ЭБЦТС ТӨХК-ийн хэрэглэгчийн цахим систем www.ebedn.mn сайт ашиглалтанд орлоо. Уг систем нэвтэрснээр хэрэглэгчид цахилгаан эрчим хүчний хэрэглээгээ хянах, төлбөр тооцоогоо интернет банк, мобайл банк, виза, мастер картаа ашиглан онлайнаар төлөх, төлбөрийн мэдээллийн дэлгэрэнгүйтэй танилцах, санал хүсэлтээ илэрхийлэх, тоолуурын мэдээлэл, бичилт, заалтаа харах, гэрээний мэдээллээ харах, шинэчлэх зэрэг олон боломжууд нээгдэж байгаа юм. Хэрэглэгч та цахим системийг ашиглахдаа өрхийн тэргүүний овог нэр, регистрийн дугаар, гэрийн хаяг, холбогдох утасны дугаар зөв байгаа эсэхэд хяналт тавьж, зөрүүтэй байгаа тохиолдолд хариуцсан байцаагч, операторууд, борлуулалтын нягтлан бодогч нарт хандан шинэчлүүлэх, www.edc.mn, www.facebook.com/ebedc цахим хуудсуудаар дамжуулан санал сэтгэгдлээ илэрхийлэх, түүнчлэн хэрэглэгчийн код болох 8 оронтой дугаараа мэддэг болох зэргээр бидний ажилд туслалцаа үзүүлэн хамтарч ажиллана уу.-->

ТАНЫГ АЖИЛД УРЬЖ БАЙНА

Нийтэлсэн: Б.Ганбат Огноо 2018-03-29
ЭБЦТС ТӨХК нь ХУУЛИЙН ЗӨВЛӨХ-ийн ажлын байранд ажилтан шалгаруулж авна

ТАНЫГ АЖИЛД УРЬЖ БАЙНА
Ажлын байрны зорилго:
Хуулийн зөвлөхийн ажлын байрны зорилго нь компанийн бизнесийн үйл ажиллагаанд шаардлагатай эрх зүйн бичиг баримт боловсруулах, хөтлөх, хууль зүйн зөвлөгөө өгөх, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, эрчим хүч хангалт, түгээлтийн талаархи маргааныг хууль зүйн дагуу шийдвэрлэхэд оролцох, гэрээ, хэлэлцээр байгуулах, компанийн удирдлагыг эрх зүйн мэдээлэлээр хангах, ажиллагсдад хууль зүйн сургалт, сурталчилгаа явуулах, компанийн үйл ажиллагаа явуулах эрх зүйн үндэслэлийг хангахад оршино.
Тавигдах шаардлага:
1. Хууль, эрх зүйн чиглэлээр их сургууль төгссөн.
2. Мэргэжлээрээ 3-аас доошгүй жил ажилласан туршлагатай
3. Багаар хамтран ажиллах, оновчтой шийдвэр гаргаж асуудлыг шийдвэрлэх чадвартай
4. Харьцааны өндөр соёлтой, хувийн зохион байгуулалт сайтай, шинийг санаачлагч, бүтээлч сэтгэхүйтэй.
5. Ажлын шаардлагаар илүү цагаар ажиллах боломжтой, ачаалал даах чадвартай, цаг баримтлан хариуцлагатай ажиллах.
7. Урлаг спортын авъяастай бол давуу тал болно.
Бүрдүүлэх материал:
1. Ажилд орохыг хүсэгчийн анкет Энд дарж татаж авна уу
2. Сүүлийн 3 сард авахуулсан 3х4 цээж зураг 1%
4. Иргэний үнэмлэхний хуулбар
5. Их сургууль төгссөн дипломын хуулбар
6. Ажиллаж байсан байгууллагын тодорхойлолт
7. Гурван үеийн намтар
Материалыг 2018 оны 5-р сарын 04-ний 17:00 цаг хүртэл ЭБЦТС ТӨХК-ийн төв байрны 206 тоотод ажлын цагаар хүлээж авна.
Захиргаа, хүний нөөцийн хэлтэс. Утас: 70356822

