ҮНИЙН САНАЛ АВАХ УРИЛГА
2018.02.06
“ЭБЦТС” ТӨХК нь эрх бүхий тендерт оролцогчдоос Өндөр хүчдэлийн туршилтын аппарат АИ-70Ц нийлүүлэх тухай үнийн санал ирүүлэхийг урьж байна.
Үнийн санал ирүүлэх барааны техникийн тодорхойлолт болон холбогдох бусад материалыг хавсаргасан болно. Тендерийн баримт бичгийг (хүсвэл нэмэлт хувийг) бичгээр хүсэлтээ гаргаж, эргэж төлөгдөхгүй нөхцөлтэйгээр иж бүрдэлээр нь 20.000 төгрөг, эсхүл түүнтэй тэнцэх хэмжээний чөлөөтэй хөрвөх валютаар худалдан авч болно.
Үнийн саналыг 2018 оны 02 дугаар сарын 14-ний өдрийн 09 цаг 00 минутаас өмнө доорхи хаягаар битүүмжилж ирүүлнэ.
Үнийн саналыг нээлтэд оролцох хүсэлтэй тендерт оролцогчдыг байлцуулан 2018 оны 02 дугаар сарын 14-ний 09 цаг 30 минут-т нээнэ.
Дотоодны давуу эрх тооцохгүй.
Гадаадын этгээд оролцох эрхгүй.
Сонирхсон этгээд тендерийн баримт бичиг болон бусад мэдээллийг доорх хаягаар авч болно.
Орхон аймгийн Баян-Өндөр сум Баянцагаан баг
ЭБЦТС ТӨХК-ийн байр 1-р давхар 102 тоот
Худалдан авах ажиллагааны мэргэжилтэн Г.Буянхишиг
Утас: 70358843, 88522188 Факс: 70352623
Данс: Төрийн банк 130400001675
И-майл хаяг:Buyankhishig.g@edc.mn