Хөтөч

Салбаруудын байршил
ЭБЦТС ТӨХК-ийн салбар хэсгүүдийн байршил

Фэйсбүүк хуудас

Цаг агаар
+5
°
C
+
-2°
Эрдэнэт
Saturday, 23
Эрдэнэт хот
+9
°
C
+10°
+
Булган
Saturday, 23
Булган хот
+8
°
C
+
-1°
Цэцэрлэг
Saturday, 23
Цэцэрлэг хот
-3
°
C
-3°
-5°
Арвайхээрr
Thursday, 11
Арвайхээр хот

Үзсэн: 3927, Сэтгэгдэл: 0

1. Байгууллага үүсэх болсон түүхэн нөхцөл

Булган аймгийн нутагт орших Эрдэнэтийн овооны зэс молибденийг олборлох, баяжуулах том бүтээн байгуулалттай холбогдуулж анх Сэлэнгэ аймгийн Орхон сумын 110кВ-ын цахилгаан дамжуулах агаарын шугамаас салбарлуулан 110кВ-ын хүчдэлээр 2х6300кВА-ын түр дэд станцаас Эрдэнэт хотыг 1974 оны өвлөөс тэжээх болжээ.

Эрдэнэт-Хялганатын 110кВ-ын 2 хэлхээт шугам, дэд станц, Эрдэнэт-Улаантолгойн 35кВ-ын шугам, дэд станц, мөн Галуут нуур-Улсын хил, Улсын хил-Дарханы 220кВ-ын хоёр хэлхээт өндөр хүчдэлийн агаарын шугам, дэд станц, Эрдэнэтийн 220/110/35/6кВ-ын дэд станцууд 1975 оны 12-р сард байнгын ашиглалтанд орсноор Түлш эрчим хүчний үйлдвэр, Геологийн яам, Төвийн эрчим хүчний системийн захиргаанд Дархан Сэлэнгийн Цахилгаан Шугам Сүлжээний Газрын харъяа Эрдэнэтийн Цахилгаан Шугам Сүлжээний Салбар байгуулагджээ.

БНМАУ-ын Сайд нарын зөвлөлийн 1980 оны 12-р сарын 5-ны өдрийн 377 дугаар тогтоолоор Түлш эрчим хүчний үйлдвэрийн яамны харъяа төвийн эрчим хүчний системийн Эрдэнэт Булганы Цахилгаан Шугам Сүлжээний Газар байгуулагдсан түүхтэй.

Эрчим хүчний үйлдвэрийн яам, Хөдөлмөр нийгэм хангамжийн улсын хорооноос Эрдэнэт-Булганы Цахилгаан Шугам Сүлжээний газарт бүтцийн өөрчлөлт хийж, Үйлдвэр техникийн хэлтэс, Диспетчерийн алба, Эрчим хүч борлуулах алба, Булган аймаг дахь салбар, Шугамын хэсэг, Дэд станцын хэсэг, Авто граж, Захиргаа аж ахуй, Санхүү зэрэг үйлдвэрлэлийн найман нэгжтэй 120 гаруй ажиллагсадтайгаар үйл ажиллагаагаа өрнүүлж эхэлжээ.

1984 онд Булган аймгийн төвд 2х10000кВА-ын чадалтай 110/35/10 кВ-ын дэд станц, Булган-Хархорины 200км гаруй урт 2 хэлхээт 110кВ-ын шугам, Хархорины төвд 2х10000кВА чадалтай 110/35/10кВ-ын дэд станцыг барьж ашиглалтанд оруулснаар Булган, Архангай, Өвөрхангай аймгийн төв, тэдгээрийн сумдыг төвлөрсөн эрчим хүчний хангамжтай болгох түүхэн боломж нээгдсэн байна.

