ЭБЦТС ТӨХК-ийн хэрэглэгчийн цахим систем www.ebedn.mn сайт ашиглалтанд орлоо. Уг систем нэвтэрснээр хэрэглэгчид цахилгаан эрчим хүчний хэрэглээгээ хянах, төлбөр тооцоогоо интернет банк, мобайл банк, виза, мастер картаа ашиглан онлайнаар төлөх, төлбөрийн мэдээллийн дэлгэрэнгүйтэй танилцах, санал хүсэлтээ илэрхийлэх, тоолуурын мэдээлэл, бичилт, заалтаа харах, гэрээний мэдээллээ харах, шинэчлэх зэрэг олон боломжууд нээгдэж байгаа юм. Хэрэглэгч та цахим системийг ашиглахдаа өрхийн тэргүүний овог нэр, регистрийн дугаар, гэрийн хаяг, холбогдох утасны дугаар зөв байгаа эсэхэд хяналт тавьж, зөрүүтэй байгаа тохиолдолд хариуцсан байцаагч, операторууд, борлуулалтын нягтлан бодогч нарт хандан шинэчлүүлэх, www.edc.mn, www.facebook.com/ebedc цахим хуудсуудаар дамжуулан санал сэтгэгдлээ илэрхийлэх, түүнчлэн хэрэглэгчийн код болох 8 оронтой дугаараа мэддэг болох зэргээр бидний ажилд туслалцаа үзүүлэн хамтарч ажиллана уу.

ТЕНДЕРИЙН УРИЛГА

Нийтэлсэн: Админ Огноо 2016-04-28
Огноо: 2016-04-29
Тендер шалгаруулалтын нэр: Төмөр бетон тулгуур
Тендер шалгаруулалтын дугаар: ЭБ-2016/02/01


“ЭБЦТС”ТӨХК нь эрх бүхий тендерт оролцогчдоос Төмөр бетон тулгуур нийлүүлэх битүүмжилсэн тендер ирүүлэхийг урьж байна.

Тендерийн баримт бичгийг (хүсвэл нэмэлт хувийг) бичгээр хүсэлтээ гаргаж, эргэж төлөгдөхгүй нөхцөлтэйгээр “ЭБЦТС” ТӨХК-ийн Төрийн банкны 130400001675 дансанд иж бүрдэл бүрийг нь 50000 төгрөг тушааж, худалдан авч болно. Тендер нь түүнийг нээсэн өдрөөс эхлэн 45 хоногийн дотор хүчинтэй байна.

Тендерт оролцогч нь Санхүүгийн болон туршлагын дараах шаардлагыг хангасан байна. Үүнд:
Борлуулалтын хэмжээ: Санал болгож буй үнийн дүнгийн 30 хувиас багагүй
Түргэн хөрвөх чадвартай болон авах боломжтой зээлийн хэмжээ: Санал болгож буй үнийн дүнгээс багагүй
Аудитаар баталгаажуулсан санхүүгийн тайлан ирүүлэх жилийн тоо: 2014, 2015 он
Сүүлийн 3 жилд хэрэгжүүлсэн ижил төстэй ажлын өртөг: Санал болгож буй үнийн дүнгийн 30 хувиас багагүй
Тендерийн хамт 2,059,000 төгрөгийн тендерийн баталгаа ирүүлнэ.

Тендерийг 2016 оны 5-р сарын 30-ны өдрийн 11 цаг 00 минутаас өмнө доорх хаягаар ирүүлэх ба нээлтэд оролцох хүсэлтэй тендерт оролцогчдыг байлцуулан 2016 оны 05-р сарын 30-ны өдрийн 11 цаг 30 минутад нээнэ.
Гадаадын этгээд тендерт оролцох эрхгүй
Монгол улсын гарал үүсэлтэй бараанд давуу эрхийн зөрүү: Тооцно
Сонирхсон этгээд тендерийн баримт бичиг болон бусад мэдээллийг доорх хаягаар авч болно.

