Хөтөч

Салбаруудын байршил
ЭБЦТС ТӨХК-ийн салбар хэсгүүдийн байршил

Фэйсбүүк хуудас

Цаг агаар
+5
°
C
+
-2°
Эрдэнэт
Saturday, 23
Эрдэнэт хот
+9
°
C
+10°
+
Булган
Saturday, 23
Булган хот
+8
°
C
+
-1°
Цэцэрлэг
Saturday, 23
Цэцэрлэг хот
-3
°
C
-3°
-5°
Арвайхээрr
Thursday, 11
Арвайхээр хот

Үзсэн: 1651, Сэтгэгдэл: 0
Жил бүр уламжлал болон зохион байгуулагдаж буй “Онол практикийн бага хурал-2016” уралдаан 2016 оны 06 сарын 10-ны өдөр компанийн төв байрны хурлын танхимд амжилттай зохион байгуулагдлаа.
Компанийн бүх салбарын инженер техникийн ажилчдын дунд зохион байгуулах онол практикийн бага хурал нь цахилгаан түгээлтийн алдагдал түүнийг бууруулах, ашиглалтын үед тулгарч буй хүндрэлүүд, найдвартай ажиллагааг дээшлүүлэх, төлөвлөгөөт засварын ажлуудыг сайжруулах, зорилго зорилтоо нэгтгэн дүгнэх, сургалтын ажиллагааг дэмжих, инженер техникийн ажилчдын мэдлэг чадварыг хөгжүүлэх зорилготой байдаг билээ.
Энэ жилийн уралдаанд Булган, Өвөрхангай, Архангай, Эрдэнэт салбарын нийт 11 ажилтан тодорхой сэдвүүдээр илтгэл тавьж хэлэлцүүллээ.
Тус уралдаанд Хяналтын инженер Н.Оюунцэцэг “Гэмтэл илрүүлэгч”, “Цахилгаан эрчим хүч хэрэглэгчийн цахилгаан хангамжийн найдваржилтын зэрэглэл тогтоох, түүнд тавигдах шаардлагын тухай” сэдэвт илтгэлүүд, Архангай салбарын ахлах диспетчер Б.Цэрэннадмид “Архангай салбарын ЦДАШ-ын өнөөгийн байдал” сэдвээр, Булган салбарын диспетчер Л.Саруулбаяр “Трансформаторын цахилгаан эрчим хүчний алдагдлын судалгаа” сэдвээр, Өвөрхангай салбарын хэмжүүрийн монтёр О.Бат-Эрдэнэ “Цахилгаан түгээх сүлжээний хяналт удирдлагын систем” сэдвээр, Горимын инженер Н.Энхжаргал “Түгээх сүлжээний техникийн алдагдлыг бууруулах боломж” сэдвээр, Эрдэнэтийн ХҮТ-1-ийн байцаагч монтёр Б.Намжилмаа “АТП212 дэд станцын түгээлтийн алдагдал, түүнийг бууруулах арга зам” сэдвээр, Архангай салбарын эрчим хүч борлуулалтын хэсгийн хяналтын байцаагч Д.Намжилдорж “Ахуйн хэрэглээний тоолуурт анхаарлаа хандуулах нь” сэдвээр, Булган салбарын шугамын мастер М.Алтанхуяг “Булган салбарын цахилгаан тоног төхөөрөмжийн ашиглалт засварын байдал” сэдвээр, Архангай салбарын РХАХТ-ын монтёр М.Тулга “35/10кВ, 35/0,4кВ 10/0.4кВ-ын дэд станцуудыг диспетчерийн хяналтанд оруулах” сэдвээр , Эрдэнэтийн Засварын мастер Д.Мөнхсүлд “Цахилгаан түгээх сүлжээний дотоод хэрэгцээний алдагдлыг бууруулах боломжийн судалгаа” сэдвээр тус тус илтгэл тавьлаа.
Нийтэлсэн: Админ, Ангилал: МЭДЭЭ МЭДЭЭЛЭЛ, Огноо: 2016-06-28
Үзсэн: 5214, Сэтгэгдэл: 0

