“ЭБЦТС” ТӨХК-ийн Булган салбарын харъяа 35/0,4 кВ-н Уньт дэд станцын техникчийн ажлын байранд ажилтан шалгаруулж авна
Ажлын байранд тавигдах шаардлага нөхцөл
1. Ерөнхий шаардлага:Боловсрол – Тусгай дунд , дээд
Мэргэжил – Эрчим хүчний чиглэлээр мэргэжил эзэмшсэн
Туршлага: Эрчим хүчний салбарын үйл ажиллагааны технологи, холбогдох хууль дүрэм журмыг сайн мэддэг, хэрэгжүүлэх оюуны чадвартай байх. Эрчим хүчний салбарт ажиллаж байсан бол давуу тал болно.
2. Тусгай шаардлага:- Багаар ажиллах, ачаалал даах
- Ажилдаа хариуцлагатай хандах чадвартай
- Үнэнч шударга, ажилдаа идэвхи санаачлагатай
- Харьцааны өндөр соёлтой, хувийн зохион байгуулалт сайтай
- Нарийн мэргэжлийн эмчийн үзлэгт хамрагдсан байх.
3. Бүрдүүлэх материал:1. Ажилд орохыг хүсэгчийн анкет
энд дарж татаж авна уу
2. Сүүлийн 3 сард авахуулсан 3х4 цээж зураг 2%
3. Иргэний үнэмлэхний хуулбар
4. Их дээд сургууль төгссөн дипломын хуулбар
5. Ажиллаж байсан байгууллагын тодорхойлолт
6. Гурван үеийн намтар
Материалыг 2019 оны 03 дугаар сарын 1-ний өдөр хүртэл “ЭБЦТС” ТӨХК-ийн Булган салбарын 202 тоотод хүлээн авна.
Захиргаа аж ахуйн хэсэг. Холбоо барих утас:99060205, 70342614