Хөтөч

Салбаруудын байршил
ЭБЦТС ТӨХК-ийн салбар хэсгүүдийн байршил

Фэйсбүүк хуудас

Цаг агаар
+5
°
C
+
-2°
Эрдэнэт
Saturday, 23
Эрдэнэт хот
+9
°
C
+10°
+
Булган
Saturday, 23
Булган хот
+8
°
C
+
-1°
Цэцэрлэг
Saturday, 23
Цэцэрлэг хот
-3
°
C
-3°
-5°
Арвайхээрr
Thursday, 11
Арвайхээр хот

Үзсэн: 3706, Сэтгэгдэл: 0
ЭБЦТС ТӨХК-ИЙН ХЯНАЛТЫН ХЭЛТЭС

Хяналтын хэлтэс

ЭБЦТС ТӨХК нь Засгийн газрын 2011 оны 311 дүгээр тогтоолоор батлагдсан “Аж ахуйн нэгж, байгууллагын үйл ажиллагаанд дотоод хяналт шалгалтыг зохион байгуулах нийтлэг журам”-ын хэрэгжилтийг хангах зорилгоор 2012 оноос хяналтын ажилтан томилон ажиллаж байгаад 2014-01-07-ноос эхлэн Хяналтын хэлтсийг байгуулан ажиллаж эхэлсэн.
Хэлтсийн зорилго:
Компанийн үйл ажиллагаанд холбогдох Монгол Улсын хууль тогтоомж тэдгээрт нийцүүлэн эрх бүхий байгууллага, албан тушаалтнаас батлан гаргасан дүрэм, журам, заавал мөрдөх стандарт, байгууллагын дотоод журам, компанийн удирдлагын шийдвэрт хяналт тавьж, илэрсэн зөрчил, дутагдлыг арилгуулах, хууль дүрэм, журмыг мөрдүүлэх.
Энэ зорилгын хүрээнд дараах чиглэлээр үйл ажиллагаа явуулж хяналт шалгалтыг хийж байна.
-Түгээж байгаа эрчим хүч болон борлуулалтын ажил үйлчилгээ, хэрэглэгчдийн гомдол, ажлын бүтээмж, цаг ашиглалт, тоног төхөөрөмжийн засвар үйлчилгээнд тавих хяналт шалгалт
-Хөдөлмөрийн нөхцөл, аюулгүй ажиллагаа, эрүүл ахуйн шаардлага, хөдөлмөрийн дотоод журмын биелэлтэнд тавих хяналт шалгалт
-Өмчийн бүртгэл тооцоо, ашиглалт хадгалалт, хамгаалалт, санхүү бүртгэлиййн үйл ажиллагаанд тавих хяналт шалгалт
-Байгууллагын үйл ажиллагааны байгаль орчинд үзүүлэх нөлөөлөлд хийх хяналт шалгалт
Эрсдэлд суурилсан хяналтын хуудсаар хяналт шалгалт болон гүйцэтгэлийн шалгалтыг тодорхой хугацаанд хийж, арга зүйн зөвлөгөөг өгөн эхний ээлжинд үл буруутгах зарчмыг баримталж ажиллаж чадсанаар зөрчил дутагдлыг тодорхой хэмжээнд бууруулж ажиллаж чадаж байна.
Энэхүү хяналт шалгалтын хамрах хүрээ нь байгууллагын үйл ажиллагааны төрөл, чиглэл, тэдгээрийн бүтцийн нэгж, ажиллагсад компанийн туслан гүйцэтгэгчид, түрээсийн байр ,талбай, зогсоол, машин, техник хэрэгсэл зэрэг компанийн үйл ажиллагаанд хамааралтай бүхий л нэгж, албан тушаалтанд хамаарна.
Хяналтын хэлтэст ажлын байр, түүний орчинд дэг журмыг тогтоон, эмх цэгцийг хангуулах үүрэг зорилготой ажилладаг харуул хамгаалалтын хэсэг үйл ажиллагаагаа нэгтгэн ажилладаг.
Хяналт шалгалтыг хийхээс гадна ажилтны дунд зохиох дараах ажлуудыг тогтсон хугацаанд тогтмол явуулж хэвшүүлэх ажилд санаачлага гарган оролцон ажиллаж байна. Үүнд:
• Сургалт (дагалдуулан сургах, хөдөлмөрийн аюулгүй байдал - эрүүл ахуйн, курсын, техникийн, мэргэжил дээшлүүлэх г.м)
• Зааварчилгаа (урьдчилсан, ажлын байрны анхан шатны, ээлжит, ээлжит бус, тухайлсан зааварчилгаа г.м)
• Дасгал (аваари эсэргүүцэх, гал эсэргүүцэх, осол эсэргүүцэх г.м)
• Шалгалт (анхны, ээлжит, ээлжит бус, мэргэжлийн зэрэг олгох г.м)
• Үзлэг (3 шатны, гэнэтийн г.м)

Өнөөдрийн байдлаар хяналтын хэлтэс нь хэлтсийн дарга, дотоод аудитор, хяналтын инженер, ХАБЭА хариуцсан инженер, харуул хамгаалалтын алба хаагч гэсэн ажлын байранд 9 хүн ажиллаж байна.
Компанийн үйл ажиллагааны нарийн процессыг сайн мэддэг, ажлын дадлага туршлагатай, мэдлэг боловсрол өндөртэй боловсон хүчнүүдээр багаа бүрдүүлэн гар нийлж ажиллаж чадсанаар манай компани нь 2014 онд Монгол улсын хэмжээнд зарлагдсан “Эрүүл аюулгүй ажлын байрыг эрхэмлэгч байгууллага” уралдаанд 2-р байр эзэлсэн амжилтыг гаргалаа.
Хэлтсийн ажилчид дунд эрчим хүчний улсын байцаагч-1, Монгол улсын мэргэшсэн ня-бо-1, Монгол улсын зөвлөх инженер-2, Монгол улсын мэргэшсэн инженер-2 ажиллаж байгаа ба гаргасан амжилтыг нь дурьдвал Алтан гадас одонт-2, Эрчим хүчний тэргүүний ажилтан-5, ЭХЯ-ны жуух-1, спортын мастер-1 хүн тус тус байна.
Нийтэлсэн: Б.Ганбат, Ангилал: САЛБАР НЭГЖҮҮД » Хяналтын хэлтэс, Огноо: 2016-01-6
Холбоосууд
Авилгатай тэмцэх газар ХАСХОМ гаргах Эрчим хүчний яам Төрийн Өмчийн Бодлого Зохицуулалтын Газар Эрчим хүчний хөгжлийн төв Эрчим хүчний зохицуулах хороо Хэрэглэгчийн цахим систем Ажиллагсдын бүтээмж, инновацийн нэгдсэн систем ЭБЦТС ТӨХК-ийн Үйлдвэрчний Эвлэлийн Хороо

Мэдээний хуанли
«    1-р сар 2016    »
ДаМяЛхПүБаБяНя
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031

Хэрэгжиж буй төсөл хөтөлбөр
Дэлхийн банкны хөнгөлөлттэй зээлээр санхүүжиж буй Эрчим хүчний төсөл-2

Их уншигдсан мэдээ

    Хэрэглэгчийн цахим систем
    ЭБЦТС ТӨХК-ийн Хэрэглэгчийн цахим систем

    Сайтын үзүүлэлт
    Нийт хандалтын тоо:
    1103832
    Яг одоо сайтыг
    хүн сонирхож байна.