Эрчим хүчний салбарыг арилжааны хэлбэрт шилжүүлэх, хувьчлах хөтөлбөрийн хүрээнд Монгол улсын Засгийн Газрын 2001 оны 7-р сарын 9-ний өдрийн 164 дүгээр тогтоолын дагуу 2001 оны 8-р сарын 1-ний өдөр “ЭРДЭНЭТ-БУЛГАНЫ ЦАХИЛГААН ТҮГЭЭХ СҮЛЖЭЭ” ТӨХК нэртэйгээр өөрчлөн зохион байгуулагдсан.

2.    Компанийн Бодлогын баримт бичиг

- Компанийн эрхэм зорилго:

Бид найдвартай, чанартай эрчим хүчийг түгээхдээ хэрэглэгчээ хүндэлж, нийгмийн хариуцлагыг эрхэмлэн, аюулгүй ажиллагааг ханган ажиллана.

- Компанийн үнэт зүйл:

  • Дэвшилтэт техник, технологи
  • Эрүүл мэнд аюулгүй ажиллагааг дээдэлсэн чадварлаг хамт олон
  • Итгэл хүлээлгэн хамтран ажиллагч байгууллага, хэрэглэгчид
  • Нийгмийн хариуцлагыг дээдэлсэн, байгаль орчинд ээлтэй үйл ажиллагаа

- Алсын хараа:

Улс орныхоо хөгжил дэвшлийн тулгуур байж, хүний хөгжлийг дээдэлсэн, техник технологиор тэргүүлэгч, дэлхийн жишигт нийцсэн компани болох

3.    Түүхийн он дарааллын бичиг

1973 оны 5-р сар

Эрдэнэт хотын болон Төвийн бүсийн баруун аймгуудын хэрэглэгчдийг цахилгаан эрчим хүчээр хангах гол шугам болох “Дархан-Эрдэнэт”-ийн 220кВ-ын Цахилгаан дамжуулах агаарын шугамын анхны тулгуурыг Сэлэнгэ аймгийн Баруунбүрэн сумын нутаг, Зараагийн хөндий гэдэг газарт Зөвлөлт-Монголын эрчим хүчний барилгачид босгожээ.

1974.10.15

Дархан-Сэлэнгийн цахилгаан шугам сүлжээний газрын даргын 1974 оны 10 дугаар сарын 18-ны өдрийн 164 тоот тушаалд 1974 оны 10 дугаар сарын 15-наас эхлэн материал хангамжийн инженер Б.Балжирыг Эрдэнэтийн дэд станцын инженерээр томилж ажиллуулсан байдаг.

1974 оны өвөл

Дарханы 220кВ-ын дэд станц ашиглалтанд ороогүй байсан тул Сэлэнгэ аймгийн Орхон сумын 110кВ-ын шугамаас салбарлуулан 110кВ-ын хүчдэлээр 2х6300ква-ийн түр дэд станцаас “Эрдэнэт” хотыг тэжээх болов.

Нийтэлсэн: Б.Ганбат, Ангилал: ТҮҮХЭН ЗАМНАЛ, Огноо: 2016-01-8
Холбоосууд
Авилгатай тэмцэх газар ХАСХОМ гаргах Эрчим хүчний яам Төрийн Өмчийн Бодлого Зохицуулалтын Газар Эрчим хүчний хөгжлийн төв Эрчим хүчний зохицуулах хороо Хэрэглэгчийн цахим систем Ажиллагсдын бүтээмж, инновацийн нэгдсэн систем ЭБЦТС ТӨХК-ийн Үйлдвэрчний Эвлэлийн Хороо

Мэдээний хуанли
«    4-р сар 2024    »
ДаМяЛхПүБаБяНя
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930 

Хэрэгжиж буй төсөл хөтөлбөр
Дэлхийн банкны хөнгөлөлттэй зээлээр санхүүжиж буй Эрчим хүчний төсөл-2

Их уншигдсан мэдээ

    Хэрэглэгчийн цахим систем
    ЭБЦТС ТӨХК-ийн Хэрэглэгчийн цахим систем

    Сайтын үзүүлэлт
    Нийт хандалтын тоо:
    1104887
    Яг одоо сайтыг
    хүн сонирхож байна.