НЭЭЛТТЭЙ АЖЛЫН БАЙР

Нийтэлсэн: Б.Ганбат Огноо 2018-03-15
ЭБЦТС ТӨХК нь Орхон аймгийн Баян-Өндөр сум, ХҮТ-2-ын Борлуулалтын хэсэгт Байцаагч монтёрын ажлын байранд түр хугацаагаар ажиллах ажилтан шалгаруулж ажилд авна

НЭЭЛТТЭЙ АЖЛЫН БАЙР
Ажлын байранд тавигдах шаардлага нөхцөл
1. Ерөнхий шаардлага:
Боловсрол - Тусгай дунд, дээд
Мэргэжил - Эрчим хүчний чиглэлээр мэргэжил эзэмшсэн
Туршлага: Эрчим хүчний салбарын үйл ажиллагааны технологийн мэддэг, холбогдох хууль дүрэм журмыг сайн мэддэг, хэрэгжүүлэх оюуны чадвартай.

2. Тусгай шаардлага:
- Багаар ажиллах, ачаалал даах чадвартай
- Ажилдаа хариуцлагатай хандах чадвартай
- Үнэнч шударга, ажилдаа идэвхи санаачлагатай
- Харьцааны өндөр соёлтой.
- Урлаг спортын авъяастай бол давуу тал болно.
3. Бүрдүүлэх материал:
1. Ажилд орохыг хүсэгчийн анкет энд дарж татаж авна уу
2. Сүүлийн 3 сард авахуулсан 3х4 цээж зураг 1%
4. Иргэний үнэмлэхний хуулбар
5. Их дээд сургууль төгссөн дипломын хуулбар
6. Ажиллаж байсан байгууллагын тодорхойлолт

Материалыг 2018 оны 4 дүгээр сарын 1-ний өдөр хүртэл ЭБЦТС ТӨХК-ийн төв байрны 206 тоотод хүлээн авна
Захиргаа, хүний нөөцийн хэлтэс. Холбоо барих утас: 70356822

ТАНЫГ АЖИЛД УРЬЖ БАЙНА

Нийтэлсэн: Б.Ганбат Огноо 2018-03-9
ЭБЦТС ТӨХК нь мэргэшсэн жолооч ажилд авна
ТАНЫГ АЖИЛД УРЬЖ БАЙНА

1. Тавигдах шаардлага:
Боловсрол:
- Бүрэн дунд ба түүнээс дээш боловсролтой.
- В,С,D, ангиллын жолооны эрхийн үнэмлэхтэй.
- Мэргэшсэн жолооч байх.
Туршлага:
- Мэргэжлээрээ таваас доошгүй жил ажилласан. Замын сүлжээг сайн мэддэг
- Бүтээлч сэтгэлгээтэй, шинийг санаачлах, багаар ажиллах, тогтвор сууршилтай ажиллах, харилцааны соёлтой.
- Автын механик инженерийн чиглэлээр их дээд сургууль төгссөн эсвэл авто машин оношлох засварлах дадлага туршлагатай байвал давуу тал болно
- Зам тээврийн томоохон осол гаргаж байгаагүй, хөдөлгөөнд соёлтой оролцдог.
- Мэргэжлийн өндөр ур чадвартай,
- Ажлын шаардлагаар илүү цагаар ажиллах боломжтой, ажлын ачаалал даах чадвартай.

2. Бүрдүүлэх материал:
1. Ажилд орохыг хүсэгчийн анкет Энд дарж татаж авна уу
2. Сүүлийн 3 сард авахуулсан 3х4 цээж зураг 1%
4. Иргэний үнэмлэхний хуулбар

Материалыг 2018 оны 03 дугаар сарын 15-ны өдөр хүртэл ЭБЦТС ТӨХК-ийн төв байрны 206 тоотод хүлээн авна
Захиргаа хүний нөөцийн хэлтэс. Холбоо барих утас: 70356822

Өмнөх Дараах
Top