Утга

Тушаал шийдвэрийн дугаар

Огноо

1

Хөдөлмөрийн дотоод журамд нэмэлт өөрчлөлт оруулах тухай

Б/71

5/9/2016

2

Урамшуулал олгох тухай

Б/72

5/9/2016

3

Шагнах тухай

Б/73

5/10/2016

4

Г.Амарбатыг ажилд авах тухай

Б/74

5/10/2016

5

Буцалтгүй тусламж олгох тухай

Б/75

5/10/2016

6

Х.Жаргаланбаатарыг ажлаас чөлөөлөх тухай

Б/76

5/10/2016

7

Буцалтгүй тусламж олгох тухай

Б/77

5/16/2016

8

Тэтгэмж олгох тухай

Б/78

5/17/2016

9

Буцалтгүй тусламж олгох тухай

Б/79

5/18/2016

10

Г.Ложоод эмчилгээний зардал олгох тухай

Б/80

5/23/2016

11

Ж.Гүрбазарт ур чадварын нэмэгдэл олгох тухай

Б/81

5/23/2016

12

Ж.Батчулуунд тэтгэмж, чөлөө олгох тухай

Б/82

5/23/2016

13

Урамшуулал олгох тухай

Б/83

5/24/2016

14

Г.Пүрэвсүрэнг ажилд авах тухай

Б/84

5/25/2016

15

Д.Цэцэггэрэлийг ажлаас чөлөөлж, тэтгэвэрт гаргах, тэтгэмж олгох тухай

Б/85

5/26/2016

16

Т.Энэрэлийг ажилд авах тухай

Б/86

5/27/2016

17

Хүүхэд эх үрсийн баярыг тэмдэглэн өнгөрүүлэх тухай

Б/87

5/27/2016

18

Урамшуулал олгох тухай

Б/88

5/27/2016

19

Буцалтгүй тусламж олгох тухай

Б/89

5/30/2016

20

Мэргэжлийн зэрэг олгох тухай

Б/90

5/31/2016

21

Г.Равсалнямыг хавсран ажиллуулах тухай

Б/91

5/31/2016

22

Зөвлөх инженерийн нэмэгдэл олгох тухай

Б/92

5/31/2016

23

Г.Цээлхажавд эмчилгээний зардал олгох тухай

Б/93

5/31/2016

24

В.Баярсайханы ажлын байрыг өөрчлөх тухай

Б/94

5/31/2016

25

Б.Энхзаяад нэмэгдэл олгох тухай

Б/95

5/31/2016

Нийтэлсэн: Админ, Ангилал: Байгууллагын үйл ажиллагаа, Огноо: 2016-06-6
Үзсэн: 1834, Сэтгэгдэл: 0
Огноо : 2016-06-06
Тендер шалгаруулалтын нэр: Крантай өрмийн автомашин
Тендер шалгаруулалтын дугаар: ЭБ-2016/09/03


“ЭБЦТС” ТӨХК нь эрх бүхий тендерт оролцогчдоос Крантай өрмийн автомашин нийлүүлэх тухай битүүмжилсэн тендер ирүүлэхийг урьж байна.


Тендерийн баримт бичгийг (хүсвэл нэмэлт хувийг) бичгээр хүсэлтээ гаргаж, эргэж төлөгдөхгүй нөхцөлтэйгээр “ЭБЦТС” ТӨХК-ийн Төрийн банкны 130400001675 дансанд иж бүрдэл бүрийг нь 50000 төгрөг тушааж, худалдан авч болно. Тендер нь түүнийг нээсэн өдрөөс эхлэн 45 хоногийн дотор хүчинтэй байна.
Тендерт оролцогч нь Санхүүгийн болон туршлагын дараахь шаардлагыг хангасан байна. Үүнд:
Борлуулалтын хэмжээ: Санал болгож буй үнийн дүнгийн 50 хувиас багагүй
Түргэн хөрвөх чадвартай болон авах боломжтой зээлийн хэмжээ: Санал болгож буй үнийн дүнгээс багагүй
Аудитаар баталгаажуулсан санхүүгийн тайлан ирүүлэх жилийн тоо: 2014, 2015 он
Сүүлийн 3 жилд хэрэгжүүлсэн ижил төстэй ажлын өртөг: Санал болгож буй үнийн дүнгийн 50 хувиас багагүй

Тендерийн хамт 3,500,000 төгрөгийн тендерийн баталгаа ирүүлнэ.
Тендерийг 2016 оны 7-р сарын 06-ны өдрийн 10 цаг 00 минутаас өмнө доорх хаягаар ирүүлэх ба нээлтэд оролцох хүсэлтэй тендерт оролцогчдыг байлцуулан 2016 оны 07-р сарын 06-ны өдрийн 10 цаг 30 минутад нээнэ.
Гадаадын этгээд тендерт оролцох эрхгүй.
Монгол улсын гарал үүсэлтэй бараанд давуу эрхийн зөрүү тооцохгүй.
Сонирхсон этгээд тендерийн баримт бичиг болон бусад мэдээллийг доорх хаягаар авч болно.
Орхон аймаг, Баян-Өндөр сум, Баянцагаан баг, ”ЭБЦТС”ТӨХК-ийн байр, 106 тоот өрөө, Утас: 70350520, Факс: 70352623
Нийтэлсэн: Админ, Ангилал: Худалдан авах ажиллагаа, Огноо: 2016-06-4
Холбоосууд
Авилгатай тэмцэх газар ХАСХОМ гаргах Эрчим хүчний яам Төрийн Өмчийн Бодлого Зохицуулалтын Газар Эрчим хүчний хөгжлийн төв Эрчим хүчний зохицуулах хороо Хэрэглэгчийн цахим систем Ажиллагсдын бүтээмж, инновацийн нэгдсэн систем ЭБЦТС ТӨХК-ийн Үйлдвэрчний Эвлэлийн Хороо

Мэдээний хуанли
«    6-р сар 2016    »
ДаМяЛхПүБаБяНя
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930 

Хэрэгжиж буй төсөл хөтөлбөр
Дэлхийн банкны хөнгөлөлттэй зээлээр санхүүжиж буй Эрчим хүчний төсөл-2

Их уншигдсан мэдээ

    Хэрэглэгчийн цахим систем
    ЭБЦТС ТӨХК-ийн Хэрэглэгчийн цахим систем

    Сайтын үзүүлэлт
    Нийт хандалтын тоо:
    1098638
    Яг одоо сайтыг
    хүн сонирхож байна.