыг тэтгэх ариун хүслээс эхтэй.
Улс орныхоо хөгжлийн төлөө мөр зэрэгцэн ажиллаж буй мэргэжил зорилго нэгт байгууллага, хамт олон, эрчим хүчний салбарын үе үеийн ажилтан, ахмад буурлууд, бидэнд итгэл найдвар хүлээлгэн хамтран ажиллагч байгууллага, хэрэглэгчид та бүхэндээ ЭБЦТС ТӨХК-ийн түүхт 35 жилийн ойн баярын мэнд хүргэж, ажлын амжилт, эрүүл энх, сайн сайхан бүхнийг хүсэн, юу санасан есөн цагаан хүсэл нь сэтгэлчлэн бүтэхийн ерөөлийг дэвшүүлье.

ЭБЦТС ТӨХК-ийн Гүйцэтгэх захирал Ч.Баттуяа