ЭБЦТС ТӨХК-ийн хэрэглэгчийн цахим систем www.ebedn.mn сайт ашиглалтанд орлоо. Уг систем нэвтэрснээр хэрэглэгчид цахилгаан эрчим хүчний хэрэглээгээ хянах, төлбөр тооцоогоо интернет банк, мобайл банк, виза, мастер картаа ашиглан онлайнаар төлөх, төлбөрийн мэдээллийн дэлгэрэнгүйтэй танилцах, санал хүсэлтээ илэрхийлэх, тоолуурын мэдээлэл, бичилт, заалтаа харах, гэрээний мэдээллээ харах, шинэчлэх зэрэг олон боломжууд нээгдэж байгаа юм. Хэрэглэгч та цахим системийг ашиглахдаа өрхийн тэргүүний овог нэр, регистрийн дугаар, гэрийн хаяг, холбогдох утасны дугаар зөв байгаа эсэхэд хяналт тавьж, зөрүүтэй байгаа тохиолдолд хариуцсан байцаагч, операторууд, борлуулалтын нягтлан бодогч нарт хандан шинэчлүүлэх, www.edc.mn, www.facebook.com/ebedc цахим хуудсуудаар дамжуулан санал сэтгэгдлээ илэрхийлэх, түүнчлэн хэрэглэгчийн код болох 8 оронтой дугаараа мэддэг болох зэргээр бидний ажилд туслалцаа үзүүлэн хамтарч ажиллана уу.

ҮНИЙН САНАЛ АВАХ УРИЛГА

Нийтэлсэн: Админ Огноо 2016-11-23
ҮНИЙН САНАЛ АВАХ УРИЛГА

ЭБЦТС”ТӨХК нь сонгогдсон эрх бүхий тендерт оролцогчдоос ЭХБМХ-ийн 3-р хэсгийн байрны засварыг гүйцэтгэх тухай үнийн санал ирүүлэхийг урьж байна.


Үнийн санал ирүүлэх ажлын зураг, техникийн тодорхойлолт болон холбогдох бусад материалыг хавсаргасан болно.

Үнийн саналыг 2016 оны 11-р сарын 28-ны өдрийн 10 цаг 00 минутаас өмнө Орхон аймаг, Баян-Өндөр сум, Баянцагаан баг, ”ЭБЦТС” ТӨХК-ийн байр 106 тоот хаягаар ирүүлнэ.

Үнийн саналыг нээлтэд оролцох хүсэлтэй тендерт оролцогчдыг байлцуулан 2016 оны 11-р сарын 28-ны өдрийн 10 цаг 30 минутад нээнэ.

Дотоодын давуу эрх тооцохгүй

Сонирхсон этгээд тендерийн баримт бичиг болон бусад мэдээллийг доорх хаягаар авч болно.

Орхон аймаг, Баян-Өндөр сум, Баянцагаан баг, ”ЭБЦТС”ТӨХК-ийн байр, 106 тоот өрөө, Мэргэжилтэн Р.Энхбат, Утас: 70350520

ЦАХИЛГААНААР ХАЛААЛТАА ШИЙДЭХИЙГ ИРГЭДЭД ЗӨВЛӨЖ БАЙНА

Нийтэлсэн: Админ Огноо 2016-11-18
ЦАХИЛГААНААР ХАЛААЛТАА ШИЙДЭХИЙГ ИРГЭДЭД ЗӨВЛӨЖ БАЙНА
Гэр хорооллын иргэдийн цахилгаан халаагуур хэрэглэхийг дэмжиж агаарын бохирдлыг бууруулах зорилгоор өдөр, шөнийн тарифт тоолууртай гэр хорооллын айл өрхүүдийн цахилгааны шөнийн тарифыг 50 хувиар хөнгөлөх шийдвэр хэрэгжиж байна.

Хөнгөлөлтөд төвийн бүсийн нэгдсэн сүлжээний 15 аймгийн 250 мянга гаруй айл өрх хамрагдахаас 30 орчим хувь нь Эрдэнэт Булганы Цахилгаан Түгээх Сүлжээ ТӨХК-ийн хэрэглэгчид байна. Төвийн бүсийн 11 аймгийн 4 аймгийн төв, 114 сум суурингийн иргэдийг цахилгаан эрчим хүчээр хангадаг тус компанийн нийт хэрэглэгчийн тоо 70 мянгыг даваад байгаагаас 55 мянга нь гэр хорооллын бүсэд хамаардаг өрхүүд юм.

2015 – 2016 онд шилжих хүйтний улирлуудад ЭБЦТС ТӨХК-ийн 2708 гэр хорооллын өрх халаагуур ашиглан өвөлжиж 25646.1 мянган төгрөгийн хөнгөлөлт эдэлсэн гэх тооцоо бас гарч байжээ. Энэ тоо 2016 – 2017 онд шилжих өвөл нэмэгдэх хандлагатай байна. Тиймээс ЭБЦТС ТӨХК-аас цахилгаан халаагуураар халаалтаа шийдэж байгаа хэрэглэгчдэдээ хандаж дараах зөвлөгөөг хүргэж байна.

2016 оны 10-р сард гарсан гүйцэтгэх захирлын тушаал

Нийтэлсэн: Админ Огноо 2016-11-4

Утга

Тушаал шийдвэрийн дугаар

Огноо

1

Б.Мөнхбатад буцалтгүй тусламж олгох тухай

Б/152

2016-10-04

2

Б.Одхүүд нэмэгдэл олгох тухай

Б/153

2016-10-04

3

Х.Нандинцэцэгийг ажлаас чөлөөлж, А.Буяндэлгэрийг ажилд авах тухай

Б/154

2016-10-04

4

Б.Намхайнямбууг ажилд авах тухай

Б/155

2016-10-10

5

Орон тооны бус зөвлөх томилох тухай

Б/156

2016-10-11

6

Орон нутгийн сонгуультай холбогдуулж авах арга хэмжээний тухай

Б/157

2016-10-18

7

Х.Сэр-Одод буцалтгүй тусламж олгох тухай

Б/158

2016-10-18

8

Хугацаатай үүрэг даалгавар өгөх тухай

Б/159

2016-10-18

9

М.Нарантуяад буцалтгүй тусламж олгох тухай

Б/160

2016-10-20

10

Э.Дөлгөөнийг ажлаас чөлөөлөх тухай

Б/161

2016-10-20

11

Түлшний хөнгөлөлт олгох тухай

Б/162

2016-10-26

12

Б.Ууганбаатарт тэтгэмж чөлөө олгох тухай

Б/163

2016-10-28


Өмнөх Дараах
Top