|
Үзсэн: 1410, Сэтгэгдэл: 0 |
“ЭБЦТС ТӨХК-ийн Ашиглалтын хэсэг анх 1981 онд Дэд станцын хэсэг нэртэйгээр үндэс сууриа тавьж байсан бол 2002 оноос копанийн бүтцийн өөрчлөлтөөр одоогийн нэршлээ олжээ. Ашиглалтын хэсэг нь одоогийн байдлаар Б. Наранбат мастертай, эрчим хүчний салбар болон компанидаа олон жил үр бүтээлтэй ажиллаж байгаа туршлагатай ахмад ажилтан болох З. Батмагнай, Д. Лхагвадорж, Н. Адъяа нар, эдгээрийн залгамж халаа шавь нар нь болох Б.Эрдэнэбулган, З.Ганхуяг, Л.Ганчөдөр, Б.Бадамрагчаа, Ш.Батчулуун, А.Баянмөнх М.Тогтоодулам Б.Анхбаяр нар, мөн ажилдаа дадлагажиж буй залуу инженер техникийн ажилтан Г.Анхбаяр 13 хүний бүрэлдэхүүнтэйгээр ажиллаж байна. Ашиглалтын хэсэг нь “ЭБЦТС” ТӨХК-ийн Үндсэн тоног төхөөрөмж болох дэд станц, шугам тоноглолын засварын ажлыг чанарын өндөр түвшинд хийж гүйцэтгэн тэдгээрийн зогсолт саатлыг багасгах, найдвартай ажиллагааг дээшлүүлэх арга хэмжээг авч хэрэгжүүлэхийн зэрэгцээ шаардлагатай тохиолдолд бусад хэсэг нэгжүүдэд багаж хэрэгсэл болон ажлын хүн хүчний туслалцааг үзүүлж жигд найдвартай ажиллагааг ханган ажиллаж байна. |
|
|
Үзсэн: 3454, Сэтгэгдэл: 0 |
“ЭБЦТС ТӨХК-ийн Засварын хэсэг анх 1981 онд Шугамын хэсэг нэртэйгээр үндэс сууриа тавьж байсан бол 2002 оноос копанийн бүтцийн өөрчлөлтөөр одоогийн нэршлээ олжээ. Засварын хэсэг нь компанийн Техникийн хэлтсийн харъяанд ахлах инженер, засварын инженерийн шууд удирдлаган дор үйл ажиллагаагаа явуулдаг бөгөөд ажлын гараагаа анх энэ хэсгээс эхлэж байсан Д.Мөнхсүлд мастертай, эрчим хүчний салбар болон компанидаа олон жил үр бүтээлтэй ажиллаж байгаа туршлагатай ахмад ажилтан болох Ц.Хүрэлтөмөр, В.Баярсайхан, Ш.Дэлгэрсайхан, Н.Пүрэвдорж нар, эдгээрийн залгамж халаа шавь нар нь болох Д.Одбаатар, Ч.Мөнхсайхан, Д.Түвшинбаяр, Э.Дашжамц, О.Лхагвасүрэн нар, мөн ажилдаа дадлагажиж буй залуу инженер техникийн ажилтан волейболын спортоор өсч яваа залуучууд Б.Бямбабаяр, Л.Өлзийбат нарын 12 хүний бүрэлдэхүүнтэйгээр ажиллаж байна. Засварын хэсэг нь “ЭБЦТС” ТӨХК-ийн Үндсэн тоног төхөөрөмж болох дэд станц, шугам тоноглолын засварын ажлыг чанарын өндөр түвшинд хийж гүйцэтгэн тэдгээрийн зогсолт саатлыг багасгах, найдвартай ажиллагааг дээшлүүлэх арга хэмжээг авч хэрэгжүүлэхийн зэрэгцээ шаардлагатай тохиолдолд бусад хэсэг нэгжүүдэд багаж хэрэгсэл болон ажлын хүн хүчний туслалцааг үзүүлж жигд найдвартай ажиллааг ханган ажиллаж байна. Засварын хэсгийн ажлын онцлогЭБЦТС ТӨХК-ийн үндсэн зорилгуудын нэг болох эрчим хүчний найдвартай, тасралтгүй байдлыг хангахаар хийгддэг 0.4/6/10/35кВ-ын дэд станц тоноглолууд болон 0,22/0,4/6/10/35/кВ-ын цахилгаан дамжуулах агаарын шугаманд Их засвар, Техник зохион байгуулалтын арга хэмжээний хүрээнд хийгдэх шинэчлэлийн ажлуудыг хийж гүйцэтгэхээс гадна хөдөө алслагдсан сум суурин болон шинээр баригдаж буй хороолол, гэр хорооллын айл өрхүүдэд 6/0.4кВ-ын дэд станц, 6/0.4/0.22кВ-ын ЦДАШ-ыг шинээр барьж ашиглалтанд хүлээлгэн өгөх ажлуудыг гүйцэтгэдэг. |
|
|
|
|
|
« 3-р сар 2016 » |
---|
Да | Мя | Лх | Пү | Ба | Бя | Ня |
---|
| 1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | 9 | 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | 16 | 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | 23 | 24 | 25 | 26 | 27 | 28 | 29 | 30 | 31 | |
| |
Хэрэгжиж буй төсөл хөтөлбөр
|
Хэрэглэгчийн цахим систем
|
|
Нийт хандалтын тоо:
1104548
Яг одоо сайтыг
хүн сонирхож байна.
| |
|