ЭБЦТС ТӨХК-ийн хэрэглэгчийн цахим систем www.ebedn.mn сайт ашиглалтанд орлоо. Уг систем нэвтэрснээр хэрэглэгчид цахилгаан эрчим хүчний хэрэглээгээ хянах, төлбөр тооцоогоо интернет банк, мобайл банк, виза, мастер картаа ашиглан онлайнаар төлөх, төлбөрийн мэдээллийн дэлгэрэнгүйтэй танилцах, санал хүсэлтээ илэрхийлэх, тоолуурын мэдээлэл, бичилт, заалтаа харах, гэрээний мэдээллээ харах, шинэчлэх зэрэг олон боломжууд нээгдэж байгаа юм. Хэрэглэгч та цахим системийг ашиглахдаа өрхийн тэргүүний овог нэр, регистрийн дугаар, гэрийн хаяг, холбогдох утасны дугаар зөв байгаа эсэхэд хяналт тавьж, зөрүүтэй байгаа тохиолдолд хариуцсан байцаагч, операторууд, борлуулалтын нягтлан бодогч нарт хандан шинэчлүүлэх, www.edc.mn, www.facebook.com/ebedc цахим хуудсуудаар дамжуулан санал сэтгэгдлээ илэрхийлэх, түүнчлэн хэрэглэгчийн код болох 8 оронтой дугаараа мэддэг болох зэргээр бидний ажилд туслалцаа үзүүлэн хамтарч ажиллана уу.

ТАНЫГ АЖИЛД УРЬЖ БАЙНА

Нийтэлсэн: Б.Ганбат Огноо 2016-02-26
ЭБЦТС ТӨХК нь Бэлтгэгч тогооч шалгаруулж ажилд авна
Ажлын байранд тавигдах шаардлага нөхцөл

1. Ерөнхий шаардлага:

Боловсрол - Тусгай дунд - Дээд
Мэргэжил - Тогооч

2. Тусгай шаардлага:

- Ажилдаа хариуцлагатай хандах чадвартай
- Үнэнч шударга, ажилдаа идэвхи санаачлагатай
- Харьцааны өндөр соёлтой.
- Тогоочоор ажиллаж байсан ба урлаг спортын авъяастай бол давуу тал болно.

3. Бүрдүүлэх материал:
1. Ажилд орохыг хүсэгчийн анкет Энд дарж татаж авна уу
2. Сүүлийн 3 сард авахуулсан 3х4 цээж зураг 1%
4. Иргэний үнэмлэхний хуулбар
5. Их дээд сургууль төгссөн дипломын хуулбар
6. Ажиллаж байсан байгууллагын тодорхойлолт

Материалыг 2016 оны 03 дүгээр сарын 04-ний өдөр хүртэл ЭБЦТС ТӨХК-ийн төв байрны 205 тоотод хүлээн авна
ЭБЦТС ТӨХК-ийн Захиргаа удирдлагын хэлтэс. Холбоо барих утас: 70356822

МЭДЭЭЛЭЛ

Нийтэлсэн: Б.Ганбат Огноо 2016-02-5
Эрдэнэт Булганы Цахилгаан Түгээх Сүлжээ ТӨХК-йин хамт олон Хонин жилийн ажлаа дүгнэж Тэргүүний салбар, хэлтсүүдээ шалгарууллаа. Салбаруудаас жилийн ажлын дүнгээр Н.Энхсайхан даргатай Архангай салбар I байр, Б.Эрдэнэбат даргатай Эрдэнэт салбар II байр, хэлтсүүдээс Б.Ариунбаяр даргатай Техникийн хэлтэс I байр, Ш.Дайрийжав даргатай Эрчим хүч борлуулалт маркетингийн хэлтэс II байр тус тус эзэллээ. Түүнчлэн тус компанийн Гүйцэтгэх захирал Ч.Баттуяа олон нийтийн санал асуулгаар Орхон аймгийн Хонин жилийн 9 алдартны нэг болсон амжилттайгаар бичин жилээ угтаж байна. Ажил мэргэжилдээ амжилт гарган хамт олноо хошуучилсан салбар, хэлтсүүд болон Орхон аймгийн 9 алдартны нэгээр шалгарсан Ч.Баттуяа захиралдаа баяр хүргэж, эрүүл энх, аз жаргал, амжилт бүтээлийн дээдийг хүсэн ерөөе.