ЭБЦТС ТӨХК-ийн хэрэглэгчийн цахим систем www.ebedn.mn сайт ашиглалтанд орлоо. Уг систем нэвтэрснээр хэрэглэгчид цахилгаан эрчим хүчний хэрэглээгээ хянах, төлбөр тооцоогоо интернет банк, мобайл банк, виза, мастер картаа ашиглан онлайнаар төлөх, төлбөрийн мэдээллийн дэлгэрэнгүйтэй танилцах, санал хүсэлтээ илэрхийлэх, тоолуурын мэдээлэл, бичилт, заалтаа харах, гэрээний мэдээллээ харах, шинэчлэх зэрэг олон боломжууд нээгдэж байгаа юм. Хэрэглэгч та цахим системийг ашиглахдаа өрхийн тэргүүний овог нэр, регистрийн дугаар, гэрийн хаяг, холбогдох утасны дугаар зөв байгаа эсэхэд хяналт тавьж, зөрүүтэй байгаа тохиолдолд хариуцсан байцаагч, операторууд, борлуулалтын нягтлан бодогч нарт хандан шинэчлүүлэх, www.edc.mn, www.facebook.com/ebedc цахим хуудсуудаар дамжуулан санал сэтгэгдлээ илэрхийлэх, түүнчлэн хэрэглэгчийн код болох 8 оронтой дугаараа мэддэг болох зэргээр бидний ажилд туслалцаа үзүүлэн хамтарч ажиллана уу.-->

ЗӨВЛӨХ ҮЙЛЧИЛГЭЭНИЙ ТУХАЙ ЗАРЛАЛ

Нийтэлсэн: Г.Буянхишиг. Огноо 2018-01-17
1. ЭБЦТС ТӨХК нь Санхүүгийн тайланд аудит хийлгэх зорилгоор зөвлөх үйлчилгээний гэрээ байгуулах гэж байгаа тул зөвлөхийн үйлчилгээ үзүүлэх хүсэлтэй этгээдийг мэдүүлгээ ирүүлэхийг урьж байна. 2. Энэхүү зөвлөх үйлчилгээ нь ЭБЦТС ТӨХК-ны 2017 оны санхүүгийн тайланд аудит хийлгэх, хугацаа 2018 оны 03 дугаар сарын 10-ны дотор хийж гүйцэтгэх. 3. Мэдүүлгээ ирүүлж буй зөвлөх нь үндэсний аудитийн газраас гаргасан хураангуй жагсаалтанд багтсан хараат бус аудитын хуулийн этгээдүүд байх, уг үйлчилгээг гүйцэтгэх чадвартайг нотлохын тулд сүүлийн 2 жил буюу 2016-2017 онд хийж гүйцэтгэсэн ижил төрлийн ажлын талаарх туршлагын мэдээлэл, ажиллах боловсон хүчний чадварын талаарх мэдээлэл, ирүүлнэ. 4. Сонирхсон этгээд нэмэлт мэдээллийг 2018 оны 01 дүгээр сарын 26-ний 17 цагийн хооронд авч болох бөгөөд мэдүүлгээ дор дурдсан хаягаар 2018 оны 01 дүгээр сарын 29-ны өдрийн 10 цаг 00 минутад ирүүлнэ үү.
Орхон аймаг Баян-Өндөр сум Баянцагаан баг “ЭБЦТС” ТӨХК-ний төв байр 1-р давхар 102 тоот Худалдан авах ажиллагааны мэргэжилтэн Г.Буянхишиг. Утас: 88522188

Сэтгэгдэл:

Сэтгэгдэл нэмэх