Хөтөч

Салбаруудын байршил
ЭБЦТС ТӨХК-ийн салбар хэсгүүдийн байршил

Фэйсбүүк хуудас

Цаг агаар
+5
°
C
+
-2°
Эрдэнэт
Saturday, 23
Эрдэнэт хот
+9
°
C
+10°
+
Булган
Saturday, 23
Булган хот
+8
°
C
+
-1°
Цэцэрлэг
Saturday, 23
Цэцэрлэг хот
-3
°
C
-3°
-5°
Арвайхээрr
Thursday, 11
Арвайхээр хот

Үзсэн: 1659, Сэтгэгдэл: 0
Жил бүр уламжлал болон зохион байгуулагдаж буй “Онол практикийн бага хурал-2016” уралдаан 2016 оны 06 сарын 10-ны өдөр компанийн төв байрны хурлын танхимд амжилттай зохион байгуулагдлаа.
Компанийн бүх салбарын инженер техникийн ажилчдын дунд зохион байгуулах онол практикийн бага хурал нь цахилгаан түгээлтийн алдагдал түүнийг бууруулах, ашиглалтын үед тулгарч буй хүндрэлүүд, найдвартай ажиллагааг дээшлүүлэх, төлөвлөгөөт засварын ажлуудыг сайжруулах, зорилго зорилтоо нэгтгэн дүгнэх, сургалтын ажиллагааг дэмжих, инженер техникийн ажилчдын мэдлэг чадварыг хөгжүүлэх зорилготой байдаг билээ.
Энэ жилийн уралдаанд Булган, Өвөрхангай, Архангай, Эрдэнэт салбарын нийт 11 ажилтан тодорхой сэдвүүдээр илтгэл тавьж хэлэлцүүллээ.
Тус уралдаанд Хяналтын инженер Н.Оюунцэцэг “Гэмтэл илрүүлэгч”, “Цахилгаан эрчим хүч хэрэглэгчийн цахилгаан хангамжийн найдваржилтын зэрэглэл тогтоох, түүнд тавигдах шаардлагын тухай” сэдэвт илтгэлүүд, Архангай салбарын ахлах диспетчер Б.Цэрэннадмид “Архангай салбарын ЦДАШ-ын өнөөгийн байдал” сэдвээр, Булган салбарын диспетчер Л.Саруулбаяр “Трансформаторын цахилгаан эрчим хүчний алдагдлын судалгаа” сэдвээр, Өвөрхангай салбарын хэмжүүрийн монтёр О.Бат-Эрдэнэ “Цахилгаан түгээх сүлжээний хяналт удирдлагын систем” сэдвээр, Горимын инженер Н.Энхжаргал “Түгээх сүлжээний техникийн алдагдлыг бууруулах боломж” сэдвээр, Эрдэнэтийн ХҮТ-1-ийн байцаагч монтёр Б.Намжилмаа “АТП212 дэд станцын түгээлтийн алдагдал, түүнийг бууруулах арга зам” сэдвээр, Архангай салбарын эрчим хүч борлуулалтын хэсгийн хяналтын байцаагч Д.Намжилдорж “Ахуйн хэрэглээний тоолуурт анхаарлаа хандуулах нь” сэдвээр, Булган салбарын шугамын мастер М.Алтанхуяг “Булган салбарын цахилгаан тоног төхөөрөмжийн ашиглалт засварын байдал” сэдвээр, Архангай салбарын РХАХТ-ын монтёр М.Тулга “35/10кВ, 35/0,4кВ 10/0.4кВ-ын дэд станцуудыг диспетчерийн хяналтанд оруулах” сэдвээр , Эрдэнэтийн Засварын мастер Д.Мөнхсүлд “Цахилгаан түгээх сүлжээний дотоод хэрэгцээний алдагдлыг бууруулах боломжийн судалгаа” сэдвээр тус тус илтгэл тавьлаа.
Нийтэлсэн: Админ, Ангилал: МЭДЭЭ МЭДЭЭЛЭЛ, Огноо: 2016-06-28
Холбоосууд
Авилгатай тэмцэх газар ХАСХОМ гаргах Эрчим хүчний яам Төрийн Өмчийн Бодлого Зохицуулалтын Газар Эрчим хүчний хөгжлийн төв Эрчим хүчний зохицуулах хороо Хэрэглэгчийн цахим систем Ажиллагсдын бүтээмж, инновацийн нэгдсэн систем ЭБЦТС ТӨХК-ийн Үйлдвэрчний Эвлэлийн Хороо

Мэдээний хуанли
«    6-р сар 2016    »
ДаМяЛхПүБаБяНя
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930 

Хэрэгжиж буй төсөл хөтөлбөр
Дэлхийн банкны хөнгөлөлттэй зээлээр санхүүжиж буй Эрчим хүчний төсөл-2

Их уншигдсан мэдээ

    Хэрэглэгчийн цахим систем
    ЭБЦТС ТӨХК-ийн Хэрэглэгчийн цахим систем

    Сайтын үзүүлэлт
    Нийт хандалтын тоо:
    1103894
    Яг одоо сайтыг
    хүн сонирхож байна.