Хөтөч

Салбаруудын байршил
ЭБЦТС ТӨХК-ийн салбар хэсгүүдийн байршил

Фэйсбүүк хуудас

Цаг агаар
+5
°
C
+
-2°
Эрдэнэт
Saturday, 23
Эрдэнэт хот
+9
°
C
+10°
+
Булган
Saturday, 23
Булган хот
+8
°
C
+
-1°
Цэцэрлэг
Saturday, 23
Цэцэрлэг хот
-3
°
C
-3°
-5°
Арвайхээрr
Thursday, 11
Арвайхээр хот

Үзсэн: 1410, Сэтгэгдэл: 0
АШИГЛАЛТЫН ХЭСЭГ

“ЭБЦТС ТӨХК-ийн Ашиглалтын хэсэг анх 1981 онд Дэд станцын хэсэг нэртэйгээр үндэс сууриа тавьж байсан бол 2002 оноос копанийн бүтцийн өөрчлөлтөөр одоогийн нэршлээ олжээ.
Ашиглалтын хэсэг нь одоогийн байдлаар Б. Наранбат мастертай, эрчим хүчний салбар болон компанидаа олон жил үр бүтээлтэй ажиллаж байгаа туршлагатай ахмад ажилтан болох З. Батмагнай, Д. Лхагвадорж, Н. Адъяа нар, эдгээрийн залгамж халаа шавь нар нь болох Б.Эрдэнэбулган, З.Ганхуяг, Л.Ганчөдөр, Б.Бадамрагчаа, Ш.Батчулуун, А.Баянмөнх М.Тогтоодулам Б.Анхбаяр нар, мөн ажилдаа дадлагажиж буй залуу инженер техникийн ажилтан Г.Анхбаяр 13 хүний бүрэлдэхүүнтэйгээр ажиллаж байна.
Ашиглалтын хэсэг нь “ЭБЦТС” ТӨХК-ийн Үндсэн тоног төхөөрөмж болох дэд станц, шугам тоноглолын засварын ажлыг чанарын өндөр түвшинд хийж гүйцэтгэн тэдгээрийн зогсолт саатлыг багасгах, найдвартай ажиллагааг дээшлүүлэх арга хэмжээг авч хэрэгжүүлэхийн зэрэгцээ шаардлагатай тохиолдолд бусад хэсэг нэгжүүдэд багаж хэрэгсэл болон ажлын хүн хүчний туслалцааг үзүүлж жигд найдвартай ажиллагааг ханган ажиллаж байна.
Нийтэлсэн: Админ, Ангилал: , Огноо: 2016-03-31
Үзсэн: 3454, Сэтгэгдэл: 0
ЗАСВАРЫН ХЭСЭГ

