ЭБЦТС ТӨХК-ийн хэрэглэгчийн цахим систем www.ebedn.mn сайт ашиглалтанд орлоо. Уг систем нэвтэрснээр хэрэглэгчид цахилгаан эрчим хүчний хэрэглээгээ хянах, төлбөр тооцоогоо интернет банк, мобайл банк, виза, мастер картаа ашиглан онлайнаар төлөх, төлбөрийн мэдээллийн дэлгэрэнгүйтэй танилцах, санал хүсэлтээ илэрхийлэх, тоолуурын мэдээлэл, бичилт, заалтаа харах, гэрээний мэдээллээ харах, шинэчлэх зэрэг олон боломжууд нээгдэж байгаа юм. Хэрэглэгч та цахим системийг ашиглахдаа өрхийн тэргүүний овог нэр, регистрийн дугаар, гэрийн хаяг, холбогдох утасны дугаар зөв байгаа эсэхэд хяналт тавьж, зөрүүтэй байгаа тохиолдолд хариуцсан байцаагч, операторууд, борлуулалтын нягтлан бодогч нарт хандан шинэчлүүлэх, www.edc.mn, www.facebook.com/ebedc цахим хуудсуудаар дамжуулан санал сэтгэгдлээ илэрхийлэх, түүнчлэн хэрэглэгчийн код болох 8 оронтой дугаараа мэддэг болох зэргээр бидний ажилд туслалцаа үзүүлэн хамтарч ажиллана уу.

ТЕНДЕРИЙН УРИЛГА

Нийтэлсэн: Админ Огноо 2016-08-4
Огноо : 2016-08-05
Тендер шалгаруулалтын нэр: 10 кВ-ын трансформатор
Тендер шалгаруулалтын дугаар: ЭБ-2016/08/01


“ЭБЦТС”ТӨХК нь эрх бүхий тендерт оролцогчдоос 10 кВ-ын трансформатор нийлүүлэх битүүмжилсэн тендер ирүүлэхийг урьж байна.

Тендерийн баримт бичгийг (хүсвэл нэмэлт хувийг) бичгээр хүсэлтээ гаргаж, эргэж төлөгдөхгүй нөхцөлтэйгээр “ЭБЦТС” ТӨХК-ийн Төрийн банкны 130400001675 дансанд иж бүрдэл бүрийг нь 50000 төгрөг тушааж, худалдан авч болно. Тендер нь түүнийг нээсэн өдрөөс эхлэн 45 хоногийн дотор хүчинтэй байна.

Тендерт оролцогч нь Санхүүгийн болон туршлагын дараахь шаардлагыг хангасан байна. Үүнд:
Борлуулалтын хэмжээ: Санал болгож буй үнийн дүнгийн 50 хувиас багагүй
Түргэн хөрвөх чадвартай болон авах боломжтой зээлийн хэмжээ: Санал болгож буй үнийн дүнгээс багагүй

Аудитаар баталгаажуулсан санхүүгийн тайлан ирүүлэх жилийн тоо: 2014, 2015 он

Сүүлийн 3 жилд хэрэгжүүлсэн ижил төстэй ажлын өртөг: Санал болгож буй үнийн дүнгийн 50 хувиас багагүй
Тендерийн хамт 2,946,000 төгрөгийн тендерийн баталгаа ирүүлнэ.

Тендерийг 2016 оны 09-р сарын 05-ны өдрийн 10:00 цагаас өмнө доорх хаягаар ирүүлэх ба нээлтэд оролцох хүсэлтэй тендерт оролцогчдыг байлцуулан 2016 оны 09-р сарын 05-ны өдрийн 10 цаг 30 минутад нээнэ.
Гадаадын этгээд тендерт оролцох эрхгүй
Монгол улсын гарал үүсэлтэй бараанд давуу эрхийн зөрүү тооцохгүй
Сонирхсон этгээд тендерийн баримт бичиг болон бусад мэдээллийг доорх хаягаар авч болно.

Орхон аймаг, Баян-Өндөр сум, Баянцагаан баг, ”ЭБЦТС”ТӨХК-ийн байр, 205 тоот өрөө
Факс:70352623, Утас:70356822, Хуулийн зөвлөх С.Энхбат

2016 оны 7-р сард гарсан гүйцэтгэх захирлын тушаал

Нийтэлсэн: Админ Огноо 2016-08-3

Утга

Тушаал шийдвэрийн дугаар

Огноо

1

Ажилд авах тухай

Б/113

2016-07-04

2

Б.Гаравсүрэнг ажилд авах тухай

Б/114

2016-07-05

3

Компанийн ажиллагсдын орон тоо цалинг шинэчлэн батлах тухай

Б/115

2016-07-05

4

Баяр наадмын үед хариуцлагатай жижүүр томилох тухай

Б/116

2016-07-08

5

Ажлын шаардлагын дагуу үргэлжлүүлэн ажиллуулах тухай

Б/117

2016-07-08

6

Шагнах тухай

Б/118

2016-07-08

7

Ж.Чулуунбаатарыг үндсэн ажилтнаар авах тухай

Б/119

2016-07-18

8

Ажлын байр өөрчлөх тухай

Б/120

2016-07-20

9

Тэтгэмж чөлөө олгох тухай

Б/121

2016-07-20

10

Хөдөлмөрийн гэрээ цуцлах тухай

Б/122

2016-07-22

11

Ажилд авах тухай

Б/123

2016-07-22

12

Тэтгэмж чөлөө олгох тухай

Б/124

2016-07-22

13

Т.Золзаяад тэтгэмж чөлөө олгох тухай

Б/125

2016-07-27

14

Баяр наадмын үед хариуцлагатай жижүүр томилох тухай

Б/126

2016-07-27

15

Шагнах тухай

Б/127

2016-07-27