ЭБЦТС ТӨХК-ийн хэрэглэгчийн цахим систем www.ebedn.mn сайт ашиглалтанд орлоо. Уг систем нэвтэрснээр хэрэглэгчид цахилгаан эрчим хүчний хэрэглээгээ хянах, төлбөр тооцоогоо интернет банк, мобайл банк, виза, мастер картаа ашиглан онлайнаар төлөх, төлбөрийн мэдээллийн дэлгэрэнгүйтэй танилцах, санал хүсэлтээ илэрхийлэх, тоолуурын мэдээлэл, бичилт, заалтаа харах, гэрээний мэдээллээ харах, шинэчлэх зэрэг олон боломжууд нээгдэж байгаа юм. Хэрэглэгч та цахим системийг ашиглахдаа өрхийн тэргүүний овог нэр, регистрийн дугаар, гэрийн хаяг, холбогдох утасны дугаар зөв байгаа эсэхэд хяналт тавьж, зөрүүтэй байгаа тохиолдолд хариуцсан байцаагч, операторууд, борлуулалтын нягтлан бодогч нарт хандан шинэчлүүлэх, www.edc.mn, www.facebook.com/ebedc цахим хуудсуудаар дамжуулан санал сэтгэгдлээ илэрхийлэх, түүнчлэн хэрэглэгчийн код болох 8 оронтой дугаараа мэддэг болох зэргээр бидний ажилд туслалцаа үзүүлэн хамтарч ажиллана уу.

ТУЗ-ЫН БҮРЭЛДЭХҮҮНД ӨӨРЧЛӨЛТ ОРЛОО

Нийтэлсэн: Б.Ганбат Огноо 2017-10-9
ТУЗ-ЫН БҮРЭЛДЭХҮҮНД ӨӨРЧЛӨЛТ ОРЛОО
Төрийн өмчийн бодлого зохицуулалтын газрын 2017 оны 08 дугаар сарын 29-ний өдрийн 354-р тогтоолоор тус компанийн Төлөөлөн удирдах зөвлөлийн гишүүн Ж.Дөлгөөнийг 2017 оны 9-р сарын 30-ны өдрөөс эхлэн чөлөөлж, мөн өдрийн 355-р тогтоолоор Б.Бадрахыг ТУЗ-ийн гишүүнээр 2017 оны 10 дугаар сарын 01-ний өдрөөс томилон, ТУЗ-ийн бүрэлдэхүүн өөрчлөгдлөө. Б.Бадрах нь ТӨБЗГазрын мэргэжилтнээр ажилладаг.