“ЭБЦТС” ТӨХК-ийн ХҮТ-1, Булган аймгийн Бугат суманд байцаагч монтёрын ажлын байранд ажилтан шалгаруулж авна
Ажлын байранд тавигдах шаардлага нөхцөл
1. Ерөнхий шаардлага:Боловсрол – Тусгай дунд, дээд
Мэргэжил – Эрчим хүчний чиглэлээр мэргэжил эзэмшсэн
Туршлага: Эрчим хүчний салбарын үйл ажиллагааны технологийн мэддэг, холбогдох хууль дүрэм журмыг сайн мэддэг, хэрэгжүүлэх оюуны чадвартай.
2. Тусгай шаардлага:- Булган аймгийн Бугат суманд амьдардаг
- Багаар ажиллах, ачаалал даах чадвартай
- Ажилдаа хариуцлагатай хандах чадвартай
- Үнэнч шударга, ажилдаа идэвхи санаачлагатай
- Харьцааны өндөр соёлтой, хувийн зохион байгуулалт сайтай
- Урлаг спортын авъяастай бол давуу тал болно.
- Нарийн мэргэжлийн эмчийн үзлэгт хамрагдсан байх.
3. Бүрдүүлэх материал:1. Ажилд орохыг хүсэгчийн анкет
энд дарж татаж авна уу
2. Сүүлийн 3 сард авахуулсан 3х4 цээж зураг 2%
3. Иргэний үнэмлэхний хуулбар
4. Их дээд сургууль төгссөн дипломын хуулбар
5. Ажиллаж байсан байгууллагын тодорхойлолт
Материалыг 2018 оны 12 дугаар сарын 10-ны өдрийн 17:00 цаг хүртэл “ЭБЦТС” ТӨХК-ийн 206 тоотод хүлээн авна.
Захиргаа, хүний нөөцийн хэлтэс Холбоо барих утас: 70356822, 75957008-1207