“ЭБЦТС ТӨХК-ийн Засварын хэсэг анх 1981 онд Шугамын хэсэг нэртэйгээр үндэс сууриа тавьж байсан бол 2002 оноос копанийн бүтцийн өөрчлөлтөөр одоогийн нэршлээ олжээ.
Засварын хэсэг нь компанийн Техникийн хэлтсийн харъяанд ахлах инженер, засварын инженерийн шууд удирдлаган дор үйл ажиллагаагаа явуулдаг бөгөөд ажлын гараагаа анх энэ хэсгээс эхлэж байсан Д.Мөнхсүлд мастертай, эрчим хүчний салбар болон компанидаа олон жил үр бүтээлтэй ажиллаж байгаа туршлагатай ахмад ажилтан болох Ц.Хүрэлтөмөр, В.Баярсайхан, Ш.Дэлгэрсайхан, Н.Пүрэвдорж нар, эдгээрийн залгамж халаа шавь нар нь болох Д.Одбаатар, Ч.Мөнхсайхан, Д.Түвшинбаяр, Э.Дашжамц, О.Лхагвасүрэн нар, мөн ажилдаа дадлагажиж буй залуу инженер техникийн ажилтан волейболын спортоор өсч яваа залуучууд Б.Бямбабаяр, Л.Өлзийбат нарын 12 хүний бүрэлдэхүүнтэйгээр ажиллаж байна.
Засварын хэсэг нь “ЭБЦТС” ТӨХК-ийн Үндсэн тоног төхөөрөмж болох дэд станц, шугам тоноглолын засварын ажлыг чанарын өндөр түвшинд хийж гүйцэтгэн тэдгээрийн зогсолт саатлыг багасгах, найдвартай ажиллагааг дээшлүүлэх арга хэмжээг авч хэрэгжүүлэхийн зэрэгцээ шаардлагатай тохиолдолд бусад хэсэг нэгжүүдэд багаж хэрэгсэл болон ажлын хүн хүчний туслалцааг үзүүлж жигд найдвартай ажиллааг ханган ажиллаж байна.
Засварын хэсгийн ажлын онцлог
ЭБЦТС ТӨХК-ийн үндсэн зорилгуудын нэг болох эрчим хүчний найдвартай, тасралтгүй байдлыг хангахаар хийгддэг 0.4/6/10/35кВ-ын дэд станц тоноглолууд болон 0,22/0,4/6/10/35/кВ-ын цахилгаан дамжуулах агаарын шугаманд Их засвар, Техник зохион байгуулалтын арга хэмжээний хүрээнд хийгдэх шинэчлэлийн ажлуудыг хийж гүйцэтгэхээс гадна хөдөө алслагдсан сум суурин болон шинээр баригдаж буй хороолол, гэр хорооллын айл өрхүүдэд 6/0.4кВ-ын дэд станц, 6/0.4/0.22кВ-ын ЦДАШ-ыг шинээр барьж ашиглалтанд хүлээлгэн өгөх ажлуудыг гүйцэтгэдэг.
Нийтэлсэн: Админ, Ангилал: , Огноо: 2016-03-31
Үзсэн: 104692, Сэтгэгдэл: 0
1. Цахилгаан чийдэн - Цахилгаан бага хэрэглэдэг, гэрэлтүүлэг сайтай эрчим хүчний хэмнэлтэт гэрлийн шил ашигласнаар та ердийн гэрлийн шилнээс 8 дахин урт хугацаанд ашиглаж, 60 хувь бага эрчим хүч зарцуулна. Гэрлийн шил, гэрэлтүүлэгч хэрэгслийг байнга цэвэрлэж байх хэрэгтэй.

2. Цонх - Цонхны шилийг угааж байнга цэвэр байлган байгалийн гэрэлтүүлэг ашигласнаар гэрэлтүүлэгт зарцуулах цахилгааныг 10 хүртэл хувь хэмнэнэ.

3. Хоолны сав - Хоол бэлтгэх сав нь таарсан тагтай, тэгш хавтгай ёроолтой, ёроолын гадаргуугийн хэмжээ нь цахилгаан зуухны ширэмний хэмжээтэй адил, сав суулганы ёроол үргэлж цэвэр байх нь цахилгааныг хэмнэх ач холбогдолтой. Өөрөөр хэлбэл та Хоол хийж байхдаа тогооныхоо тагийг тэгш тавьснаараа хоолыг болгоход шаардагдах эрчим хүчийг асар их хэмжээгээр нь хэмнэх боломжтой. Даралтат/битүү чанагч тогоо эсвэл жигнүүр, зэрэг нь тогийг ингэснээрээ 70% хүртэл хэмнэх боломжтой.
Нийтэлсэн: Админ, Ангилал: ХЭРЭГЛЭГЧИЙН БУЛАН » Зөвлөгөө, Огноо: 2016-03-26
Холбоосууд
Авилгатай тэмцэх газар ХАСХОМ гаргах Эрчим хүчний яам Төрийн Өмчийн Бодлого Зохицуулалтын Газар Эрчим хүчний хөгжлийн төв Эрчим хүчний зохицуулах хороо Хэрэглэгчийн цахим систем Ажиллагсдын бүтээмж, инновацийн нэгдсэн систем ЭБЦТС ТӨХК-ийн Үйлдвэрчний Эвлэлийн Хороо

Мэдээний хуанли
«    3-р сар 2016    »
ДаМяЛхПүБаБяНя
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031 

Хэрэгжиж буй төсөл хөтөлбөр
Дэлхийн банкны хөнгөлөлттэй зээлээр санхүүжиж буй Эрчим хүчний төсөл-2

Их уншигдсан мэдээ

    Хэрэглэгчийн цахим систем
    ЭБЦТС ТӨХК-ийн Хэрэглэгчийн цахим систем

    Сайтын үзүүлэлт
    Нийт хандалтын тоо:
    1104266
    Яг одоо сайтыг
    хүн сонирхож байна.