ЭБЦТС ТӨХК-ийн хэрэглэгчийн цахим систем www.ebedn.mn сайт ашиглалтанд орлоо. Уг систем нэвтэрснээр хэрэглэгчид цахилгаан эрчим хүчний хэрэглээгээ хянах, төлбөр тооцоогоо интернет банк, мобайл банк, виза, мастер картаа ашиглан онлайнаар төлөх, төлбөрийн мэдээллийн дэлгэрэнгүйтэй танилцах, санал хүсэлтээ илэрхийлэх, тоолуурын мэдээлэл, бичилт, заалтаа харах, гэрээний мэдээллээ харах, шинэчлэх зэрэг олон боломжууд нээгдэж байгаа юм. Хэрэглэгч та цахим системийг ашиглахдаа өрхийн тэргүүний овог нэр, регистрийн дугаар, гэрийн хаяг, холбогдох утасны дугаар зөв байгаа эсэхэд хяналт тавьж, зөрүүтэй байгаа тохиолдолд хариуцсан байцаагч, операторууд, борлуулалтын нягтлан бодогч нарт хандан шинэчлүүлэх, www.edc.mn, www.facebook.com/ebedc цахим хуудсуудаар дамжуулан санал сэтгэгдлээ илэрхийлэх, түүнчлэн хэрэглэгчийн код болох 8 оронтой дугаараа мэддэг болох зэргээр бидний ажилд туслалцаа үзүүлэн хамтарч ажиллана уу.

ҮНИЙН САНАЛ АВАХ УРИЛГА

Нийтэлсэн: Б.Ганбат Огноо 2015-09-25
“Эрдэнэт Булганы цахилгаан түгээх сүлжээ” ТӨХК нь сонгогдсон эрх бүхий тендерт оролцогчдоос “Ажлын өвлийн хувцас”–ыг нийлүүлэх тухай үнийн санал ирүүлэхийг урьж байна.

Үнийн саналыг 2015 оны 10-р сарын 2-ны өдрийн 09 цаг 00 минутаас өмнө Орхон аймаг, Баян-Өндөр сум, Баянцагаан баг, "ЭБЦТС" ТӨХК-ийн байр, 106 тоот хаягаар ирүүлнэ.
Үнийн саналыг нээлтэд оролцох хүсэлтэй тендерт оролцогчдыг байлцуулан 2015 оны 10-р сарын 2-ны өдрийн 09 цаг 30 минутад нээнэ.
Монгол Улсын гарал үүсэлтэй бараанд давуу эрхийн зөрүү тооцохгүй.
Сонирхсон этгээд тендерийн баримт бичиг болон бусад мэдээллийг доорх хаягаар авч болно.
Орхон аймаг, Баян-Өндөр сум, Баянцагаан баг, "ЭБЦТС" ТӨХК-ийн байр, 106 тоот, Утас:70350520

ҮНИЙН САНАЛ АВАХ УРИЛГА

Нийтэлсэн: Б.Ганбат Огноо 2015-09-25
“Эрдэнэт Булганы цахилгаан түгээх сүлжээ” ТӨХК нь сонгогдсон эрх бүхий тендерт оролцогчдоос “Ажлын өвлийн гутал”–ыг нийлүүлэх тухай үнийн санал ирүүлэхийг урьж байна.

Үнийн саналыг 2015 оны 10-р сарын 2-ны өдрийн 10 цаг 00 минутаас өмнө Орхон аймаг, Баян-Өндөр сум, Баянцагаан баг, "ЭБЦТС" ТӨХК-ийн байр, 106 тоот хаягаар ирүүлнэ.
Үнийн саналыг нээлтэд оролцох хүсэлтэй тендерт оролцогчдыг байлцуулан 2015 оны 10-р сарын 2-ны өдрийн 10 цаг 30 минутад нээнэ.
Монгол Улсын гарал үүсэлтэй бараанд давуу эрхийн зөрүү тооцохгүй.
Сонирхсон этгээд тендерийн баримт бичиг болон бусад мэдээллийг доорх хаягаар авч болно.
Орхон аймаг, Баян-Өндөр сум, Баянцагаан баг, "ЭБЦТС" ТӨХК-ийн байр, 106 тоот, Утас:70350520

ТЕНДЕРИЙН УРИЛГА

Нийтэлсэн: Б.Ганбат Огноо 2015-09-14
Огноо: 2015-09-14
Тендер шалгаруулалтын нэр: Төмөр бетон хөл
Тендер шалгаруулалтын дугаар: ЭБ-2015/05/.03

“Эрдэнэт Булганы Цахилгаан Түгээх Сүлжээ” ТӨХК нь эрх бүхий тендерт оролцогчдоос ”Төмөр бетон хөл”–ийг нийлүүлэх тухай битүүмжилсэн тендер ирүүлэхийг урьж байна.

Тендерийн баримт бичгийг (хүсвэл нэмэлт хувийг) бичгээр хүсэлтээ гаргаж, эргэж төлөгдөхгүй нөхцөлтэйгээр иж бүрдлээр нь 50000 төгрөгөөр худалдан авч болно. Тендер нь түүнийг нээсэн өдрөөс эхлэн 45 хоногийн дотор хүчинтэй байна.
Тендерт оролцогч нь санхүүгийн болон туршлагын дараах шаардлагыг хангасан байна. Үүнд:
Борлуулалтын хэмжээ: Санал болгож буй үнийн дүнгээс багагүй
Түргэн хөрвөх чадвартай хөрөнгө болон авах боломжтой зээлийн хэмжээ: Санал болгож буй үнийн дүнгээс багагүй
Аудитаар баталгаажуулсан санхүүгийн тайлан ирүүлэх жилийн тоо: 2013, 2014 он
Сүүлийн гурван жилд хэрэгжүүлсэн ижил төстэй ажлын өртөг: Санал болгож буй үнийн дүнгээс багагүй
Тусгай зөвшөөрөл шаардлагатай бол тусгай зөвшөөрөл ирүүлэх эсэх: Шаардлагатай
Тендерийн хамт тендерт оролцохоор санал болгож байгаа үнийн дүнгийн 1 хувьтай тэнцэх хэмжээний төгрөгийн дүнтэй тендерийн баталгаа ирүүлнэ.
Тендерийг 2015 оны 10-р сарын 14 ний өдрийн 09 цаг 00 минутаас өмнө доорх хаягаар ирүүлэх ба нээлтэд оролцох хүсэлтэй тендерт оролцогчдыг байлцуулан 2015 оны 10-р сарын 14 -ний өдрийн, 09 цаг 30 минутад нээнэ.
Гадаадын этгээд тендерт оролцох эрхгүй.
Монгол Улсын гарал үүсэлтэй бараанд давуу эрхийн зөрүү тооцохгүй.
Төлбөр хийх хэлбэр: Дансаар тушаана.
Банкны нэр: Төрийн банк
Дансны дугаар ₮: 130400001675
Сонирхсон этгээд тендерийн баримт бичиг болон бусад мэдээллийг доорх хаягаар авч болно.

Орхон аймаг, Баян-Өндөр сум, Баянцагаан баг, ЭБЦТС ТӨХК-ийн байр, 106 тоот, Утас:70350520

Өмнөх Дараах
Top