Орхон аймаг, Баян-Өндөр сум, Баянцагаан баг, ”ЭБЦТС”ТӨХК-ийн байр, 106 тоот өрөө
Факс: 70352623, Утас: 70350520

ТЕНДЕРИЙН УРИЛГА

Нийтэлсэн: Админ Огноо 2016-04-28
Огноо: 2016-04-29
Тендер шалгаруулалтын нэр: Шатахуун
Тендер шалгаруулалтын дугаар: ЭБ-2016/03/01


“ЭБЦТС” ТӨХК нь эрх бүхий тендерт оролцогчдоос Шатахуун нийлүүлэх битүүмжилсэн тендер ирүүлэхийг урьж байна.

Тендерийн баримт бичгийг (хүсвэл нэмэлт хувийг) бичгээр хүсэлтээ гаргаж, эргэж төлөгдөхгүй нөхцөлтэйгээр “ЭБЦТС” ТӨХК-ийн Төрийн банкны 130400001675 дансанд иж бүрдэл бүрийг нь 50000 төгрөг тушааж, худалдан авч болно. Тендер нь түүнийг нээсэн өдрөөс эхлэн 45 хоногийн дотор хүчинтэй байна.

Тендерт оролцогч нь Санхүүгийн болон туршлагын дараахь шаардлагыг хангасан байна. Үүнд:
Борлуулалтын хэмжээ: Санал болгож буй үнийн дүнгээс багагүй
Түргэн хөрвөх чадвартай болон авах боломжтой зээлийн хэмжээ: Санал болгож буй үнийн дүнгээс багагүй
Аудитаар баталгаажуулсан санхүүгийн тайлан ирүүлэх жилийн тоо: 2014, 2015 он
Сүүлийн 3 жилд хэрэгжүүлсэн ижил төстэй ажлын өртөг: Санал болгож буй үнийн дүнгээс багагүй

Тендерийн хамт 4,577,973 төгрөгийн тендерийн баталгаа ирүүлнэ.

Тендерийг 2016 оны 5-р сарын 30-ны өдрийн 09 цаг 00 минутаас өмнө доорх хаягаар ирүүлэх ба нээлтэд оролцох хүсэлтэй тендерт оролцогчдыг байлцуулан 2016 оны 05-р сарын 30-ны өдрийн 09 цаг 30 минутад нээнэ.
Гадаадын этгээд тендерт оролцох эрхгүй
Монгол улсын гарал үүсэлтэй бараанд давуу эрхийн зөрүү тооцохгүй

Сонирхсон этгээд тендерийн баримт бичиг болон бусад мэдээллийг доорх хаягаар авч болно.

Орхон аймаг, Баян-Өндөр сум, Баянцагаан баг, ”ЭБЦТС”ТӨХК-ийн байр, 106 тоот өрөө
Факс:70352623, Утас:70350520

ҮНИЙН САНАЛ АВАХ УРИЛГА

Нийтэлсэн: Админ Огноо 2016-04-28
“ЭБЦТС” ТӨХК нь байгууллага, иргэдээс Цайны газрын жилийн хэрэгцээт мах нийлүүлэх тухай үнийн санал ирүүлэхийг урьж байна. Үнийн саналыг 2016 оны 05-р сарын 04-ний өдрийн 10 цаг 00 минутаас өмнө Орхон аймаг, Баян-Өндөр сум, Баянцагаан баг, ”ЭБЦТС” ТӨХК-ийн байр, 106 тоот хаягаар ирүүлнэ. Үнийн саналыг нээлтэд оролцох хүсэлтэй тендерт оролцогчдыг байлцуулан 2016 оны 05-р сарын 04-ний өдрийн 10 цаг 30 минутад нээнэ. Дотоодын давуу эрх тооцохгүй. Сонирхсон этгээд тендерийн баримт бичиг болон бусад мэдээллийг доорх хаягаар авч болно.
Орхон аймаг, Баян-Өндөр сум, Баянцагаан баг, ”ЭБЦТС” ТӨХК-ийн байр, 106 тоот өрөө, ХАА-ны мэргэжилтэн Р.Энхбат, Утас:70350520

Өмнөх Дараах
Top