ЭБЦТС ТӨХК-ийн хэрэглэгчийн цахим систем www.ebedn.mn сайт ашиглалтанд орлоо. Уг систем нэвтэрснээр хэрэглэгчид цахилгаан эрчим хүчний хэрэглээгээ хянах, төлбөр тооцоогоо интернет банк, мобайл банк, виза, мастер картаа ашиглан онлайнаар төлөх, төлбөрийн мэдээллийн дэлгэрэнгүйтэй танилцах, санал хүсэлтээ илэрхийлэх, тоолуурын мэдээлэл, бичилт, заалтаа харах, гэрээний мэдээллээ харах, шинэчлэх зэрэг олон боломжууд нээгдэж байгаа юм. Хэрэглэгч та цахим системийг ашиглахдаа өрхийн тэргүүний овог нэр, регистрийн дугаар, гэрийн хаяг, холбогдох утасны дугаар зөв байгаа эсэхэд хяналт тавьж, зөрүүтэй байгаа тохиолдолд хариуцсан байцаагч, операторууд, борлуулалтын нягтлан бодогч нарт хандан шинэчлүүлэх, www.edc.mn, www.facebook.com/ebedc цахим хуудсуудаар дамжуулан санал сэтгэгдлээ илэрхийлэх, түүнчлэн хэрэглэгчийн код болох 8 оронтой дугаараа мэддэг болох зэргээр бидний ажилд туслалцаа үзүүлэн хамтарч ажиллана уу.

r.ҮНИЙН САНАЛ АВАХ УРИЛГА

Нийтэлсэн: Админ Огноо 2016-12-23
“ЭБЦТС” ТӨХК нь эрх бүхий тендерт оролцогчдоос Төхөөрөмж суурилуулах 10 тоннын даацтай автомашин нийлүүлэх үнийн санал ирүүлэхийг урьж байна.


Үнийн саналыг 2016 оны 12-р сарын 28-ны өдрийн 11 цаг 00 минутаас өмнө Орхон аймаг, Баян-Өндөр сум, Баянцагаан баг, ”ЭБЦТС” ТӨХК-ийн байр, 106 тоот хаягаар ирүүлнэ.

Үнийн саналыг нээлтэд оролцох хүсэлтэй тендерт оролцогчдыг байлцуулан 2016 оны 12-р сарын 28-ны өдрийн 11 цаг 30 минутад нээнэ.
Дотоодын давуу эрх тооцох эсэх: үгүй

Сонирхсон этгээд тендерийн баримт бичиг болон бусад мэдээллийг доорх хаягаар авч болно.

Орхон аймаг, Баян-Өндөр сум, Баянцагаан баг, ”ЭБЦТС” ТӨХК-ийн байр
106 тоот өрөө, ХАА-ны мэргэжилтэн Р.Энхбат, Утас:70350520

r.ҮНИЙН САНАЛ АВАХ УРИЛГА

Нийтэлсэн: Админ Огноо 2016-12-23
“ЭБЦТС” ТӨХК нь эрх бүхий тендерт оролцогчдоос Төхөөрөмж суурилуулах 7.5 тоннын даацтай автомашин нийлүүлэх үнийн санал ирүүлэхийг урьж байна.


Үнийн саналыг 2016 оны 12-р сарын 28-ны өдрийн 09 цаг 00 минутаас өмнө Орхон аймаг, Баян-Өндөр сум, Баянцагаан баг, ”ЭБЦТС” ТӨХК-ийн байр, 106 тоот хаягаар ирүүлнэ.

Үнийн саналыг нээлтэд оролцох хүсэлтэй тендерт оролцогчдыг байлцуулан 2016 оны 12-р сарын 28-ны өдрийн 09 цаг 30 минутад нээнэ.
Дотоодын давуу эрх тооцох эсэх: үгүй

Сонирхсон этгээд тендерийн баримт бичиг болон бусад мэдээллийг доорх хаягаар авч болно.

Орхон аймаг, Баян-Өндөр сум, Баянцагаан баг, ”ЭБЦТС” ТӨХК-ийн байр
106 тоот өрөө, ХАА-ны мэргэжилтэн Р.Энхбат, Утас:70350520

Өмнөх Дараах
Top