ЭБЦТС ТӨХК-ийн хэрэглэгчийн цахим систем www.ebedn.mn сайт ашиглалтанд орлоо. Уг систем нэвтэрснээр хэрэглэгчид цахилгаан эрчим хүчний хэрэглээгээ хянах, төлбөр тооцоогоо интернет банк, мобайл банк, виза, мастер картаа ашиглан онлайнаар төлөх, төлбөрийн мэдээллийн дэлгэрэнгүйтэй танилцах, санал хүсэлтээ илэрхийлэх, тоолуурын мэдээлэл, бичилт, заалтаа харах, гэрээний мэдээллээ харах, шинэчлэх зэрэг олон боломжууд нээгдэж байгаа юм. Хэрэглэгч та цахим системийг ашиглахдаа өрхийн тэргүүний овог нэр, регистрийн дугаар, гэрийн хаяг, холбогдох утасны дугаар зөв байгаа эсэхэд хяналт тавьж, зөрүүтэй байгаа тохиолдолд хариуцсан байцаагч, операторууд, борлуулалтын нягтлан бодогч нарт хандан шинэчлүүлэх, www.edc.mn, www.facebook.com/ebedc цахим хуудсуудаар дамжуулан санал сэтгэгдлээ илэрхийлэх, түүнчлэн хэрэглэгчийн код болох 8 оронтой дугаараа мэддэг болох зэргээр бидний ажилд туслалцаа үзүүлэн хамтарч ажиллана уу.-->

ЗАРЛАЛ

Нийтэлсэн: Б.Ганбат Огноо 2018-02-26
ЗАРЛАЛ
ЭБЦТС ТӨХК-ийн ээлжит Санхүүгийн тайлангийн аудит (2017 оны) 2018 оны 02-р сарын 01-нээс 03-р сарын 10-ны хооронд компанийн төв байрны Хурлын танхимд хийгдэж байна. ЭБЦТС ТӨХК-ийн Төлөөлөн Удирдах Зөвлөлийн тогтоол болон, Монгол Улсын Ерөнхий Аудиторын тушаалаар Үндэсний Аудитын Газрыг төлөөлж “ЭС ЖИ ЭМ ДИ – АУДИТ” ХХК-ийн аудиторууд ажиллаж байгаа тул иргэд, харилцагчид та бүхэн холбогдох санал хүсэлтээ өгнө үү ?

“ЭС ЖИ ЭМ ДИ –АУДИТ” ХХК
УТАС: 99 11 69 48,
88 88 69 48
И-мэйл: ekhbayar@sgmd-audit.mn

ТЕНДЕРИЙН УРИЛГА

Нийтэлсэн: Г.Буянхишиг Огноо 2018-02-7
ТЕНДЕРИЙН УРИЛГА

Өмнөх Дараах
Top