ЭБЦТС ТӨХК-ийн хэрэглэгчийн цахим систем www.ebedn.mn сайт ашиглалтанд орлоо. Уг систем нэвтэрснээр хэрэглэгчид цахилгаан эрчим хүчний хэрэглээгээ хянах, төлбөр тооцоогоо интернет банк, мобайл банк, виза, мастер картаа ашиглан онлайнаар төлөх, төлбөрийн мэдээллийн дэлгэрэнгүйтэй танилцах, санал хүсэлтээ илэрхийлэх, тоолуурын мэдээлэл, бичилт, заалтаа харах, гэрээний мэдээллээ харах, шинэчлэх зэрэг олон боломжууд нээгдэж байгаа юм. Хэрэглэгч та цахим системийг ашиглахдаа өрхийн тэргүүний овог нэр, регистрийн дугаар, гэрийн хаяг, холбогдох утасны дугаар зөв байгаа эсэхэд хяналт тавьж, зөрүүтэй байгаа тохиолдолд хариуцсан байцаагч, операторууд, борлуулалтын нягтлан бодогч нарт хандан шинэчлүүлэх, www.edc.mn, www.facebook.com/ebedc цахим хуудсуудаар дамжуулан санал сэтгэгдлээ илэрхийлэх, түүнчлэн хэрэглэгчийн код болох 8 оронтой дугаараа мэддэг болох зэргээр бидний ажилд туслалцаа үзүүлэн хамтарч ажиллана уу.

Ногдол ашгийн тухай

Нийтэлсэн: Админ Огноо 2017-06-7
Ногдол ашгийн тухай
Тус компани нь ногдол ашиг хуваарилах тухай Төлөөлөн Удирдах Зөвлөлийн 2017 оны 3-р сарын 29-ний өдрийн хурлаар хэлэлцэж шийдвэрлэсэн. Төрийн Өмчийн Бодлого Зохицуулалтын Газрын 2017 оны 117-р тогтоолын дагуу 2016 оны жилийн эцсийн санхүүгийн тайлан тэнцлийн цэвэр ашгийн дүнгээс 30%-аар тооцож, 20 сая 882 мянган төгрөгийн ногдол ашгийг төсөвт төвлөрүүллээ.