Хөтөч

Салбаруудын байршил
ЭБЦТС ТӨХК-ийн салбар хэсгүүдийн байршил

Фэйсбүүк хуудас

Цаг агаар
+5
°
C
+
-2°
Эрдэнэт
Saturday, 23
Эрдэнэт хот
+9
°
C
+10°
+
Булган
Saturday, 23
Булган хот
+8
°
C
+
-1°
Цэцэрлэг
Saturday, 23
Цэцэрлэг хот
-3
°
C
-3°
-5°
Арвайхээрr
Thursday, 11
Арвайхээр хот

Үзсэн: 1619, Сэтгэгдэл: 0
ЭРЧИМ ХҮЧ ХЭМНЭХ ҮНДЭСНИЙ ХӨТӨЛБӨР
Монгол Улсын Эрчим хүч хэмнэлтийн тухай хууль, Тогтвортой хөгжлийн үзэл баримтлал–2030, Ногоон хөгжлийн бодлого, Төрөөс эрчим хүчний талаар баримтлах бодлого, Төрөөс аж үйлдвэрийн талаар баримтлах бодлого, Уур амьсгалын өөрчлөлтийн Үндэсний хөтөлбөр зэрэг бодлого, хууль тогтоомжид инноваци, дэвшилтэт техник, технологийг нэвтрүүлэх замаар эрчим хүчний үр ашиг, хэмнэлтийн бодлогыг хэрэгжүүлэхээр заасныг үндэслэл болгож Эрчим хүч хэмнэх үндэсний хөтөлбөрийг боловсруулсан юм.

Энэхүү хөтөлбөр нь эрчим хүч хэмнэх үйл ажиллагааг идэвхжүүлэх, дэмжих, хурдасгахад чиглэсэн зорилго, 18 зорилт бүхий 53 үйл ажиллагааг эрчим хүч, барилга, аж үйлдвэр, тээвэр, нийтийн салбарт хийхээр тусгажээ. Энэхүү Эрчим хүч хэмнэх Үндэсний хөтөлбөр нь 2018-2022 оны хооронд хэрэгжих юм.

Хөтөлбөрт эрчим хүчний хэмнэлттэй, байгаль орчинд сөрөг нөлөө багатай дэвшилтэт техник, технологийг нэвтрүүлэх, түүнийг дагасан норм стандартыг нутагшуулах, хүний нөөцийг бэлтгэх, мэргэшүүлэх, эрчим хүчний үр ашигтай хэрэглээг төлөвшүүлсэн олон нийтийн боловсрол, мэдлэгийг тэлэх үйл ажиллагааг түлхүү хэрэгжүүлж эрчим хүчийг хэмнэх, үр ашигтай хэрэглэх, улмаар олон улсын өмнө хүлээсэн хүлэмжийн хийн ялгарлыг бууруулах үүргийг биелүүлэхэд оруулах хувь нэмрийг нэмэгдүүлэхэд чиглэсэн арга хэмжээнүүдийг хэрэгжүүлэхээр тусгасан.

Нийтэлсэн: Б.Ганбат, Ангилал: МЭДЭЭ МЭДЭЭЛЭЛ, Огноо: 2017-10-30
Үзсэн: 2104, Сэтгэгдэл: 0
ШӨНИЙН ТАРИФИЙГ ИРЭХ САРЫН 1-НЭЭС ЭХЛЭН МӨРДӨНӨАгаарын бохирдлыг бууруулах чиглэлээр хэрэгжүүлж буй Монгол Улсын Засгийн газрын бодлогын хүрээнд "Гэр хорооллын өрхөд цахилгаан эрчим хүчний тарифын хөнгөлөлт үзүүлэх журам” Монгол Улсын Засгийн газрын 2017 оны 199 дүгээр тогтоол, “Тарифт хөнгөлөлт үзүүлэх тухай” Эрчим хүчний зохицуулах хорооны 2017 оны 203, 204 дүгээр тогтоолуудын дагуу 2017 оны 11-р сарын 1-нээс 2018 оны 4-р сарын 1 хүртэлх хугацаанд Нийслэлийн гэр хорооллын айл өрхийн 21–06 цагийн хооронд хэрэглэсэн цахилгааны тарифийг 100 хувь, түүнээс илүү хэрэглэсэн цахилгааны тарифийг 50 хувь 21 аймгийн төв, 10 мянгаас дээш хүн амтай сум суурин газрын гэр хорооллын айл өрхийн 21–06 цагийн хооронд хэрэглэсэн цахилгааны тарифийн 50 хувийг тус хөнгөлнө.
Уг хөнгөлөлтөд өдөр, шөнийн тарифт тоолууртай, цахилгаан эрчим хүчний өр төлбөргүй айл өрхүүд хамрагдах боломжтой юм.
Нийтэлсэн: Б.Ганбат, Ангилал: МЭДЭЭ МЭДЭЭЛЭЛ, Огноо: 2017-10-26
Үзсэн: 1352, Сэтгэгдэл: 0
Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх эрчим хүчний салбарын бүтээн байгуулалт, хөрөнгө оруулалтын талаар УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанд мэдээлэл хийлээ. Мэдээллийг бүрэн эхээр нь хүргэж байна.
ЕРӨНХИЙ САЙД У.ХҮРЭЛСҮХ ЭРЧИМ ХҮЧНИЙ САЛБАРЫН ТАЛААР МЭДЭЭЛЭЛ ХИЙЛЭЭ


Ерөнхий сайд У.Хүрэлсүх эрчим хүчний салбарын талаар мэдээлэл хийлээ
УИХ-ын дарга, эрхэм гишүүд ээ,
УИХ-ын хуралдааны дэгийн тухай хуульд заасны дагуу Засгийн газраас УИХ-ын чуулганы хуралдаанд хийх ээлжит мэдээллийг түлш, эрчим хүчний салбарт хийгдэж байгаа бүтээн байгуулалт, хөрөнгө оруулалтын ажлын талаар мэдээлэл хийхээр бэлтгэж, холбогдох мэдээллийг гишүүд та бүхэнд урьдчилан хүргүүлсэн.
Нийтэлсэн: Б.Ганбат, Ангилал: МЭДЭЭ МЭДЭЭЛЭЛ, Огноо: 2017-10-23
Холбоосууд
Авилгатай тэмцэх газар ХАСХОМ гаргах Эрчим хүчний яам Төрийн Өмчийн Бодлого Зохицуулалтын Газар Эрчим хүчний хөгжлийн төв Эрчим хүчний зохицуулах хороо Хэрэглэгчийн цахим систем Ажиллагсдын бүтээмж, инновацийн нэгдсэн систем ЭБЦТС ТӨХК-ийн Үйлдвэрчний Эвлэлийн Хороо

Мэдээний хуанли
«    10-р сар 2017    »
ДаМяЛхПүБаБяНя
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031 

Хэрэгжиж буй төсөл хөтөлбөр
Дэлхийн банкны хөнгөлөлттэй зээлээр санхүүжиж буй Эрчим хүчний төсөл-2

Их уншигдсан мэдээ

    Хэрэглэгчийн цахим систем
    ЭБЦТС ТӨХК-ийн Хэрэглэгчийн цахим систем

    Сайтын үзүүлэлт
    Нийт хандалтын тоо:
    1104210
    Яг одоо сайтыг
    хүн сонирхож байна.