ЭБЦТС ТӨХК-ийн хэрэглэгчийн цахим систем www.ebedn.mn сайт ашиглалтанд орлоо. Уг систем нэвтэрснээр хэрэглэгчид цахилгаан эрчим хүчний хэрэглээгээ хянах, төлбөр тооцоогоо интернет банк, мобайл банк, виза, мастер картаа ашиглан онлайнаар төлөх, төлбөрийн мэдээллийн дэлгэрэнгүйтэй танилцах, санал хүсэлтээ илэрхийлэх, тоолуурын мэдээлэл, бичилт, заалтаа харах, гэрээний мэдээллээ харах, шинэчлэх зэрэг олон боломжууд нээгдэж байгаа юм. Хэрэглэгч та цахим системийг ашиглахдаа өрхийн тэргүүний овог нэр, регистрийн дугаар, гэрийн хаяг, холбогдох утасны дугаар зөв байгаа эсэхэд хяналт тавьж, зөрүүтэй байгаа тохиолдолд хариуцсан байцаагч, операторууд, борлуулалтын нягтлан бодогч нарт хандан шинэчлүүлэх, www.edc.mn, www.facebook.com/ebedc цахим хуудсуудаар дамжуулан санал сэтгэгдлээ илэрхийлэх, түүнчлэн хэрэглэгчийн код болох 8 оронтой дугаараа мэддэг болох зэргээр бидний ажилд туслалцаа үзүүлэн хамтарч ажиллана уу.

МЭНДЧИЛГЭЭ

Нийтэлсэн: Б.Ганбат Огноо 2015-12-31
МЭНДЧИЛГЭЭ

ҮНИЙН САНАЛ АВАХ УРИЛГА

Нийтэлсэн: Б.Ганбат Огноо 2015-12-8
“ЭБЦТС” ТӨХК нь эрх бүхий тендерт оролцогчдоос “Микропроцессорын реле”–г нийлүүлэх тухай үнийн санал ирүүлэхийг урьж байна.
Үнийн саналыг 2015 оны 12-р сарын 15-ны өдрийн 10 цаг 00 минутаас өмнө Орхон аймаг, Баян-Өндөр сум, Баянцагаан баг, ”ЭБЦТС” ТӨХК-ийн байр, 106 тоот хаягаар ирүүлнэ.
Үнийн саналыг нээлтэд оролцох хүсэлтэй тендерт оролцогчдыг байлцуулан 2015 оны 12-р сарын 15-ны өдрийн 10 цаг 30 минутад нээнэ.
Дотоодын давуу эрх тооцох эсэх: Үгүй
Сонирхсон этгээд тендерийн баримт бичиг болон бусад мэдээллийг доорх хаягаар авч болно.
Орхон аймаг, Баян-Өндөр сум, Баянцагаан баг, ”ЭБЦТС” ТӨХК-ийн байр, 106 тоот өрөө, ХАА-ны мэргэжилтэн Р.Энхбат, Холбоо барих утас: 70350520

Алдангийн орлого зарлагын мэдээ

Нийтэлсэн: Б.Ганбат Огноо 2015-12-4
Шударга өрсөлдөөн хэрэглэгчийн төлөө газрын улсын байцаагчийн 2015 оны 10-р сарын 30-ны өдрийн 01 тоот шаардлагын дагуу алдангийн мөнгөний зарцуулалтыг олон нийтэд ил тод болгох зорилгоор өөрийн цахим хуудсанд байрлуулж байхаар болсон. 2015 оны 11-р сарын 30-ны байдлаар ЭБЦТС ТӨХК нь алдангийн мөнгийг дараах байдлаар хуваарилан зарцуулсан байна.
2015 оны алдангийн орлого, зарлага

ОРЛОГО

2015 он

Алданги

236,177.68

ЗАРЛАГА

Үндсэн хөрөнгийн дахин үнэлгээ хийлгэхэд

19,000.00

Нэг худалдан авагчийн өр барагдуулах

165,089.21

Сургалтын номын сан байгуулж, тохижуулах

7,000.00

ААНОАТатвар

23,617.77

НӨАТ-ийн Татвар

21,470.70

Дүн

236,177.68


Өмнөх Дараах
Top