ЭБЦТС ТӨХК-ийн хэрэглэгчийн цахим систем www.ebedn.mn сайт ашиглалтанд орлоо. Уг систем нэвтэрснээр хэрэглэгчид цахилгаан эрчим хүчний хэрэглээгээ хянах, төлбөр тооцоогоо интернет банк, мобайл банк, виза, мастер картаа ашиглан онлайнаар төлөх, төлбөрийн мэдээллийн дэлгэрэнгүйтэй танилцах, санал хүсэлтээ илэрхийлэх, тоолуурын мэдээлэл, бичилт, заалтаа харах, гэрээний мэдээллээ харах, шинэчлэх зэрэг олон боломжууд нээгдэж байгаа юм. Хэрэглэгч та цахим системийг ашиглахдаа өрхийн тэргүүний овог нэр, регистрийн дугаар, гэрийн хаяг, холбогдох утасны дугаар зөв байгаа эсэхэд хяналт тавьж, зөрүүтэй байгаа тохиолдолд хариуцсан байцаагч, операторууд, борлуулалтын нягтлан бодогч нарт хандан шинэчлүүлэх, www.edc.mn, www.facebook.com/ebedc цахим хуудсуудаар дамжуулан санал сэтгэгдлээ илэрхийлэх, түүнчлэн хэрэглэгчийн код болох 8 оронтой дугаараа мэддэг болох зэргээр бидний ажилд туслалцаа үзүүлэн хамтарч ажиллана уу.

ЗАРЛАЛ

Нийтэлсэн: Б.Ганбат Огноо 2016-01-31
ЗАРЛАЛ Монгол Улсын Засгийн газраас иргэдийг урамшуулах, иргэдэд хэрэглээгээ хянах соёлыг төлөвшүүлэх, худалдаа үйлчилгээний төлбөрт багтсан НӨАТ-аас тодорхой хувийг буцаан авах, төлбөрийн баримтаараа бэлэн мөнгөний хонжвор бүхий сугалаанд оролцох боломжтой Нэмэгдсэн Өртгийн Албан Татварын Урамшууллын Системийг бий болгосон билээ. Үүнтэй холбогдуулан Татварын ерөнхий газраас бараа, ажил үйлчилгээний борлуулалтын баримтын мэдээллийг цахимаар цуглуулах “PosAPI сан”-г үүсгэн ebarimt.mn сайтыг ашиглалтанд оруулсан билээ.
Үүнтэй уялдуулан ЭБЦТС ТӨХК нь борлуулалтын програмдаа шинэчлэл хийж, Хэрэглэгчдэд Үйлчлэх Төвүүдийн болон Салбаруудын кассууд, мөн төв компанийн кассаар төлбөр төлсөн хэрэглэгчдэдээ НӨАТУС-ийн баримтыг хэвлэж өгөх боломжтой боллоо. Аж ахуйн нэгж, байгууллагуудад НӨАТ-ын баримт хэвлэж өгөхөд харилцагч байгууллагуудын регистрийн дугаарын бүртгэл дутуу байгаагаас шалтгаалан кассууд дээр дараалал үүсэх, төлбөр төлөхөөр ирсэн хэрэглэгч регистрийн дугаараа мэдэхгүй байх зэрэг хүндрэл үүсч байгаа тул тус компанитай харьцдаг бүх байгууллага, компаниуд борлуулалтын нягтлан бодогч, гэрээний мэргэжилтэн болон хариуцсан байцаагч нартаа хандан ААН-ийн регистрээ бүртгүүлнэ үү.

ЗАРЛАЛ

Нийтэлсэн: Б.Ганбат Огноо 2016-01-29
“ЭБЦТС” ТӨХК-д ээлжит Санхүүгийн тайлангийн аудит (2015 оны) 2016 оны 01-р сарын 28-ноос 03-р сарын 10-ний хооронд хийгдэж байна. Монгол Улсын Ерөний аудиторын 2016 оны 1-р сарын 12-ны өдрийн А/3 тоот тушаалаар Үндэсний Аудитын Газрыг төлөөлж “ЭС ЖИ ЭМ ДИ АУДИТ” ХХК-ийн аудиторууд ажиллаж байгаа тул иргэд, харилцагч байгууллагууд холбогдох санал хүсэлтээ доорх хаягаар өгнө үү.
Цахим шуудан: ekhbayar@sgmd-audit.mn, Утас: 99116948, 88886948

ТЕНДЕРИЙН УРИЛГА

Нийтэлсэн: Б.Ганбат Огноо 2016-01-25
Огноо : 2016-01-25
Тендер шалгаруулалтын нэр: Бүрээстэй утас
Тендер шалгаруулалтын дугаар: ЭБ-2016/01/02




“ЭБЦТС” ТӨХК эрх бүхий тендерт оролцогчдоос Бүрээстэй утас нийлүүлэх битүүмжилсэн тендер ирүүлэхийг урьж байна


Тендерийн баримт бичгийг (хүсвэл нэмэлт хувийг) бичгээр хүсэлтээ гаргаж, эргэж төлөгдөхгүй нөхцөлтэйгээр “ЭБЦТС” ТӨХК-ийн Төрийн банкны 130400001675 дансанд иж бүрдэл бүрийг нь 50000 төгрөг тушааж, худалдан авч болно. Тендер нь түүнийг нээсэн өдрөөс эхлэн 45 хоногийн дотор хүчинтэй байна.

Тендерт оролцогч нь Санхүүгийн болон туршлагын дараахь шаардлагыг хангасан байна. Үүнд:
Борлуулалтын хэмжээ: Жилийн борлуулалтын хэмжээ тендерт санал болгож буй үнийн дүнгийн 30 хувиас багагүй
Түргэн хөрвөх чадвартай болон авах боломжтой зээлийн хэмжээ: Санал болгож буй үнийн дүнгийн 50 хувиас багагүй
Аудитаар баталгаажуулсан санхүүгийн тайлан ирүүлэх жилийн тоо: 2014, 2015 он

Тендерийн хамт үнийн дүнгийн 2 хувьтай тэнцэх төгрөгийн тендерийн баталгаа ирүүлнэ.

Тендерийг 2016 оны 2-р сарын 24-ний өдрийн 11 цаг 00 цагаас өмнө доорх хаягаар ирүүлэх ба нээлтэд оролцох хүсэлтэй тендерт оролцогчдыг байлцуулан 2016 оны 02-р сарын 24-ний өдрийн 11 цаг 30 минутад нээнэ.
Монгол улсын гарал үүсэлтэй бараанд давуу эрхийн зөрүү тооцохгүй
Сонирхсон этгээд тендерийн баримт бичиг болон бусад мэдээллийг доорх хаягаар авч болно.

Орхон аймаг, Баян-Өндөр сум, Баянцагаан баг, ”ЭБЦТС”ТӨХК-ийн байр, 106 тоот өрөө
Факс: 70352623, Утас:70350520

Өмнөх Дараах
Top